ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах аргачлалд суралцаж байна

Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль удирдах бүрэлдэхүүний команд штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.

Сургалтад аймгийн бүх шатны Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуулын нийт 100 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдаж, цасан болон шороон шуурга, зуд, хүний халдварт өвчин, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу ажиллаж байгаа юм.

Танхимын сургалтыг болзошгүй гамшгийн аюулаас хүн, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд нутгийн захиргааны байгууллага, удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, иргэн, хуулийн этгээд томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулах, гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, төлөвлөлтийг боловсронгуй болгох, харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна.

Түүнчлэн энэ удаагийн сургалт “Ослын үеийн удирдлагын систем”-ын дагуу явагдаж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us