Аймгийн Хоршоологчдын зөвлөгөөнийг Баянтал сумын 16 дугаар зөрлөгт “Хоршоологчид ярьж байна” уулзалт хэлэлцүүлэг “Оорцог-Элгэн” хоршооны байранд зохион байгуулсан. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүртгэлтэй 7 хоршооны 25 иргэн оролцож, хоршоодын нийгмийн хариуцлагыг идэвхжүүлэх, хоршооны хууль эрх зүйн орчин, төрийн бодлогыг сурталчлах хоршооны үйл ажиллагааг чадавхижуулах хамтын ажиллагаа, хоршооны талаарх гишүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулсан арга хэмжээнд ХОХБТХ- дарга Т.Бат-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Н.Даваахүү, сумдын ХАА-н тасгийн мэргэжилтнүүд оролцож цаашид хамтарч ажиллах ажлын санал, төлөвлөгөө боловсруулан ажиллахаар боллоо.