Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн ажилтны баяр 2019 оны 09-р сарын 7,8-нд амжилттай зохион байгуулагдлаа.Тус арга хэмжээнд БСУГ, Боржигин чуулга, Нийтийн номын сан, Боржигин өв музей, Баянтал сумын соёлын төв, Шивээговь сумын соёлын төвийн хамт олныг хамарсан баярын хурал, шагнал гардуулах ёслол, хөгжөөнт тэмцээн, уралдаан зэрэг үйл ажиллагаа зохион явагдсан.
Баярын хурлын үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Эх соёл-Эх үндэс” хөтөлбөр, “Соёл урлагийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар Баянтал, Шивээговь сумдын соёлын төвүүдэд иж бүрэн дуу шумын төхөөрөмж, зургийн аппарат, зөөврийн компьютер, Нийтийн номын сан, Боржигин өв музейд проектор, принтер, Боржигин чуулгад зөөврийн компьютер, принтер тус тус гардуулан өглөө.