Аймгийн удирдах ажилтнуудын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны
өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгавар
Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:
№ | Үүрэг даалгавар | Хэрэгжүүлэх хугацаа | Хэрэгжүүлэх байгууллага |
1 | Золбин нохой устгах | 9 дүгээр сард | Сумдын ЗДТГ |
2 |
Иргэдэд үйлчлэх төвөөр үйлчилгээ үзүүлэх цагийн хуваарийг гаргаж Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх |
2019 оны 09 дүгээр сарын 4 |
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар |
3 |
Иргэдэд үйлчлэх төвд холбогдох мэргэжилтнүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу тогтмол ажиллуулж, тайланг сар бүрийн 25-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлж байх |
2019 оны 09 дүгээр сарын 4 |
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар |
4 |
Чинээлэг малчин төслийн талаар танилцуулах |
2019 оны 09 сард | ХААГ, МАГ, хуулийн байгууллагууд |
5 |
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө батлуулах /Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ./ |
2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор | Бүх байгууллагууд |
6 |
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох ажил, үүргийг хэрэгжүүлэн ажиллах. |
Бүх байгууллагууд | |
7 |
Жагсаалын нэгдсэн бэлтгэл, жигдрэлтийн сургууль хийх тул алба хаагч нараа бүрэн хамруулах./Баяр наадмын талбай/ |
2019 оны 9 дүгээр сарын 06, 13, 20, 27, 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд | Бүх байгууллагууд |
8 |
Үер уснаас урьдчилан сэргийлэх самбараа байршуулах |
2019 оны 09 сард | Сумдын Засаг дарга нар |
9 |
ГХИБС-ийн бэлтгэл ажлын хүрээнд сургалтын хуваарь батлагдсан тул дээрхи сургалтад ажилтан, алба хаагчдаа бүрэн хамруулах. /хуваарийг http://go.nema.gov.mn/ вэб хаягт байршуулах болно |
Тухай бүрд | Бүх байгууллагууд |
10 |
Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын болон Илчлэг Шивээ ОНӨААТҮГ-н үйл ажиллагаатай танилцах, өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах, |
2019 оны 09 дүгээр сарын 10-ны дотор | ТЗУХ, ХЭЗХ, ХОХБТХ |
11 |
Сүмбэр сумын худалдан авах ажиллагаанд хяналт тавих, шалгалт хийх |
2019 оны 09 сард | ХОХБТХ |
12 |
Эйкүсори компанийн үйл ажиллагааг зогсоох |
2019 оны 09 сард | МХГ, БОАЖГ, хуулийн байгууллагууд |
13 |
Төсвийн байгууллагуудад халаалт өгөх өдрийг товлох, аймгийн нэгдсэн эмнэлгийн халаалтыг эрт өгөх асуудлыг шийдвэрлэх |
2019 оны 09 сарын 15 | ХОХБТХ болон бүх байгууллагууд |