ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 04ний өдрийн

шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

 

 

2019 оны 03 дугаар сарын 18

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа,

Хэрэгжүүлэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг орон нутагт эрчимжүүлэх 14 хоногийн аяныг зохион байгуулахад оролцож байгаа байгууллагууд зохион байгуулалтын ажлыг сайтар төлөвлөн хэрэгжүүлж, дүнг илтгэх 14 хоног

Бүх хэлтэс, агентлагийн дарга нар

 Батлан хамгаалах эрх зүйн шинэчлэлийг орон нутагт эрчимжүүлэх 14 хоногийн аяныг аймгийн засаг даргын ивээл дор зохион байгуулсан. Аяны дүнд төрийн болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд цэрэг спортын цогцолбор тэмцээнийг 18 байгууллагын 14 баг 8 төрлөөр 154 албан хаагч оролцсон. Үүнд: 1 дүгээр байр цагдаагийн хэлтсийн шонхор-1 баг 119, 2 дугаар байр Политехник коллеж 116, 3-р байр УБТЗ Онцгой байдлын албаны баг 101 оноогоор байр эзлэв. ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдааныг зарлаж нийт 34 хүүхэд оролцсоос эхний 4 байрыг шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж  урамшууллаа. 100
2 Аймгийн 25 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөө гаргана. Иймд төлөвлөгөөнд тусгах саналаа 3 дугаар сарын 07-ны өдрийн дотор ТЗУХэлтэст ирүүлэх 2019.03.07-ны дотор

Бүх байгууллагууд

 Аймгийн 25 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгах саналаа  14 байгууллага Төрийн захиргааны удирдлагын хэлтэст албан тоотоор ирүүлсэн байна.

Саналаа ирүүлээгүй 14 байгууллага байна. Үүнд: Биеийн тамир спортын газар, Татварын хэлтэс, Онцгой байдлын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв, Сүмбэр сумын ЗДТГ,  Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийгмийн даатгалын хэлтэс,  Эрүүл мэндийн газар, Политехник коллеж, Мэргэжлийн хяналтын газар

70
3 Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх. Баталсан төлөвлөгөөгөө 3 дугаар сарын 15 өдрийн дотор ТЗУХэлтэст ирүүлэх 2019.03.15-ны дотор

Бүх байгууллагууд

 Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жилийн хүрээнд авч хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг 19 байгууллага ирүүлсэн. Саналаа ирүүлээгүй 9 байгууллага байна. Үүнд: Биеийн тамир спортын газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Политехник коллеж, Мэргэжлийн хяналтын газар 70
4 Төрийн албаны 2019 оны 3 дугаар тогтоолоор Албан тушаалын тодорхойлолт боловсруулах заавар, журам шинэчлэгдэн батлагдсан. Иймд заавар журмын дагуу Албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж 2019 оны 2 дугаар улиралд багтаан Төрийн албаны зөвлөлд хүргүүлж хянуулах

Бүх байгууллагууд

 Албан тушаалын тодорхойлолт боловсруулах журмыг албан хаагчиддаа танилцуулж тодорхойлолт боловсруулах ажлын хэсэг томилогдон судалгааны ажил эхэлсэн байна. Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
5 Төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэж байгаа болон гэрээгээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын судалгааг 3 дугаар сарын 15-ны өдрын дотор ТЗУХэлтэст ирүүлэх 2019.03.15-ны дотор

Бүх байгууллагууд

Төрийн жинхэнэ албан тушаалд түр орлон гүйцэтгэж байгаа болон гэрээгээр ажиллаж байгаа албан тушаалтнуудын судалгааг 21 байгууллага ирүүлсэн байна. Судалгаа ирүүлээгүй 7 байгууллага байна. Үүнд: Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Политехник коллеж, Мэргэжлийн хяналтын газар 100
6 Цахим хуудсанд мэдээ, мэдээлэл тавих, Хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээ,мэдээлэл өгөх хуваарийг АЗДТГ-ын дарга баталсан. Иймд тус хуваарийг мөрдөж ажиллах

Бүх байгууллагууд

Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтанд хандан цаг үеийн мэдээ, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн хуваарийн дагуу tuvshinjargal@govisumber.gov.mn хаягаар хүргүүлж байна. Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
7 Харьяалалгүй хүүхдүүдийг бүртгэн хүн ам, өрхийн мэдээлэлийн санд оруулах ажлыг дуусгах

БСУГазар

Харъяалалгүй цэцэрлэгийн насны 140 хүүхдүүд бүртгэлгүй байгаагаас 85 хүүхдийг бүртгэлд оруулж 85 хувийн биелэлттэй байна. Ерөнхий боловсролын сургуулийн 465 хүүхдээс 155 хүүхдийг бүртгэснээр 33 хувийг хамруулж хүн ам мэдээллийн санд бүртгэж оруулаад байна. Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
. Биелэлтийн дундаж хувь 85

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us