Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай аймагт айлчилж төвийн бүсийн хурдан морьдын уралдаан “Боржигин-2019” баяр наадмын үйл ажиллагаанд оролцож байгаатай холбогдуулан МХЕГ-ын даргын баталсан 2019 оны 01/09 тоот удирдамжийн дагуу Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий сайдын амрах байр, хоолны гэрийн орчны эрүүл ахуйн нөхцөл, хоол хүнсний чанар аюулгүй байдалд хяналт хийж, бэлтгэл ажлыг хангуулан ажиллаа. Хяналтын явцад хоол хүнсний 9 дээжийг урьдчилан ариутгаж бэлтгэсэн саванд авч тэмдэглэл хөтлүүлэн 72 цаг дээжийн хөргөгчид хадгалж устгав. Зоогийн үйл ажиллагааг Улаанбаатар хот “Гео шим” ХХК-ий рестораны тогооч, ажилчид гардан гүйцэтгэж, хоол үйлдвэрлэлийн технологи ажиллагаа, эрүүл ахуйн зохистой дадал, ариутгал цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллав.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР