ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/219 дугаар захирамжийг үндэслэн дор дурдсан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг цахим хэлбэрээр /интернетээр/ зохион байгуулахаар зарлаж байна.
Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр /Интернетээр/ Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу Сүмбэр сумын 1 дүгээр багт Аяган 104 тоотын урд талд байрлах /Адил Оч ХХК-ийн урд талд/ 0,57 га /5700м2/ газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явагдана.
Эзэмшүүлэх хугацаа: 15 жил /арван тав/
Анхны үнэ: 22800000 /Хорин хоёр сая найман зуун мянган/ төгрөг
Дэнчин: 2280000 /Хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг 100220029002 дансанд тушааж баримтыг хавсаргана.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39.1.6-д заасан хураамжийг 100220500941 дансанд тушааж баримтыг хавсаргасан байх.
Гэрээний зүйл: Сүмбэр сумын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу ашиглахтай холбогдсон зураг төслийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 6 сарын дотор багтаан боловсруулж ирүүлнэ.
Цахим хуудас: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар найдвартай сүлжээний доголдолгүй газраас нэвтэрч оролцоно.
Дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх хугацаа: Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минутаас эхлэн 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд, ажлын цагаар /08:30-17:30/ бүртгэж, баталгаажуулна.
Дуудлага худалдаа эхлэх: Газрын цахим биржийн www.mle.mn хаягаар 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэнэ.
Дуудлага худалдаа явагдах хугацаа: 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 09:00 цагаас эхлэн
15:00 цаг хүртэл тасралтгүй үргэлжилнэ.
Дуудлага худалдаанд ялагчийг тодруулах журам: Дуудлага худалдаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагч болох бөгөөд ялагч нь дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь ирүүлж, дэнчин болон улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн, өөрийн мэдээллээ үнэн зөв гаргасан, дуудлага худалдааны дэг журмыг зөрчөөгүй байна.
Газрын байршил, хил хязгаарын зураг схем:

Байршлын солбицол
X=296142.68 Y=5137373.47
X=296270.59 Y=5137523.87
X=296280.60 Y=5137490.00
X=296163.12 Y=5137349.51

Техникийн нөхцлүүд: Газар олголт хийгдэхэд цахилгаан, ус дулааны шугам сүлжээний давхцал, зөрчил, маргаангүй талаар холбогдох байгууллагуудаас зөвшөөрлийн хуудас авагдсан болно.
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаар, заагийг харуулсан зураг, схем, холбогдох зөвшөөрлийн хуудас болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн ГХБХБГ-ын 108 тоот өрөөнд өгч байна.
Жич: Дуудлага худалдаанд оролцогч нь Газрын цахим биржийн www.mle.mn сайтын талаар болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 07 сарын 09-ний өдрийн А/121 дугаар тушаал зэрэгтэй урьдчилан сайтар танилцах шаардлагатай.

Лавлах утас: 70543387, 86091106

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us