ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

 Огноо : 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр.

Тендер шалгаруулалтын нэр: Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАОНӨГ/201902011

                                                           

Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нэгдсэн эмнэлгийн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтаас үнэ, төлбөргүйгээр татан авч үзэж оролцохыг хүсвэл 50000 төгрөгийг цахим хэлбэрээр тушааж оролцоно уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй багцуудын үнийн дүнгийн  30 хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй багцуудын  үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу  2017, 2018 онуудын тайланг Сангийн яамны Е- балансаас татан авч үзнэ.

Сүүлийн  хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу  2017, 2018 онуудын дундаж нь санал болгож буй багцын үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байх,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:  Шаардлагагүй.

Тендерийн хамт:

Багц 1:Мах, махан бүтээгдэхүүн-382500-/Гурван зуун наян хоёр мянга таван зуу/

Багц 2: Хатуу, хуурай хүнс-185602-/Нэг зуун наян таван мянга зургаан зуун хоёр /

Багц 3:Хүнсний ногоо-236916-/Хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун арван зургаа /

Багц 4:Хоол амтлагч, бусад хүнсний материал-146010-/Нэг зуун дөчин зургаан мянга арав / төгрөгийн тус тус баталгааг ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.

Дотоодны давуу эрх “ТООЦНО”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3-р баг, Найрамдал хотхон, Нутгийн удирдалгын ордон, Орон нутгийн өмчийн газар

   3 давхар, 309 тоот өрөө, 70543033, 88723692

E-mail хаяг: govisumber.onug@gmail.com

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us