ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Сүмбэр сумын харъяат сумын заан Э.Мөнхбаатар 8 даван түрүүллээ.

2017-07-12-19Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Гончигтавхай, А.Сүмбээ, А.Давааням, Ж.Мөнгөн, Д.Бадамгарав, Г.Ганжад, Н.Баттүвшин тэргүүтэй хүчит 256 бөх барилдлаа. Аймгийн Баяр наадмыг зохион байгуулах Хороо болон Үндсэний бөхийн салбар хороодийн шийдвэрээр Улсын цолтон болон аймгийн хурц арслан цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь энэ жилийн баяр наадмын бас нэгэн онцлог нь байлаа.
Наадамд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат сумын заан ЭНХТӨРИЙН МӨНХБААТАР 8 даван түрүүлж “АЙМГИЙН АРСЛАН” цол хүртэж нутгийн зон олноо баярлууллаа. Үзүүрт Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн харцага Пүрэвжавын ДАВААДОРЖ шалгарч “АЙМГИЙН ЗААН ЦОЛ хүртсэн бол Булган аймгийн Орхон сумын харъяат аймгийн шилдэг заануудын нэг Булган-Эрдэнийн ТҮМЭНДЭМБЭРЭЛ, Булган аймгийн Могод сумын харъяат аймгийн заан Эрдэнэбилэгийн ЭНХАМГАЛАН нар шалгарч чимэг нэмсэн байна.
Төв аймгийн Бүрэн сумын харъяат, сумын заан Батбаярын ДЭЛГЭРДАЛАЙ, Сэлэнгэ аймгийн Баруун-бүрэн сумын харъяат, сумын заан Эрдэнэсүрэнгийн БАТМАГНАЙ, Ховд аймгийн Зэсэг сумын харъяат, сумын заан Даваагийн УЛАМСАЙХАН, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат, сумын заан Бизьяагийн ЦЭРЭНДАГВА нар 5 давж шинээр “АЙМГИЙН НАЧИН” цолны болзол хангасан байна.

Мөн Ардын хувьсгалын 96 жилийн ой, Говьсүмбэр аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх оролцон барилдаж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Хуягын Ганочир түрүүлж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харъяат, Улаанбаатар хотын 59-р сургуулийн сурагч М.Тэмүүлэн үзүүрлэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Зоригтбаатарын Мөнх-Эрдэнэ, Зоригтбаатарын Булгантамир нар шөвгийн дөрөвт шалгаран үлдсэн байна.

2017-07-12-26 2017-07-12-24 2017-07-12-22 2017-07-12-20 2017-07-12-18 2017-07-12-17 2017-07-12-16 2017-07-12-15 2017-07-12-13 2017-07-12-12 2017-07-12-11 2017-07-12-19 2017-07-12-10 2017-07-12-23 2017-07-12-14

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us