Ирцийн мэдээлэл: 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас 27 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 2 /Эрүүл мэндийн газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, ээлжийн амралттай 1 /Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/, өвчтэй 1 /аймгийн ЗДТГ-ын дарга/, удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авсан 2 /Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГазрын захирал/, бусад 14 албан тушаалтан тодорхой бус шалтгааны улмаас албан тушаалтан удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр оролцлоо.
Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:
№ |
Өгсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
1. |
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар, төлөвлөгөө гарган танилцуулах; Зуншлага муу байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх – Хадлан тэжээл бэлтгэхэд анхаарах. – Хадлан бэлтгэх боломжтой газрыг судалж танилцуулах – Отор нүүдэл эртнээс зохион байгуулах. – Мал сүргийг тарга тэвээрэг авахад анхаарах. – Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах. – Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, чанартай гүйцэтгүүлэн, хүлээн авах – Ус дулаанаар хангагч байгууллагууд төлөвлөгөө гарган өвөлжилтийн бэлтгэл ажлаа эртнээс хангах – Ус-Ду ОНӨҮГ шугамын болон уурын зуухны засварын ажлын зураг төсвийг яаралтай дуусгуулан, холбогдох мэдээллийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх |
2017.06.28-2017.08.15-ны өдрийн хооронд |
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг Сумдын ЗДТГ ХХААГ ОНӨГ Ус дулаанаар хангагч байгууллагууд
|
2 |
2018 оны төсвийн төслийг бэлтгэн Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлэх. Төсвийн төслийг бодитой тооцох, төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судалж, танилцуулах. |
2017.08.10 |
СТСХ Бүх байгууллагууд |
3 |
Хагас жилийн санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж ирүүлэх; |
2017.07.20 |
Бүх байгууллагууд |
4 |
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад нийт албан хаагчдаа хамруулах; |
2017.07.07 |
Бүх байгууллагууд |
5 |
Баяр наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, нээлтийн үйл ажиллагаанд бүгд оролцох. Албан бичиг очсон байгууллагууд албан хаагчдаа бүрэн хамруулах; |
2017.07.09-10 |
Бүх байгууллагууд |
6 |
Баяр наадмын өдрүүдэд аймгийн хариуцлагатай жижүүрийг томилно. Байгууллагын удирдлагууд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэх; Байгууллага тус бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах шаардлагатай. |
2017.07.10-15 |
Бүх байгууллагууд |
7 |
Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг амралтын өдөр болгон, тус ажлын өдрийг 07 дугаар сарын 16-ны өдрийн ням гаригт шилжүүлсэн. Иймд албан газрууд 16-ны өдөр бүгд ажиллана. |
2017.07.16 |
Бүх байгууллагууд |
Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Татварын хэлтэс, Музей тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар