ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас 27 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 2 /Эрүүл мэндийн газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, ээлжийн амралттай 1 /Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч/, өвчтэй 1 /аймгийн ЗДТГ-ын дарга/, удирдлагаас албан ёсны зөвшөөрөл авсан 2 /Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Тохижилт-Сүмбэр ОНӨААТҮГазрын захирал/, бусад 14 албан тушаалтан тодорхой бус шалтгааны улмаас албан тушаалтан удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас аймгийн БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр оролцлоо.

 
Засаг даргаас өгсөн үүрэг, даалгавар:
 

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах албан даалгавар, төлөвлөгөө гарган танилцуулах;

Зуншлага муу байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх

–   Хадлан тэжээл бэлтгэхэд анхаарах.

– Хадлан бэлтгэх боломжтой газрыг судалж танилцуулах

– Отор нүүдэл эртнээс зохион байгуулах.

–  Мал сүргийг тарга тэвээрэг авахад анхаарах.

– Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах.

– Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, чанартай гүйцэтгүүлэн, хүлээн авах

–  Ус дулаанаар хангагч байгууллагууд төлөвлөгөө гарган өвөлжилтийн бэлтгэл ажлаа эртнээс хангах

–  Ус-Ду ОНӨҮГ шугамын болон уурын зуухны засварын ажлын зураг төсвийг яаралтай дуусгуулан, холбогдох мэдээллийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх

2017.06.28-2017.08.15-ны өдрийн хооронд

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг

Сумдын ЗДТГ

ХХААГ

ОНӨГ

Ус дулаанаар хангагч байгууллагууд

 

2

2018 оны төсвийн төслийг бэлтгэн Сангийн яаманд хугацаанд нь хүргүүлэх.

Төсвийн төслийг бодитой тооцох, төсөв, санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжийг судалж, танилцуулах.

2017.08.10

СТСХ

Бүх байгууллагууд

3

Хагас жилийн санхүүгийн тайлан мэдээг хугацаанд нь гаргаж ирүүлэх;

2017.07.20

Бүх байгууллагууд

4

Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад нийт албан хаагчдаа хамруулах;

2017.07.07

Бүх байгууллагууд

5

Баяр наадмын бэлтгэл ажлыг бүрэн хангаж, нээлтийн үйл ажиллагаанд бүгд оролцох. Албан бичиг очсон байгууллагууд албан хаагчдаа бүрэн хамруулах;

2017.07.09-10

Бүх байгууллагууд

6

Баяр наадмын өдрүүдэд аймгийн хариуцлагатай жижүүрийг томилно. Байгууллагын удирдлагууд хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрийн үүргийг гүйцэтгэх;

Байгууллага тус бүр хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах шаардлагатай.

2017.07.10-15

Бүх байгууллагууд

7

Засгийн газраас 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг амралтын өдөр болгон, тус ажлын өдрийг 07 дугаар сарын 16-ны өдрийн ням гаригт шилжүүлсэн. Иймд албан газрууд 16-ны өдөр бүгд ажиллана.

2017.07.16

Бүх байгууллагууд

 

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Татварын хэлтэс, Музей тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us