ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 36, орны хүн оролцуулсан 3 /Онцгой байдлын газрын дарга,  ШШГА-ны дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга/, нийт 39 албан тушаалтан оролцов. Албан томилолттой 2 /Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Шуудан үйлчилгээний газрын дарга/, чөлөөтэй 4 /Нийтлэг үйлчилгээний албаны менеж/ер, Тохижилт-Сүмбэр ОНӨҮГазрын захирал, Мэдээлэл холбоо сүлжээний эрхлэгч, Хяналт-шинжилгээ үнэлгээ,дотоод аудитын хэлтсийн дарга/, тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 2 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Политехник коллежийн захирал/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Ахмадын хорооны дарга Ц.Данзансодов, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар, аймгийн үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Ш.Гантөмөр, Тогтвортой амьжиргаа 3 төслийн орон нутаг дахь ажилтан Л.Уранчимэг, МҮОНР-ийн Говьсүмбэр аймаг дахь сурвалжлагч Т.Болдбаатар нар  оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Хаврын бүх нийтээр мод тарих ажилд төрийн байгууллага, иргэн, ААНБ-д идэвхитэй оролцож, үр дүнг тайлагнах

5 дугаар сарын 5, 6, 7-ны өдрүүдэд

Сумдын Засаг даргын Тамгын газар,

Бүх төрийн байгууллага

 

2.

Архивын 90 жилийн ойг тохиолдуулан архивын зүүн бүсийн уулзалт Өмнөговь аймагт болох тул архивын тасагтай хамтарч ажиллах

04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл

Биеийн тамир, спортын газар, Боржигин чуулга,

Политехник коллеж

3.

Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд манай аймагт ажиллах тул холбоотой мэдээлэл мэдээллийг бэлтгэж, анхаарч ажиллах

05 дугаар сарын 17-ны өдөр

Сүмбэр сумын Засаг дарга,

Хүнс, хөдөө аж ахуйн газар

 

4.

Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, ОНХСангийн тайлан мэдээг ХО,ХБТХэлтэст ирүүлэх

05 дугаар сарын 28-ны өдрийн дотор

Сумдын Засаг дарга нарт

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Орон нутгийн өмчийн газар, Авто тээврийн төв, Дуу бүжгийн Боржигин чуулга тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us