Ирцийн мэдээлэл: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 37, орны хүн оролцуулсан 4 /Илчлэг-Шивээ ОНӨҮГазрын дарга, Тохижилт-Сүмбэр ААТОНӨҮГазрын дарга, Нийтийн номын сангийн захирал, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга/, чөлөөтэй 2 /Нийтлэг үйлчилгээний албаны дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга/, албан томилолттой 1 /Биеийн тамир, спортын газрын дарга/ нийт 44 албан тушаалтан оролцов. Тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Шуудан үйлчилгээний газрын дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.
Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар нар оролцлоо.
Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:
№ |
Өгсөн үүрэг, даалгавар |
Хэрэгжүүлэх хугацаа |
Хэрэгжүүлэх байгууллага |
1. |
Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн 1 дүгээр улирлын тайланг гаргаж, 4 сарын 1-ний өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх |
2017.04.01-ний дотор |
Тайлан ирүүлдэг байгууллагууд |
2. |
Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан Нийт удирдах албан тушаалтнууд, ёс зүйн хорооны дарга нар болон албан хаагчдыг бүрэн хамруулах. |
2017.03.23-03.24 |
Бүх байгууллагууд |
3. |
Авто замын дагуух хогны цэвэрлэгээг зохион байгуулах. |
2017.04.01-ний дотор |
Сүмбэр сумын ЗДТГ, “Тохижилт-Сүмбэр” ААТОНӨҮГазар |
4. |
Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарыг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцуулж байх арга хэмжээг авах. |
2017.04.03 |
Аймгийн ЗДТГ |
5. |
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчдад цаг тухайд нь шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах. |
Тухай бүр |
ХХААГ, УЦУОШГ, Сумдын ЗДТГ |
6. |
Байгууллагын хаягжилт, орчны гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх. |
2017.04.03 |
ХОХБТХ, бүх байгууллагууд |
7 |
Аймгийн Засаг даргын орлогч Шивээговь суманд ажиллах бэлтгэлийг хангах. |
2017.03.21 |
Аймгийн ЗДТГ |
8. |
Аймгийн харъяалалгүй ахмадыг харъяалалтай болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллах |
Сардаа |
ХХҮГ, Сумдын ЗДТГ |
9. |
Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яаманд “Ус-Ду” ААТОНӨГазрын халаалтын зуух, тоног төхөөрөмжийн асуудлаар томилолтоор ажиллах. |
2017.03.27 |
ХОХБТХэлтэс, Ус-Ду” ААТОНӨГазар |
10. |
Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулах уралдаан тэмцээнд идэвхитэй оролцох |
2017.03.30 |
Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд |
Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Авто тээврийн төв, Дуу бүжгийн Боржигин чуулга тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар