ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөний ирцийн мэдээлэл, өгсөн үүрэг даалгавар

Ирцийн мэдээлэл: 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөнд үүрэг бүхий оролцох 47 удирдах албан тушаалтнаас өөрийн биеэр 37, орны хүн оролцуулсан 4 /Илчлэг-Шивээ ОНӨҮГазрын дарга, Тохижилт-Сүмбэр ААТОНӨҮГазрын дарга, Нийтийн номын сангийн захирал, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга/, чөлөөтэй 2 /Нийтлэг үйлчилгээний албаны дарга, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга/, албан томилолттой 1 /Биеийн тамир, спортын газрын дарга/ нийт 44 албан тушаалтан оролцов. Тодорхой бус шалтгааны улмаас ирээгүй 3 /Цөм сүргийн үржлийн төвийн захирал, Шуудан үйлчилгээний газрын дарга, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга/ албан тушаалтан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд оролцоогүй болно.

Эрх бүхий оролцох удирдах албан тушаалтнаас БЗӨБЦТС-ний дарга н.Азбаяр, Хүний эрхийн үндэсний комиссын орон нутаг дахь ахлах мэргэжилтэн н.Наранбаатар нар  оролцлоо.

Засаг даргаас өгөх үүрэг даалгавар:

Өгсөн үүрэг, даалгавар

Хэрэгжүүлэх хугацаа

Хэрэгжүүлэх байгууллага

1.

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн 1 дүгээр улирлын тайланг гаргаж, 4 сарын 1-ний өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх

2017.04.01-ний дотор

Тайлан ирүүлдэг байгууллагууд

2.

Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалтыг 2017 оны 03 дугаар сарын 23, 24-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан Нийт удирдах албан тушаалтнууд, ёс зүйн хорооны дарга нар болон албан хаагчдыг бүрэн хамруулах.

2017.03.23-03.24

Бүх байгууллагууд

3.

Авто замын дагуух хогны цэвэрлэгээг зохион байгуулах.

2017.04.01-ний дотор

Сүмбэр сумын ЗДТГ, “Тохижилт-Сүмбэр” ААТОНӨҮГазар

4.

Аймгийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарыг удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд оролцуулж байх арга хэмжээг авах.

2017.04.03

Аймгийн ЗДТГ

5.

Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг малчдад цаг тухайд нь шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах.

Тухай бүр

ХХААГ, УЦУОШГ,

Сумдын ЗДТГ

6.

Байгууллагын хаягжилт, орчны гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

2017.04.03

ХОХБТХ, бүх байгууллагууд

7

Аймгийн Засаг даргын орлогч Шивээговь суманд ажиллах бэлтгэлийг хангах.

2017.03.21

Аймгийн ЗДТГ

8.

Аймгийн харъяалалгүй ахмадыг харъяалалтай болгох чиглэлээр арга хэмжээ авч ажиллах

Сардаа

ХХҮГ, Сумдын ЗДТГ

9.

Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яаманд “Ус-Ду” ААТОНӨГазрын халаалтын зуух, тоног төхөөрөмжийн асуудлаар  томилолтоор ажиллах.

2017.03.27

ХОХБТХэлтэс, Ус-Ду” ААТОНӨГазар

10.

Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулах уралдаан тэмцээнд идэвхитэй оролцох

2017.03.30

Тусгай зөвшөөрөлтэй байгууллагууд

Жич: Дараагийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Авто тээврийн төв, Дуу бүжгийн Боржигин чуулга тус тус 3-5 минутын нэмэлт мэдээлэл хийнэ.

 

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us