Билгийн тооллын ХҮII жарны “Алтан унжлагат” хэмээх ГАЛ ТАХИА жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлэн “Улсын хошой аварга” малчин хэмээх эрхэм хүндтэй алдрыг Сүмбэр сумын тавдугаар багийн малчин Галсангийн Майнбаяр, “Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдрыг Сүмбэр сумын зургадугаар багийн малчин Цэндсүрэнгийн Жаргал, Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Ганхуяг нар хүртэж нутаг усныхаа нэрийг дуурсгалаа.
Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж 103 малчныг “Улсын аварга” малчин, 5 малчныг “Улсын хошой аварга” малчнаар тодруулжээ.
Улсын хошой аварга малчин, аварга малчдын хотноос хийсэн ярилцлага, дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй та бүхэндээ хүргэх болно.