ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Улсын хошой аварга малчин болон улсын аварга малчид тодорлоо.

2017-02-22-02Билгийн тооллын ХҮII жарны “Алтан унжлагат” хэмээх ГАЛ ТАХИА жилийн сар шинийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлэн “Улсын хошой аварга” малчин хэмээх эрхэм хүндтэй алдрыг Сүмбэр сумын тавдугаар багийн малчин Галсангийн Майнбаяр, “Улсын аварга малчин” хэмээх эрхэм алдрыг Сүмбэр сумын зургадугаар багийн малчин Цэндсүрэнгийн Жаргал, Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Ганхуяг нар хүртэж нутаг усныхаа нэрийг дуурсгалаа.
Монгол Улсын Засгийн Газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж 103 малчныг “Улсын аварга” малчин, 5 малчныг “Улсын хошой аварга” малчнаар тодруулжээ.

Улсын хошой аварга малчин, аварга малчдын хотноос хийсэн ярилцлага, дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй та бүхэндээ хүргэх болно.

2017-02-22-03

2017-02-22-05 2017-02-22-04

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us