2016 оны сүүлийн хагас жилд болсон дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид тэдгээрийн дасгалжуулагчдыг урамшуулах ёслолыг зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Биеийн тамир, спортын газрын дарга, МУГДасгалжуулагч Л.Цэдэнсодном нар оролцлоо. Дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг, тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад аймгийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөс урамшуулал олгож, мөнгөн шагнал гардууллаа.
Өнгөрсөн онд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 7 мөнгө, 14 хүрэл, нийт 31 медаль хүртсэн ба эдгээр баг, тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад 12.7 сая төгрөгийн урамшууллыг олгожээ.