ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Тамирчид, дасгалжуулагчдыг урамшууллаа.

tamir-012016 оны сүүлийн хагас жилд болсон дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчид тэдгээрийн дасгалжуулагчдыг урамшуулах ёслолыг зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном, Биеийн тамир, спортын газрын дарга, МУГДасгалжуулагч Л.Цэдэнсодном нар оролцлоо. Дэлхий, тив, улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг, тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад аймгийн Биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөс урамшуулал олгож, мөнгөн шагнал гардууллаа.

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 хүрэл медаль, ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 мөнгө, улсын аварга шалгаруулах тэмцээнээс  10 алт, 7 мөнгө, 14 хүрэл, нийт 31 медаль хүртсэн ба эдгээр баг, тамирчид, тэдгээрийн дасгалжуулагчдад 12.7 сая төгрөгийн урамшууллыг олгожээ.

tamir-04 tamir-02 tamir-03

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us