ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн аварга шалгаруулах сурын харвааны тэмцээн боллоо

Монгол Үндэсний соёлын үнэт өв сангийн нэгэн хэсэг үндэсний сурын харвааг хөгжүүлэх, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеийнхэнд өвлүүлэх, олон арван харваачдыг төрүүлэн гаргах, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, улсын нээлтийн харвааны томоохон сорилго харваа болгох зорилготой аймгийн аварга шалгаруулах харвааг 6 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд цолтой болон залуу, өсвөрийн нийт 20 гаруй харваачид оролцсоноос эрэгтэй, эмэгтэй, өсвөр насны эхний 3 байр шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
Эрэгтэй: Тэргүүн байранд “Жахрай мэргэн” сурын холбооны харваач Спортын мастер, Аймгийн мэргэн Б.Батмөнх
Дэд байранд Онцгой байдлыг газрын харваач Спортын мастер Б.Цэрэндаш
Гутгаар байранд Үндэсний спортын дэд мастер Г.Батбаатар
Эмэгтэй:Тэргүүн байр – “Жахрай мэргэн” сурын холбооны залуу харваач Баярбат
Дэд байр – “Жахрай мэргэн” сурын холбооны спортын мастер Ж.Норжмаа,
Гутгаар байр – “Жахрай мэргэн” сурын холбооны харваач Спортын мастер, Аймгийн мэргэн С.Туяагэрэл
Өсвөр нас:Тэргүүн байр – 5 дугаар сургуулийн сурагч С.Ариунболор
Дэд байр –1 дугаар сургуулийн сурагч сурагч Л.Отгонжаргал
Гутгаар байр – 5 дугаар сургуулийн сурагч Т.Маралмаа нар шалгарлаа.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us