ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Хээрийн түймэр унтраах болон сургалт явуулах багаж хэрэгслийг хүлээн авлаа.

Онцгой байдлын газраас Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-өндөр 1 ОНХ –т Өсвөрийн аврагчийн бүлгийг хүүхдүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд сургалтын өрөө танхимыг бий болгох, сайн дурын хэсгийн иргэдийн гал унтраах багаж зэвсэглэмжийг нэмэгдүүлэх төсөл бичиж хүргүүлэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гал унтраагуур, үлээгч аппарат, РЛО, суурин компьютер, өнгөт принтер, анхны тусламжийн цүнхийг хүлээн авлаа.
Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар нь Дэлхийн зөн Монгол ОУБ-ын Бор-Өндөр 1 ОНХХ-тэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2014, 2015 онуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас, уснаас эрэн хайх аврах ажиллагааны хийлдэг завь, аврах хантааз, цагираг 2016 онд сургалтын ширээ сандал, зургийн аппарат, өнгөт принтер, сургалтын дэлгэц, проектор зэргийн нийт 18,388,800 төгрөгийн техник хэрэгслийг тус байгууллагад нийлүүлж иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох үйл ажиллагааг дэмжин ажиллаж байсан.

 

 Онцгой байдлын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us