ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Зүүн бүсийн аварга боллоо

Албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, бие бялдрыг хөгжүүлэх, тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, Онцгой байдлын албыг иргэд, олон нийтэд сурталчлах, энэ спортоор хичээллэх албан хаагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор Гал унтраах техникийн олон төрөлт спортын Зүүн бүсийн “Шонхор” клубийн аварга шалгаруулах тэмцээн Зүүн бүсийн төв, Дорнод аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 10 гаруй Гал түймэр унтраах, аврах ангийн 90 гаруй тамирчид оролцсон байна.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд тус газрын баг тамирчид Довтолгооны шат болон саадтай 100 м-ийн гүйлт, Хоёр төрөлтийн тэмцээн, 4х100 м-ийн буухиа гүйлт, Байлдааны тархалт зэрэг 4 төрөлд амжилттай оролцож нийлбэр дүнгээр “Алтан медаль” хүртлээ. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид нь Гал унтраах техникийн олон төрөлт спортын Зүүн бүсийн “Шонхор” клубийн аварга шалгаруулах тэмцээнээс 2009, 2011, 2013 онуудад алтан медаль, 2015, 2017 онуудад мөнгөн медалийг хүртэж байсан билээ.

 

Говьсүмбэр онцгой байдлын газар

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us