ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Боржигин морин хуур гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Нэгэн цагт Боржигин овогтон нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлд онцгой чухал үүрэг гүйцэтгэж явсан билээ. Эсгий туургатныг нэгэн туган дор нэгтгэж байсан гавьяатай. Наран ургахуйгаас шингэхүй доорх олон улс иргэнийг нэгтгэсэн Монголын хүчирхэг их эзэнт гүрнийг байгуулахад энэ овогтон манлайлсан түүхтэй.

Ийм л түүхтэй боржигинчууд эдүгээ уламжлалт өв соёл, зан заншил, уртын дуу, морин хуураа хадгалж үлдэхийн төлөө сэтгэл нэгдэн ажиллаж байна.

Боржигин уртын дуу, морин хуурын уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, энэхүү соёлын өвийг устаж үгүй болох аюулаас хамгаалах, түүхэн байдлаар нь хадгалж авч үлдэх зорилготой эрдэм шинжилгээний хурал, Боржигин морин хуур уртын дуучдын тэмцээн зэрэг томоохон ажлуудыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна.

Энэ удаад ерөнхий боловсролын сургуулиудаас судалгаа авсны дүнд тэдний сурч боловсрох орчинг сайжруулах, Боржигин морин хуурыг бага наснаас нь зааж сурган түгээн дэлгэрүүлэх зорилгоор Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1-р сургуульд 10 ширхэг, 2-р сургуульд 10 ширхэг, 3-р сургуульд 7 ширхэг, 4-р сургуульд 10 ширхэг, 5-р сургуульд 10 ширхэг, Баянтал сумын соёлын төвд 10 ширхэг, Шивээговь сумын соёлын төвд 3 ширхэг нийт 60 ширхэг Боржигин морин хуурыг гардуулан өглөө.

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us