2019 оны бүтээн байгуулалтын ажил 1-р багийн шинэ замын ажлаар эхэллээ

478

Аймгийн Засаг дарга Г.Батсуурь аймгийн бүтээн байгуулалтын зарим ажилтай танилцан үүрэг чиглэл өгч ажиллалаа. Говьсүмбэр аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг 100 ортой аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын ажил энэ сард эхэлсэн бөгөөд 2019 оны 7-р сарын дундуур үндсэн карказаа босгож дуусна гэж мэдэгдлээ.

Сүмбэр сумын 1-р багт шинээр хийгдэж буй 0.525км замын ажил 80%-тай дуусах шатандаа явагдаж байна. Мөн энэхүү замын үргэлжлэл болох 0.875км замын ажил хийгдэх бөгөөд гүйцэтгэгчийг шалгаруулах ажил явагдаж байна.

5-р байрны урд талын усан оргилуур, тоглоомын талбайн ажил 5 дугаар сарын 15-нд эхэлсэн бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 09-нд дуусгахаар төлөвлөсөн байна. Одоогоор усан оргилуурын шугам сүлжээний ажил хийгдэж байна.

Мөн 8-р байрны баруун талын тоглоомын талбайн ажил хийгдэн дуусах шатандаа орсон байна.

Цэргийн алдар хөшөөний тохижилтын ажил эхэлсэн бөгөөд 2019 оны 10 сар гэхэд үндсэн тохижилтын ажлаа дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

1-р сургуулийн хойд талд биеийн тамирын талбайн тохижилт ийн ажил явагдаж байна. Цаашид төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлууд эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.