ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“Эрүүл зүрх, Эрүүл хөдөлгөөн, Эрүүл ёс зүй” дэд төслийн нээлт боллоо

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд манай аймагт “Эрүүл зүрх, Эрүүл хөдөлгөөн, Эрүүл ёс зүй” дэд төслийг хэрэгжүүлэхээр нээлтийн арга хэмжээ боллоо.

Төслийн нээлтэд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, төсөл хэрэгжүүлэгч зөвлөх төрийн бус байгууллага “Транспаренси интернэшнл Монголиа” Олон улсын байгууллага, төсөл хэрэгжүүлэгч “Багачууд хөгжил” Төрийн бус байгууллага, аймгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Энэхүү төслийн нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын “Санамж бичиг”-ийг байгуулсан. Санамж бичигт аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нарантуяа нар гарын үсэг зурлаа.

“Говьсүмбэрчүүд гоё” уриатай энэхүү төслийн хэрэгжилтийг “Багачууд хөгжил” Төрийн бус байгууллага хариуцан гүйцэтгэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр 3 үе шаттай ажлыг хэрэгжүүлэх юм.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us