ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

МЭРГЭЖИЛТНИЙ БАГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Архины хамааралтай болон архинд донтох өвчтэй хүмүүст туслах зорилгоор байгуулагдсан  “АА бүлэг” ТББ-ын  үйл ажиллагааг дэмжиж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан мэргэжилтний багийн гишүүдийн уулзалт 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус уулзалтаар АА бүлгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэргэжилтний багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар гишүүд санал солилцож 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах арга хэмжээнүүдийг хамтран хэлэлцлээ.

Уулзалтын үр дүнд Мэргэжилтний багийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд архины хамааралтай, архинд донтсон иргэд болон тэдний  гэр бүлийн гишүүдэд зориулсан сэтгэл зүйн сургалтыг мэргэжлийн сэтгэц зүйчийн тусламжтай зохион байгуулахаар тусгасан бөгөөд иргэдэд АА бүлгийн үйл ажиллагаа сурталчлах ажлыг байнгын тогтмол явуулахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us