ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Нэхэмжлэхэд суурилсан цахим төлбөрийн системийн сургалтыг банкны ажилтнуудад хийв

Татварын удирдлагын нэгдсэн систем (TAIS)-ийн нэвтрүүлэхтэй холбоотойгоор Татварын албанаас нэхэмжлэлд суурилсан цахим төлбөрийн системийг нэвтрүүлж, энэ ажлын хүрээнд арилжааны зургаан банктай хамтран ажиллах гэрээний дагуу системийн хөгжүүлэлт хийсэн бөгөөд энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс “Цахим төлбөрийн систем”-ийг улс даяар нэвтрүүлээд байгаа билээ.
Дээрх ажлын хүрээнд 2019.04.05-ны өдөр тус аймаг дахь Төрийн банк, Хаан банк, Хас банкны нийт 18 ажилтанд “Нэхэмжлэхэд суурилсан цахим төлбөрийн системийн талаарх сургалт”-ыг зохион байгуулав.
Сургалтын үеэр мөн Сангийн сайд, Татварын Ерөнхий газар, Арилжааны банкнуудын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангаж ажиллах талаар чиглэл өгч, Татварын орлого тушаахаар арилжааны банканд хандаж ирсэн Татвар төлөгчдөд чирэгдэлгүй үйлчлэх нөхцөл бололцоонуудын талаар зааварчилгаа өгч ажиллав.

56178688_1260609684102076_1508818119844429824_n 56396053_1260608420768869_1161452529427415040_n

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us