ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

“ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ШИНЭТГЭЛИЙН ХОРОО”-НЫ АЖЛЫН ХЭСЭГ ИРЖ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Ерөнхий сайдын тушаалаар томилогдсон “ГАЗРЫН ҮНДЭСНИЙ ШИНЭТГЭЛИЙН ХОРОО”-ны ажлын албаны дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр аймаг, сумын ИТХ-ын дарга нар, Засаг дарга нар, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан Засгийн газрын “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ шинэчлэн батлах тухай” 182 дугаар, “Улсын газрын зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 384 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, геодези, газрын суурь судалгаа, мониторинг, газар зохион байгуулалт, хот байгуулалт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийгдэж буй болон 2019 онд хийгдэх ажлуудыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхэд анхаарах асуудлуудаар мэдээлэл хийлээ. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын болон сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай зөвлөлдөж, санал бодлоо хуваалцлаа.

118 120

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us