ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОМДОЛ МЭДЭЭЛЛИЙН ДАГУУ ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ

Иргэний гомдол мэдээллийн дагуу Тунгаамал цэцэрлэгт Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, Хүнсний чанар, стандартын хяналт, Боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийв.

Шалгалтын явцад эрүүл зүйн нян судлалын арчдасны 15, усны 1, хоолны 10, нийт 26 дээж авч шинжилгээнд хамруулахад шинжилгээний дүнгээр эерэг сорьц илрээгүй.

Шалгалтаар илэрсэн зарим дутагдлаас дурдвал: мэргэжлийн багш дутагдалтай, хоол хүнс боловсруулах ажилтанд хоол хүнсийг бохирдлоос сэргийлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулаагүй, эрүүл ахуйн зохистой дадлыг эзэмшүүлээгүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй, хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх мэргэчгүйтгэл, шавьжгүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, бүртгэл хөтөлж хэвшээгүй зэрэг дутагдал илэрч байна.

Илэрсэн дутагдлыг арилгуулахаар 29 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагын хэрэгжилт 85% байна.

Тус цэцэрлэгийн эрхлэгчид дутагдлыг арилгаж эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

20190301_103358 20190301_103814 20190301_104457 20190301_104857 20190301_105001 20190301_105234 20190305_160637

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us