ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

110

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр                                           Улаанбаатар хот

Дугаар 382

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8, 57.12, 77.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ыг     2 дугаар хавсралт, “Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам”-ыг 3 дугаар хавсралт, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг 4 дүгээр хавсралт, “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг 5 дугаар хавсралт, “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг 6 дугаар хавсралт, “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 7 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Төрийн албаны тухай хуульд тусгайлан зааснаас өөрөөр төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс тогтоохгүй байхыг төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 2, 3, 4, 5 дугаар хавсралт, “Тогтоолын заалт өөрчлөн найруулах тухай” Засгийн газрын 1996 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр тогтоол, “Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 52 дугаар тогтоол, “Төрийн үйлчилгээний зарим албан хаагчдын цалингийн нэмэгдлийн тухай” Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоол, “Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 219 дүгээр тогтоол, “Нэмэгдлийн хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 108 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаар тогтоол, “Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаар тогтоол, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл хөлс олгох тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 151 дүгээр тогтоол, “Эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл, мөнгөн урамшил олгох журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 150 дугаар тогтоол, “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 229 дүгээр тогтоолын 2 дахь заалт, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр тогтоол, “Журамд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 275 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгохтой холбоотой Засгийн газрын гишүүний дангаар болон хамтран баталсан шийдвэрийг шинэчлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай.

5. Төрийн захиргааны албан хаагчийн нэмэгдэл хөлс, төрийн үйлчилгээний албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгосугай.

6. Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                           У.ХҮРЭЛСҮХ

                               Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                              С.ЧИНЗОРИГ