ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

316

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2019 ОНЫ 2 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг 2 удаа зохион байгуулж, төрийн байгууллагуудад цаг үеийн асуудлаар нийт 5 үүрэг даалгавар өгч, хэрэгжилтийг ханган ажилласан.

Билгийн тооллын ХYII жарны “Урвуулагч” хэмээх ШОРООН ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой хүчит бөхийн барилдаан, нийтийн Mонгол бөхийн барилдаан, өсвөр үеийн үндэсний бөхийн барилдааныг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгууллаа. Улс, аймаг, сумын цолтой бөхийн барилдаанд Сүмбэр сумын харьяат аймгийн арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, улсын өсөх идэр начин Чулуунбаатарын Батчулуун үзүүрлэсэн байна.

“Урвуулагч” хэмээх Шаргачин гахай жилийн сар шинийн нийтийн золголтын арга хэмжээг 2019 оны 2 дугаар сарын 5-ны Шинийн нэгний билэгт сайн өдөр зохион байгуулсан. Тус арга хэмжээнд аймаг сумдын удирдлагууд, оны шилдэг байгууллагууд болон иргэд оролцож, улс, аймаг сумандаа амжилт бүтээлээ үнэлүүлсэн иргэдэд төрийн болон аймаг сумын Засаг даргын шагналыг гардууллаа. Алтан гадас одонгоор 6 иргэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 иргэн, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 3 иргэн, “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр 2 иргэн шагнагдлаа. Мөн  Аймгийн аварга малчин цол, тэмдгээр 8 малчин, Аймгийн алдарт уяач цол, тэмдгээр 4 уяач, Сумын алдарт уяач цол тэмдгийг 3 уяачид гардууллаа. Шинийн нэгний билэгт сайн өдөр аймгийн удирдлагуудын зүгээс  90-ээс дээш настай 19 ахмад бууралд хүндэтгэл үзүүлсэн.

Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх А3 сертификатын сургалтыг Орон нутгийн өмчийн газар, Төсвийн удирдлагын хүрээлэн ТББ-тай хамтран 2019 оны 02 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 22 байгууллагын 51 албан хаагч хамрагдсанаас 15  байгууллагын  29 албан хаагч тэнцсэн байна.

Тайлант сард Аймгийн Засаг даргад 2 өргөдөл, аймгийн ЗДТГ-ын даргад 7 өргөдөл тус тус ирсэн. Аймгийн Засаг даргад ирсэн 2 өргөдлийг шийдвэрлэх шатанд явж байна, Засаг даргын Тамгын газрын даргад ирсэн өргөдлөөс 4 өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэж, 3 өргөдлийг шийдвэрлэх шатанд явж байна.

Мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх ажлыг хуваарийн дагуу үр дүнтэй зохион байгуулан орон нутгийн Залуус телевиз, Монголын мэдээ сонин, Давхар дэлгэц ХХК, Монголын үндэсний радио зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тайлант сард аймгийн цахим хуудсанд 41 мэдээлэл байршуулж   8483 иргэн хандсан байна.

 

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2019 оны 02 дугаар сарын Орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 345 390,0 мян төгрөг төвлөрүүлэхээс 358 422.4 мян  төгрөг төвлөрүүлж 103.7 хувь, Улсын төвлөрсөн төсөвт 763 241.1 мян төгрөг төвлөрүүлэхээс 775 466.1 мян төгрөг төвлөрүүлж 101.6 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах иргэдийн тайлан, холбогдох материалыг хүлээн авах үйл ажиллагаа явагдаж нийт 596 иргэний материал, тайланг хүлээн аваад байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн дагуу зохион байгуулагдсан  2019 оны 02 дугаар сарын сугалааны  тохирлоор аймгийн хэмжээнд 158 иргэн 30000-100000 төгрөгийн хонжворын азтан болсон.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 1057.7 сая төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 621,2 төгрөг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн орлогын шилжүүлэг 908,8 сая төгрөгийн зарцуулалтын эрх төсвийн хуваарийн дагуу бүрэн нээгдэж төрийн сангийн гүйлгээ хэвийн явагдаж байна.

Статистикийн хэлтэс: 2019 оны 01 дүгээр сарын Нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж, хэвлэмэл хуудсаар 45 хэрэглэгчид тарааж, цахимаар 151 хэрэглэгчид хүргүүлсэн.

2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Статистикийн тухай хууль, Хүн ам, өрхийн мэдээллийн сан анхаарах зүйлс, Хөдөө аж ахуйн салбарын статистик мэдээ, тайланд анхаарах зүйлс, Статистик мэдээллийн нэгдсэн сан 1212.mn-ийн ашиглалт сэдвээр сумдын төрийн сангийн мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарт сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтанд нийт 16 албан хаагч хамрагдсан.

2018 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр “Хамгийн хамгийн” сонирхолтой мэдээлэл бэлтгэн хэлтсийн цахим хээдсанд байршуулсан.

Санхүүгийн хяналт аудитын алба: Нийгмийн даатгалын сан болон Нийгмийн халамжийн сангийн 2017, 2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.  Нийгмийн даатгалын сан 85.0 хувьтай, Нийгмийн халамжийн сангийн шалгалтын явц 30.0 хувьтай байна.

Нийгмийн даатгалын сангаас  олгосон:Тэтгэвэр

Төрөл 2018.02.24 2019.02.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян, төг/ Хүний тоо Тэтгэврийн  дүн /мян. төг/
1 Өндөр настан 1522 1097845,8 1654 1270318,8 132
2 Тахир дутуу 289 167827,8 296 161369,0 7
3 Тэжээгчээ алдсан 130 68369,1 123 67130,0 -7
4 Үйлдвэрийн осол 40 43482,3 51 50256,0 11
  Нийт дүн 1981 1377525,0 2124 1549073,8 143

 

Нийгмийн даатгалын сангаас  олгосон: Тэтгэмж

Төрөл 2018.02.24 2019.02.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян. төг/
1 ХЧТА тэтгэмж 226 24021,8 224 23455,2
2 ЖБА тэтгэмж 76 92979,3 41 54271,2
3 Оршуулга 9 9000,0 8 8000,0
4 ҮОМШӨ-ХЧТА 7 8517,4 2 839,7
5 Ажилгүйдэл 20 32986,0 29 70109,4
  Нийт дүн 338 167504,5 304 156675,5

 

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2018.02.24 2019.02.24
Шинээр 9 35
Мөнгө тушаасан 193 407
Тушаасан мөнгөн дүн / мян төг/ 11499,1 36432,7

 

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Архивын ажлын  чиглэл

Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1963-1980 оны 18 хадгаламжийн нэгжийн 1588 хуудас баримтын 1169 заалт, 15326 хүний нэр, 1165 байгууллагын нэр, 4052 газар зүйн нэр, нийт 1588 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлж байна. Архивын баримтаас 7 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -40
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа сунгасан – 0
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -108
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 47
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 6
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -4
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -5
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 1
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо -6
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -21
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -0
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -11

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 2
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 55
  • Гэрээний бүртгэл –  22
  • Барьцааны гэрээний бүртгэл – 306
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -4

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр байгууллагдсан хуулийн этгээдийн бүртгэл – 1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -1
  • Татан буугдсан хуулийн этгээдийн бүртгэл – 0

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -51
  • Хуулийн этгээдэд гаргасан лавлагаа, хуулбар – 0
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар – 133

Нийт үзүүлсэн үйлчилгээ  – 825

 

 ЦАГДААГИЙН ХЭЛТЭС

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн төрөл, эзлэх хувь

  • Хулгайлах-2 буюу 14,3 хувь
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг-3 буюу 21,4 хувь
  • Зам тээврийн ослын хэрэг-4 буюу 28,6 хувь
  • Хүний амьд явах эрхийн эсрэг -1 буюу 7,1 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-1 буюу 7,1 хувь
  • Залилах-1 буюу 7,1 хувь
  • Бусад-2 буюу 14,3 хувь

Зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн төрөл

  • Согтуугаар хэрүүл маргаан үүсгэсэн-1 буюу 6,2 хувь
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх-4 буюу 25 хувь
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон-8 буюу 50 хувь
  • Хулгайлах-1 буюу 6,2 хувь
  • Зам тээврийн осол-1 буюу 6,2 хувь
  • Бусад-1 буюу 6,2 хувь байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Сар шинийн баярыг тохиолдуулан улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр 1, цахим тоглоомын үйл ажиллагааны чиглэлээр 1, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр 2,  нийт 5 арга хэмжээг зохион байгуулсан.

Мөн аймгийн эрүү, хэв журмын нөхцөл байдлын судалгаанд тулгуурлан гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох хэв журмын эргүүлийг өдрийн 12:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд тасралтгүй ажиллуулж, давхардсан тоогоор 330 албан хаагч 4620 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж, 380 иргэн, 109 аж ахуйн нэгж байгууллагыг шалган 1704 зөрчил илрүүлж, 5 зөрчлийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий албан тушаалтанд шилжүүлж, 11 иргэнийг Сум дундын шүүхийн шүүгчийн шийдвэрээр захиргааны журмаар 7-30 хоногийн хугацаатай баривчлуулж, 9 иргэнд эрх хасах шийтгэл оногдуулан арга хэмжээ авсан.

Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн 0101 дугаартай босоо тэнхлэгийн авто замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгсэл, зорчигчдыг цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах Асап сантай тулгалт хийн ажиллаж байна. Тайлант сард давхардсан тоогоор 9192 тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийж, мал, мах тээвэрлэж явсан 73 тохиолдлыг шалгаж, гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсан 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 150 000 төгрөгөөр, 1704 иргэнийг 49 545 000 төгрөгөөр тус тус торгож арга хэмжээ авсан.

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 4558 иргэнд сургалт зохион байгуулж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг 585, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зурагт хуудас 498, санамж сэрэмжлүүлэг 600 ширхэгийг 1683 иргэнд тараан, баяр, амралтын өдрүүдэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эд хөрөнгөө гэмт халдлагаас хамгаалах чиглэлээр 22 мэдээллийг байршуулан Шинэ-Чойр, СNS телевизээр өдрийн 8 удаагийн давтамжтайгаар нэвтрүүлсэн.

Мөн Сүмбэр сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Юнителийн сүлжээгээр хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3000, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар 3000 иргэнд, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 500 малчин өрхөд сэрэмжлүүлэг мессежийг хүргэсэн.

Аймгийн хэмжээнд Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэстэй  хамтран архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй 42 аж ахуйн нэгжид шалгалт явуулж, 40 аж ахуйн, нэгжид гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн.  Мөн 21 насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байх талаар анхааруулан албан мэдэгдэл, зөвлөмжийг  хүргүүлсэн.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

Шүүхийн шинжилгээний албанаас хэргийн газрын үзлэгт нийт 11 удаа оролцсон. Үүнээс хүний амь нас хохирсон хэргийн 2, хулгайн гэмт хэргийн 1, зам тээврийн ослын 6, бусад хэргийн газрын үзлэгт 2 удаа оролцож, хэргийн газраас гарын мөр 2, гутлын мөр 1, тээврийн хэрэгслийн мөр 7, бусад ул мөрийг бэхжүүлж, эд мөрийн баримт 13-ыг хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжлэх зэрэг ажиллагааны 371 кадр гэрэл зургийг боловсруулан холбогдох материалд хавсаргасан.

Тайлант хугацаанд хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 33 хийж дүгнэлт гаргасан.

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАР-425 ДУГААР НЭЭЛТТЭЙ ХОРИХ АНГ

Шүүхээс шинээр 7 гүйцэтгэх хуудасны 53279,0 төгрөгийн гүйцэтгэх баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн.

2019 оны 02 дугаар сард төлбөрийн 17 гүйцэтгэх баримт бичгийн 70700,16 төгрөгийг бодитой биелүүлж гүйцэтгэх хуудасны бодит биелэлт 15.6 хувьтай ажиллаж  байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Сар шинийн баярыг тохиолдуулан хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор 39 байгууллагад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар нийт 54 зөрчил илрүүлж, хяналтын явцад 89 хувийг арилгуулж, 14 заалт бүхий  албан шаардлага гаргаж 3 байгууллагат хүргүүлэн биелэлт 78.5 хувьтай байна. Шалгалтын явцад хадгалалтын хугацаа хэтэрсэн, хадгалалтын горим баримтлаагүйгээс чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12 нэрийн 486.000 төгрөгийн 214 ширхэг бүтээгдэхүүнийг аж ахуй, нэгжийн дотоод хяналтаар хүнсний сүлжээнээс татан авахуулсан. Мөн 3 нэр төрлийн 4.9л, 24кг /хар чавга, гахайн мах/ 324.600 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг акт үйлдэж устгасан.

Аймгийн ХААН банк, ХАС банк, Төрийн банкны салбарт ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа, илүү цагийн хөлс олголт, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийсэн. Шалгалтаар байгууллагын бүтэц орон тоонд ороогүй гэсэн шалтгаанаар байнгын ажлын байранд ажиллаж байгаа ажилтантай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан, хөдөлмөрийн дотоод журамд туршилтын болон дадлагажих хугацааг 6 сараар тогтоосон, ажилтанд нэмэгдэл хөлс олгоогүй, ээлжийн амралтын олговор олгоогүй зэрэг зөрчлүүд нийтлэг илэрсэн. Зөрчил дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн акт үйлдэж албан шаардлага  хүргүүлээд байна.

ААНБ, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны-9, гурилан бүтээгдэхүүний-11, мах махан бүтээгдэхүүн-1, жимс жимсгэнэ-1, ааруул-1, хоол-2, арчдасны 30 сорьцонд 2- 9 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг сорьц 1 илэрсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

“Цагаан сар” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг худалдаа олон нийтийн газар, дэлгүүр, сүм, гандан хийд, үзвэр үйлчилгээний газар, Хаан банк, Төрийн банк, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг нийт 24 аж ахуй, нэгж байгууллагын барилга байгууламжуудад гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт явуулж давхардсан тоогоор 48 зөрчил илрүүлэн газар дээр нь 15 зөрчлийг арилгуулж, байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад баяр, амралтын үед байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байх талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмжийг өгсөн. Мөн тус арга хэмжээний хүрээнд 486 айл өрхөд үзлэг хийж, 278 зөрчил илрүүлж, 98 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 180 зөрчлийг эргэн шалгах хугацаатай үүрэг чиглэл өгч, 1874 хүнд галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан иргэний эрх, үүргийн талаар яриа таниулга хийж, галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал 500 ширхэгийг тараан ажилласан.

Мөсний  даац  хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, баталгаатай зам, гүүрээр зорчих талаар анхааруулгыг гаргаж орон нутгийн “Залуус” телевизээр 7 хоногт өдрийн 3 удаагийн давтамжтайгаар 21 удаа нэвтрүүлэн, байгууллагын болон орон нутгийн цахим хаягт байршуулан ард иргэдэд хүргэсэн.

2019 оны 02 дугаар сарын 06-ны өдөр суудлын автомашин шатахуунгүй болж зорчиж явсан иргэд осгох аюулд орлоо гэсэн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн Эрэн, хайх аврах бүлгийн 2 албан хаагч ажиллаж 5 хүний амь насыг осгож хөлдөх аюулаас авран хамгаалсан.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр:

Боржигин өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд “Боржигин байшинг сургалтанд ашиглах, онол арга зүй”  сэдвээр  хэлэлцүүлэг зохион байгуулсан.

2 дугаар сарын 22-ны өдөр Орос хэлний хичээлийн улсын олимпиадын 2-ын давааг зохион байгуулж, нийт 30 гаруй багш, сурагчид оролцсон. Эхний байранд шалгарсан 2 сурагч улсын олимпиадад оролцох эрх авлаа.

Соёлын чиглэлээр:

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Гэгээн хайрын баяр”-ын өдрийг тохиолдуулан хосуудын дунд “ Хайрын дууны уралдаан “-ныг  зохион байгуулсан.

Аймгийн Нийтийн номын сан тайлант сард 654 уншигчид үйлчилгээ үзүүлснээс байнгын уншигч 525, шинээр 129 уншигчид карт нээж уншигчийн соронзон үнэмлэх олгосон.

“Боржигин өв “ музейгээр танхимаар төлбөргүй 8 том хүн, 31 хүүхэд, төлбөртэй 3 том хүн 14 хүүхэд үйлчлүүлсэн.

Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн сан хөмрөгийн тооллогыг 2019 оны 01-р сарын 02-ноос 02–р сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулж, 683 дэсийн үзмэр тоолохоос 676 дэсийн үзмэрийг тоолж, тооллогын ажил 98.6 хувьтай байна.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжил, оролцоо, эрх хамгааллын чиглэлээр:

Аймгийн “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийн 2019 оны анхдугаар хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2018 оны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан болон 2019 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдээс санал авч, төлөвлөгөөг батлуулсан.

“АМЖИЛТЫГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” сургалтыг ерөнхий боловсролын 5 сургуулийн оролцооны клубын ахлагч, гишүүн нийт 50 сурагчдад зохион байгуулсан. Сургалтын үр дүнд сурагчид багаар ажиллах ур чадвар, хувь хүний үндсэн ойлголтууд, илтгэгчийн ур чадвар, клубын төлөвлөгөө, тайлан боловсруулах арга, клубын алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлох зэрэг чадваруудыг сурагчдад олгож, сургалтанд хамрагдсан бүх хүүхдэд “Гэрчилгээ” гардуулсан.

Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид, ерөнхий боловсролын гурван сургуулийн 3-5-р ангийн 190 гаруй сурагчдад “Хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн аюулгүйн 10 дүрэм”-ийн хүрээнд  сургалт зохион байгууллаа. Тус сургалтын үр дүнд хүүхдүүдэд үндсэн 4 эрхийн талаар, аюулгүйн 10 дүрэм болон найзаа хүндлэх талаарх мэдээллийг хүргэлээ.                                              

Аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл” хуралдаж, хүүхдийн төлөө зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан болон 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлж, салбар байгууллагуудын санал, зөвлөмжийг авч төлөвлөгөөндөө тусгасан.

Монголын ураг, удам уламжлалын холбоо ТББ-тай хамтран Баянтал сумын төрийн байгууллагын нийт 22 албан хаагчид Угийн бичиг хөтлөх арга зүй болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулиудаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүнд угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, угийн бичиг хөтлөөгүйгээс гарах хор уршиг болон хэрхэн хөтлөх талаарх арга зүйн мэдлэг мэдээлэлтэй болсон.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

Үзүүлэлт 2018 оны 2 сарын 20-ны байдлаар 2019 оны 2 сарын 20-ны байдлаар
Төрсөн эх 82 62
Гэрийн төрөлт 0 1
Амьд төрсөн хүүхэд 82 62
Амьгүй төрөлт 0 0
Нас баралт 9 5
Эмнэлгийн нас баралт 3 2
Хоног болоогүй нас баралт 0 0
0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 2
1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0 0
Эмнэлгээс гарсан хүний тоо 787 693
Амбулаторийн үзлэг 16530 16286
Халдварт өвчин 39 13

Аймгийн Эрүүл мэндийн газраас Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороотой хамтран Баянтал, Шивээговь, Сүмбэр сумдад өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоонд 597 иргэн хамрагдаж, эмч нарын зөвлөгөөний хурлаар 13 иргэн орсон байна.

Биеийн тамир, спортын чиглэлээр:

2019 оны Аймгийн ѳсвѳрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг зохион байгуулсан. Тус тэмцээнд нийт  55 өсвөрийн тамирчид оюун ухаанаа уралдуулсан.

Аймгийн шагайн харвааны салбар холбооноос жил бүр зохион байгуулдаг Сар шинийн харвааг 02 сарын 17-ны өдөр  зохион  байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хот, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв гэсэн аймгуудын 27 багийн 216 гаруй харваач оролцсон.

Жүдо бөхийн анхны дасгалжуулагч С.Балжиннямын нэрэмжит Аймгийн өсвөрийн аврага шалгаруулах тэмцээнийг 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Тус тэмцээнд өсвөрийн 14 жин, насанд хүрэгчдийн 3 жин нийт 17 жинд 100 гаруй тамирчид оролцсон.

Хөдөлмөр эрхлэлт, халамжийн чиглэлээр:  

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд ажилгүй болон ажил идэвхтэй хайгч 135 иргэний мэдээллийг шинэчлэн бүртгэн, 23 иргэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөөг хүргэсэн. Ажил олгогч аж ахуй нэгж, байгууллагаас 48 сул ажлын байрны захиалга авч, 40 ажилгүй иргэнийг байнгын ажлын байранд зуучилсан.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг нийт 29 шинэ ажлын байр бий болгоход нь дэмжлэг үзүүлэн 123300.0 мянган төгрөгийн зээлийг 2 аж ахуй нэгж, 12 бичил бизнес эрхлэгч иргэдэд олголоо.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангалт:

2018 онд малчин, мал бүхий этгээдээс бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан баримтын мэдээллийг программд оруулж, 426 өрхийн 72585 ш арьс, ширний анхан шатны материалыг хянан тулгаж, архивын нэгж үүсгэн, урамшуулал олгуулахаар Мал хамгаалах санд хүргүүлээд байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/206 дугаар захирамжаар батлагдсан “Тэмдэглэлт сар” арга хэмжээний төлөвлөгөөний дагуу “Малчдын эрүүл мэндийг дэмжье” сарын ажлын хүрээнд Мал үржлийн албаны болон хүнсний мэргэжилтнүүд хамтран Сүмбэр сумын 11 өрх, Шивээговь сумын 3 өрхийн 43 иргэнд цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утасны мессежээр хүлээн авах аргачлал, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаар, хүнсийг хэрхэн зөв сонгох, хадгалах талаар зөвлөмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хэвшүүлбэл зохих зохистой дадлыг танилцуулж, гарын авлага тараан, холбогдох мэдээллийг хүргүүлсэн.

Аймгийн хэмжээнд 2019 оны 02 дугаар сарын 15-ны байдлаар 10 өрхөд 85 гахай, 6 өрхөд 60 тахиа, 1 өрхөд 3 галуу, 1 өрхөд 2 туулай тус тус үржүүлж байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний 2 дугаар сарын үнийн мэдээ

2019 оны 1 дүгээр сарын сүүлч 2 дугаар сарын эхээр малчдаас зах зээлд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт багассан тул зах зээлд худалдаалагдаж буй махны үнэ 100-250, төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн сараас 50-150, ургамлын тос 50 төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн буурсан үзүүлэлт/+-/
1 Үхрийн мах Ястай 8500 6500
Цул 9500 9500 +250
2 Хонины мах Ястай 6500 5000 +250
Цул 7000 7000 +250
3 Адууны мах Ястай 7000 5500
Цул 7000 7000 +100
4 Ямааны мах Ястай 5500 4000
Цул 6800 6500
5 Тахианы мах Гуя 8500 8000
Мөч 9200 8500
6 Лууван Монгол 1200 1200 +100
Хятад
7 Төмс Монгол 1000 800
Хятад    
8 Байцаа Монгол 1200 1200 +100
Хятад
9 Чинжүү Монгол
Хятад 6500 5000
10 Манжин Монгол 1200 1200 +50
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 1800 1600 +200
Хятад 1200 1000
12 Улаан лооль Монгол 6000 4500
13 Өргөст хэмх Монгол 6500 5500
14 Элсэн чихэр   2300 2000
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2500 2200
Шар слава 1кг 3000 2900
Гурвалжин слава 1 кг 3800 2000
16 Сүү Задгай 2200 2000
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2750 2600
17 Тараг Задгай
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй
18 Талх Чойр /Шивээ/ 1200 800
19 Өндөг ОХУ 450 310
Монгол 400 280
20 Алтан тариан гурил Задгай дээд 1480 1400
Задгай 1-р зэрэг 1100 1020
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1650 1600
Савлагдсан дээд 1650 1550
Савлагдсан 1-р зэрэг 1300 1200
Савлагдсан 2-р зэрэг 1500 1450
21 Ургамлын тос Олейна 5500 4800 +50
Алтан 3800 3600 +50
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 1000 900

 

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

 

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:

Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 32 байгууллагад 2019 оны менежментийн төлөвлөгөөг батлуулах талаар мэдэгдэл хүргүүлж12 байгууллага Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирүүлснээс 7 аж, ахуй нэгж байгууллагын менежментийн төлөвлөгөөг баталж, 5 аж, ахуй нэгж байгууллагын менежментийн төлөвлөгөөг засаж сайжруулахаар зөвлөмж өгөн буцаасан байна. Мөн 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтээ тайлагнаагүй аж, ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг шалган зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн.

Сум дундын ойн ангитай хамтран Хэрлэн голын бургасан ойн санд үхэж хатсан мөчир, унанга бургас болон бусад хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа.

Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь 02 дугаар сард 8 хугацааны мэдээг 224 удаа, климат агро дундаж мэдээ болон Хөдөө аж ахуйн тойм, 10 хоногийн тойм мэдээг нийт 3 удаа, сарын тойм мэдээг 1 удаа тус тус дамжууллаа.

 7 хоногийн төлөв, 7 хоногийн тойм мэдээг даваа гариг бүр, сарын урьдчилсан мэдээг 25-ны өдрийн дотор, сарын тойм мэдээг 5-ны өдрийн дотор тус тус www.govisumber.tsag-agaar.gov.mn цахим хуудсанд байршуулсан.

Агаар орчны шинжилгээний лаборатори нь азотын давхар исэл (NO2) болон хүхэрлэг хийн давхар ислийг (SO2) хоногт 3 удаа нийт 33 сорьцын дээж авсан ба 2 дугаар сарын 1-ээс  1 дүгээр сарын 20-ны хооронд хийгдсэн 21 удаагийн дээжинд хийсэн шинжилгээгээр азотын давхар исэл (NO2) 0.018 мкг/м3 хүхэрлэг хийн давхар исэл (SO2) 0.017 мкг/м3 байгаа нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даваагүй хэвийн байна.

Тээвэр, авто замын чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношилгоонд өссөн дүнгээр 261 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

Хот хооронд 1657 иргэн үйлчлүүлсэн бөгөөд хот доторх 9 таксинд замын хуудас олгож, 77 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр:

2019 оны газрын төлбөрийн орлого 163 811.8 мянган төгрөгөөр батлагдсан. Үүнээс: 2019 оны 2 дугаар сарын байдлаар 10 400,0 мянган төгрөг буюу 6.4 хувийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Сүмбэр сумын Засаг даргын 2019 оны А/02 дугаар захирамжийн дагуу “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах” дуудлага худалдааг 3 байршилд цахимаар зохион байгуулж, 7 700,0 мянган төгрөгийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны чиглэлээр:

2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу 54 төсөл арга, хэмжээний дагуу үнэлгээний хороог байгуулахаас 34 үнэлгээний хороог байгуулаад байна.

Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг өөрчлөн аймгийн Засаг даргаар батлуулан Сангийн яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл авч, “Төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем” болох www.tender.gov.mn сайтад дахин байршуулж ил тод нийтлээд байна.

Улсын төсвийн урсгал зардлаар хийгдэх зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах  тендерийг Сүмбэр, Шивээговь сумдад 2019 оны 02 дугаар сарын 13-нд цахим хэлбэрээр зарласан захиалагчид шууд гэрээ  байгуулах дүгнэлт, зөвлөмж, тайланг хүргүүлсэн.

“Орон нутгийн хөрөнгө оруулалт”-аар хийгдэх “Төрийн байгууллагуудад тоног төхөөрөмж худалдан авах” тендерийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зарлаж 02 дугаар сарын 19-ний өдөр нээн үнэлгээг хийж, үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, тайланг захиалагчид хүргүүлээд байна.

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Ус Ду” ОНӨААТҮГазрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 4 нэр төрлийн автомашиныг худалдах дуудлага худалдаа зохион байгуулагдаж, Ланд крузер 80 маркын автомашиныг 7.4 сая төгрөгөөр худалдаж, үлдсэн 3 автомашины дуудлагын худалдаа хүчингүй болсон бөгөөд тус автомашинуудын дуудлага худалдааг 3 дугаар сарын 05-ны өдөр дахин зохион байгуулахаар зарыг олон нийтэд хүргэсэн.

 

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

Баянтал сум:

Сумын Засаг даргын зөвлөлийн хурлыг зохион байгуулж, сумын “Аварга” малчин болон Засаг даргын жуух бичгээр шагнагдах малчдыг шалгаруулсан. Сумын аварга малчинаар 3, сумын Засаг даргын Жуух бичгээр 2 малчныг шалгаруулж шагналаа

USAID олон улсын байгууллагын санхүүжилтээр Мерси Кор Монгол Олон Улсын байгууллагаас аймгийн Онцгой байдлын газартай хамтран “Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-2” (lTS2) төслийн хүрээнд “LEGS Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар стандарт” сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үр дүнд цаг агаарын болон бэлчээр, цас, зудын эрсдлийн мэдээллийг гар утаснаасаа мессежээр хүлээн авах системийн талаар мэдлэг, мэдээлэл олгосон бөгөөд 6 албан хаагч хамрагдсан.

Сумын Ерөнхий боловсролын сургууль “Дээлтэй Монгол” 7 хоногийн аян өрнүүлж 1-9-р ангийн сурагчдын дунд шагайн наадгай тэмцээнийг зохион байгуулав. Тус тэмцээнд нийт 75 сурагч оролцон авхаалж самбаа, ур чадвараа сорьсон.

Сүмбэр сум:

Сумын Засаг даргын зөвлөлийн хурлыг зохион байгуулж хурлаар сумын Алдарт уяач болон сумын аварга малчдыг шалгаруулсан. Сумын Аварга малчнаар 7 малчин, сумын Алдарт уяачаар 3 уяачийг шалгаруулж шагнасан байна.

Сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Найрамдал хотхонд ил задгай нийтийн эзэмшлийн гудамж талбайд хог хаягдал хаясан гэх гомдол мэдээллийн дагуу шалгалт хийж, эзэн холбогдогчийг олж тогтоон, 3 дугаар багийн 3 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцсон.

Сүмбэр сумын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд 36.6 сая төгрөгийн 2 бараа тоног төхөөрөмж, 233.2 сая төгрөгийн 5 их засварын ажил, 10.0 сая төгрөгийн  зөвлөх үйлчилгээг тусган хөрөнгө оруулалтын ажлуудын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж байна.

Шивээговь сум:

“Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай” Сумын Засаг даргын А/10 дугаартай Захирамжийг гарган хяналт тавин ажиллаж байна.

Эрүүл мэндийн төвд 60 өвчтөн хэвтэж эмчлүүлснээс 36 нь хүүхэд байна. Хэвтэн эмчлүүлэгчдийн хоол хүнсний материал, эм тариа хүрэлцээтэй байна.

“Иргэн төвтэй-Эрүүл мэнд өдөрлөг”-ийг  аймгийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран зохион байгуулж нарийн мэргэжлийн эмчийн ЭХО, дотор, ахмад, хүүхэд, мэдрэл, мэс засал, шүд, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд зэрэг үзлэгийг 408 иргэнд хүргэж ажилласан. Мөн энэ үеэр байнгын асаргаа шаардлагатай иргэдийн тодорхойлолтыг хэлэлцэх хурлыг зохион байгуулж 10 иргэний тодорхойлолтыг хэлэлцэж сунгалт хийсэн.

Бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж 18 аж ахуйн нэгж байгууллагын 173 иргэн 45га талбайн 60 тн хог хаягдлыг түүж цэвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн.

Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хог хаягдлын хураамжийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, орон нутгийн орлогод 1 138 000 төгрөг төвлөрөөд байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ