ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

АЙМГИЙН “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА

АЙМГИЙН “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ”-ийн 2019 оны анхдугаар хурал зохион байгуулагдлаа. Хурлыг зөвлөлийн дэд тэргүүн Ш.Билэггүмбэрэл удирдан 76%-ийн ирцтэйгээр удирдан явууллаа.
ТУС ХУРЛААР ХЭЛЭЛЦСЭН АСУУДЛУУД:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайлан
2. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
3. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд шинэ гишүүн элсүүлэх санал авах
ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР:
1. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гишүүдийн нэмэлт саналыг тусган батлуулах
2. Аймаг сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн нийт гишүүдийн нэгдсэн уулзалтыг 3 сард зохион байгуулах
3. Сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, хэрэгжилтийн тайлан мэдээг ГБХЗХГ-т хүргүүлж байх
4. Зөвлөлөөс гарсан гишүүдийн орон тоог нөхөх захирамжийг шинэчлэн батлах
5. Сар бүрийг нэрлэсэн сар болгон үйл ажиллагаа зохион байгуулах
6. Говьсүмбэр аймаг дахь Монголын залуучуудын холбоо болон бусад ТББ-уудтай хамтран ажиллах
7. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн гишүүд мэдээллээ салбар салбартаа мэдээлэх, түгээн дэлгэрүүлэх, салбар дундын уялдаа холбоогоор хангаж ажиллах шийдвэрүүдийг гаргалаа.

IMG_1165 IMG_1174 IMG_1173

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us