ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ.

БАЯНТАЛ СУМЫН УЛСЫН БҮРТГЭГЧ С.АЛТАНЦЭЦЭГ:

ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ.

Улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суух иргэн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1-д заасны дагуу дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух сум, хорооныхоо улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ:
Өмнө нь шилжин явсны бүртгэлд бүртгүүлж оршин суугаа газраасаа хасуулдаг байсан бол 2018.11.01-ний өдрөөс шаардлагагүй болсон. Та бүртгүүлэхээр ирэхдээ:
1. иргэний үнэмлэх;
2. арван зургаан нас хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ;
3. оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг
4. Цэргийн албаны тухай хуулийн 34.6.4-т заасны дагуу шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлсэн тэмдэглэгээ хийлгэсэн цэргийн үүрэгтний үнэмлэхээ авчирна уу.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19.1.3-т заасан “оршин суух газрын хаягаа нотлох баримт бичиг” гэдэгт дараах баримт бичиг хамаарна:


  • эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ;
  • нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн, захиалгын зэрэг гэрээ;
  • үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл.

Иргэн өөрийн биеэр бүртгүүлэх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 62.3-т заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлж болно.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us