ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн Засаг дарга залуу эмч нартай уулзлаа

2018 онд Анагаах ухааны их, дээд сургуулийг ерөнхий мэргэжлийн эмчээр төгссөн болон нарийн мэргэжил эзэмшиж орон нутагт ажиллахаар ирсэн залуу эмч нарыг өнөөдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурь хүлээн авч уулзлаа.

IMG_7834

Аймгийн Нэгдсэн эмнэлэг Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэч, дүрс оношилгоо, эмнэл зүйн лабораторийн нарийн мэргэжил эзэмшсэн 4 их эмчээр хангагдлаа.

Ерөнхий мэргэжлийн эмчээр төгссөн 8 залуу эмч өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд, ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, салбарын ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт тавьж “Эрүүл мэндийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид эрүүл мэндийн салбарын залуу эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад анхаарч ажиллахаа онцлон залуу эмч нарын санал бодлыг сонслоо.

IMG_7833 IMG_7826

Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Батсуурь залуу эмч, мэргэжилтнүүдэд хандаж, Та бүхэн сурсан мэдсэн зүйлээ иргэддээ харамгүй зориулж, сэтгэл зүрхээрээ ажиллахыг хүсч, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us