Шивээговь суманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаа болж өнгөрлөө

292

2018 оны 12 сарын 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааг Шивээговь сумын Бизнес хөгжлийн төвд зохион байгуулж хөгжлийн бэрхшээлтэй 38 иргэн хамрагдаж, бусдыгаа манлайлан оролцдог А.Эрдэнэчулуун, Б.Бат-Өлзий нарыг шагнаж урамшуулсан. Энэ өдөр гар урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн Т.Мөнхцэцэг, Б.Дэлгэрмаа, Ё.Үүрийнцолмон нарт урамшуулал болгон 150000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” сумын дэд хөтөлбөрөөс 908350 төгрөгийг санхүүжүүлсэн. Мөн энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагаан дээр Шивээговын залуус facebook группын залуучуудаас нийт иргэдийн дунд 12 азын сугалааг явуулсан.

ХБИ-ийн үйл ажиллагаа1

ХБИ-ийн үйл ажиллагаа5 ХБИ-ийн үйл ажиллагаа4 ХБИ-ийн үйл ажиллагаа3 ХБИ-ийн үйл ажиллагаа2