ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье

Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд угаарын хийнд хордож, амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох, өвчлөх эрсдэл үүсч байна. Угаарын хийн хордлого нь манай иргэд зуух, пийшингийн амыг онгорхой байлгах, яндангүй, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, бөглөрсөн байх, бүхээгийн хаалтыг хааснаас угаартах нөхцөл бүрдэж байна. Мөн архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ пийшин, зуухандаа нүүрс ихээр хийж хяналтгүй орхих нь хордлогын эрсдлийг эрс нэмэгдүүлдэг. Тухайлбал манай аймагт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ угаарын хийнд хордож тохиолдол гарсан.

Иймд иргэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, зуух пийшиндээ цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, зөв ашиглаж  байхыг Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.  www.gs.inspection.gov.mn

8

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us