ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал хүсэлт шийдвэрлэлтийн 2018 оны 3 дугаар улирлын тайлан

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ

ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН

 2018.10.02                                                                                               Чойр хот

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагууд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу 15 хоногийн хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллаж байна.

Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн судалгаа:

Аймгийн хэмжээнд нийт 11677 өргөдөл, гомдол ирснээс 11561 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 99,0 хувьтай байна. Нийт ирсэн 116 өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шатанд байна.

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь ангилбал:

Өргөдлийн агуулга Тоо хэмжээ Эзлэх хувь
1 Хөдөлмөр, халамж үйлчилгээний чиглэлээр 5938 50,8
2 Иргэний бүртгэлтэй холбоотой 1794 15,3
3 Газартай холбоотой  /газар эзэмших эрх хүссэн, эзэмшил газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах тухай, Барьцаа чөлөөлөх тухай, газар өмчлөх эрх шилжүүлэх тухай, газар өмчлөх эрх хүссэн, тодорхойлолт хүссэн, газар өмчлөх эрх дуусгавар болгосон/ 1391 11,9
4 Ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон хүний нөөцтэй холбоотой 684 5,8
5 Хөдөө, аж ахуйн салбар 28 0,23
6 Татвар төлөгчдөөс татвартай холбоотой 93 0,79
7 Хяналт шалгалт хийлгэх гомдол, хүсэлт 36 0,30
8 Галын болон гамшиг ослын дуудлага 113 0,96
9 Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай 66 0,56
10 Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 41 0,35
11 Тэтгэмж,  буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 27 0,23
12 Төрийн албан хаагчийн ёс зүй болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 8 0,06
13 Хот тохижилт, дэд бүтэцтэй холбоотой 5 0,04
14 Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 24 0,20
15 Санхүүгийн дэмжлэг хүссэн 2 0,01
16 Гэр хүссэн 4 0,03
17 Хүүхдийн эрх болон тоглоомын талбайн эвдрэлтэй холбоотой 3 0,02
  Цагдаагийн хэлтэс 37 0,31
18 Талархал 3 0,02
19 Бусад /сургалтанд хамрагдах, өвс тэжээл зээлээр авах,  / 1380 11,8
    11677  

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 13 өргөдөл, хүсэлт ирснийг төрлөөр нь ангилбал алдарт эхийн одон авах, олгохтой холбоотой 9, санхүүгийн дэмжлэг хүссэн 3, ажлаас чөлөөлөгдөх 1 өргөдөл тус тус ирсэн байна. Өргөдлийн дагуу 1 албан хаагчийн хүсэлтийн дагуу  ажлаас нь чөлөөлж, санхүүгийн дэмжлэг хүссэн 1 иргэнд 900.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж ирсэн 13 өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн байна. Одоогоор гомдол, санал байхгүй байна.

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт нийт 171 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад 48, Засаг даргын Тамгын газрын даргад 98 өргөдөл, 7054-3434 нээлттэй утсанд 13 гомдол тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт: Аймгийн Засаг даргад ирсэн  өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал

  • санхүүгийн дэмжлэг хүссэн 9
  • эмчилгээний тусламж болон буцалтгүй тусламж хүссэн 6
  • чөлөө хүсэх тухай 5
  • ажлын байр хүсэх тухай 1
  • тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэх тухай 2
  • хүсэлт гаргах тухай 5
  • төрийн албан хаагчийн ёс зүй болон төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 2
  • гэр хүссэн 2, бусад асуудлаар 16 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 2 иргэний эмчилгээний зардалд 1,250.0 мянган төгрөгийн тусламж, 3 иргэнд /Улс, Олон улсын чанартай тэмцээн, уралдаанд явахад нь зориулж/ Биеийн тамирыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөс 2,999.6 мян.төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 3 иргэнд нийт 1,000.0 мянган төгрөгийг тусламж тус тус үзүүлсэн. Төрийн албан хаагчийн харилцаа, ёс зүйн зөрчилтэй холбоотой 1 гомдлыг холбогдох хууль, журмын дагуу хянан шалгах ажиллагаа явуулж, албан тушаалын үндсэн цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. .

“Дэлхийн Зөн” Олон Улсын Байгууллагад хүсэлт гарган уламжилж, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, гэр олгох шаардлагатай өрхийн судалгаанд өргөдөл гаргасан 2 өрхийг хамруулан, 10 өрхөд гэр олгосон.

Монгол Улсын иргэний харъяаллыг сэргээн тогтоолгох 2 иргэний хүсэлтийг хүлээн авч, Харъяатын тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Гадаадын иргэн харъяатын газарт иргэдийн хүсэлтийг уламжилсан.

Аймгийн Засаг даргад хандаж ирсэн 48 өргөдөл, санал, хүсэлтийн 43 өргөдлийг 15 хоногт шийдвэрлэж, 5 өргөдөл шийдвэрлэх шатандаа байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт:  Нийт өргөдөл, гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 11, чөлөө хүссэн 62, буцалтгүй тусламж, тэтгэмж хүссэн 12, ээлжийн амралт авах 2, ажилд орохтой холбоотой 3, бусад асуудлаар 8 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна. Өргөдлийн дагуу 11 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 1 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, давхардсан тоогоор 62 албан хаагчид чөлөө олгож, 2 албан хаагчийг ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулж, 1 албан хаагчийг ажилд томилж, 12 албан хаагчид 2,100.0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, 3 албан хаагчид тус бүр 100.0 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газар нь албан ёсны “Цахим хуудас” болон “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хуулийн хугацаанд нь шийдвэрлэн, хариуг мэдэгдэж ажилласан. 2018 оны 3 дугаар улирлын байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй. 70543434 нээлттэй утсанд 13 гомдол, хүсэлт ирснийг ангилбал:

  • Дулаан хангамж, цахилгаантай холбоотой 3
  • Нийтийн хог цэвэрлэгээ, тохижилтын асуудлаар 2
  • төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 2
  • хөдөө ахуйтай холбоотой 1
  • аймгийн баяр наадамын товтой холбоотой 1 хүсэлт
  • гадаадын иргэдтэй холбоотой 1 хүсэлт, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 1
  • Аяганы хонхорын худаг, жонш баяжуулах компаний үйл ажиллагаатай холбоотой 1
  • Худалдаа үйлчилгээний байгууллагатай холбоотой 1 гомдлыг шийдвэрлэн хариуг хүргүүлсэн.

Иргэдээс гаргасан гомдлын дагуу Шивээговь сумын 1 дүгээр багийн 3 дугаар байрны 2 өрхийг хэрэглээний халуун усанд холбуулж, иргэнтэй ёс зүйгүй харьцсан гэх төрийн албан хаагчид харилцааны ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллахыг сануулж, бусад гомдлуудыг холбогдох байгууллагуудад уламжилж шийдвэрлэсэн байна.

Бусад өргөдөл, гомдлын шийдвэрлэлт: Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу 1 иргэнд ногоо тариалах үр өгч, шүлхийн вакцинд малаа хамруулахыг хүссэн 2 өрхийн малыг вакцинжуулан, Шивээговь суманд ажлын байртай болохтой холбоотой 22 өргөдлөөс 10 өргөдлийг шийдвэрлэн ажлын байраар хангаж, ТЗ-ын байруудын төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн ашиглалт, орчны нөхцөлд багийн Засаг даргыг байлцуулан шалгалт хийж 5 заалт бүхий зөрчил арилгуулах албан шаардлагыг өгч зөрчлийг арилгуулсан.  Эко Сүмбэр хотхоны бохир хальж агаар бохирдож байгаа тухай гомдлын дагуу өргөдөл гаргасан 2 иргэн, Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг дарга, Сүмбэр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэнтэй хамтран бохирын шугамыг засварлуулж, айл өрхүүд хогоо ил задгай хаяж байгаа тухай гомдлын дагуу шалгаж Зөрчлийн тухай хуулийн дагуу 3 иргэнд торгуулийн арга хэмжээ авч, Андууд худалдааны төвөөс авсан гурил гашуун үнэртэй гэх гомдлын дагуу лабораторид шинжлүүлэн дүгнэлт гарган, гомдол гаргасан иргэний хохирлыг барагдуулсан, 1 хоолны газарт шалгалт хийж, зөрчлийг арилгуулан, Балдан засаг захаас авсан жүүс муудсан гэх гомдлын дагуу шалгаж, шинжилгээнд хамруулан хугацаа дууссан байсан тул иргэнд мөнгийг буцаан олгосон, ирүүлсэн хүсэлтийн дагуу 4 иргэнд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлт гаргасан зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хүрээнд иргэдээс ирсэн 5924 өргөдлийг шийдвэрлэж хариуг иргэнд албан бичгээр хүргүүлж, дараах тусламж, тэтгэмжийг олгосон.

Халамжийн үйлчилгээний хүнсний талон, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны талаах агуулга бүхий 781 өргөдлийг /Хүнсний толонд хамрагдах, тодорхойлолт авах, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлдэг 3 дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой,  халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг улирлаар авах,  халамжийн асаргааны тэтгэмжээ шилжүүлэх,  өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд хамрагдах зэрэг/ 100 хувь шийдвэрлэсэн.

Ахмад настны хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээ давхардсан тоогоор 1501 ахмадад 79,493.1 мянган төгрөгийн хөнгөлөлт, тусламж олгосон.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээг давхардсан тоогоор /өссөн дүнгээр/ 221 иргэнд 38,885.8 мянган төгрөг, шинээр болон сунгасан халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдахаар хүсэлт гаргасан 3235 иргэнд 741,610.1 мянган төгрөгийн тэтгэмж тус тус олгон, хөтөлбөр, төсөл, сургалтанд хамрагдах хүсэлтэй 184 иргэнд  37,980.0 мянган төгрөг зарцуулсан байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us