ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Засаг даргын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг”-т бүрдүүлэх бичиг баримт

  1. Анкет, өргөдөл, цээж зураг 2ш /3*4/
  2. Коллеж, их, дээд сургуулийн батламж, сурч буй тодорхойлолт
  3. Сургууль, анги удирдсан багш ба нийгмийн ажилтны тодорхойлолт /холбогдох удирдлагын тамга, гарын үсэгтэй албан бичиг байх/
  4. Тэтгэлэг хүсэгчийн гаргасан сурлага, урлаг, спорт, олимпиад , уралдаанд ороцлсон амжилт, байдлыг гэрчлэх материалын хуулбар /зөвхөн сүүлийн 2 хичээлийн жилд гаргасан амжилтыг тооцно. Нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/
  5. Ам бүлийн тодорхойлолт /Багийн Засаг даргын тамга тэмдэг, гарын үсгээр батлагаажсан байх, эцэг, эх болон өөрийн иргэний үнэмлэхний хуулбар/
  6. Өрхийн орлогын тодорхойлолт. Тухайн өрхийн орлогыг тодорхойлох доорх бичиг баримтыг хавсаргана. Үүнд:
  • Ажил эрхэлдэг бол ажлын газрын тамга тэмдэгтэй цалингийн тодорхойлолт
  • Тэтгэвэр, халамж авагч бол тэтгэвэр, халамжийн дэвтрийн хуулбар
  • Эрхэлсэн ажилгүй бол харьяа багийн Засаг даргын тодорхойлолт
  • Малчин өрх бол мал тооллогын А данс
  1. Ахлах ангийн 11, 12 дугаар ангийн дүнгийн жагсаалт, 2 ба түүнээс дээш курсын оюутнууд сургалтын албаны дүнгийн тодорхойлолт, сурлагын дэвтрийн хуулбар
  2. Сургалтын төлбөрийн нэхэмжлэх /сургуулийн албан ёсны тамга тэмдэгтэй, хуулбарлахгүй/
  3. Эссе: Сэдэв: “Тэтгэлэг хөтөлбөрт өрсөлдөх миний давуу тал ба ирээдүй” /400-500 үгтэй/
  4. Бүрдүүлсэн материалаа дээрх дарааллын дагуу үдэж дугтуйлаад 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны 17:00 цагаас өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын 402 тоотод, аймгийн Засаг даргын нэрэмжит “Сургалтын тэтгэлэг”-т гэж хаяглан ирүүлнэ үү. Дугтуйн гадна хаяг, харилцах утасны дугаараа тодорхой бичнэ.
  5. Хугацаа хоцроосон болон дутуу материалыг хүлээж авахгүй бөгөөд хүлээн авсан материалыг буцаан олгохгүй.

Image (2)

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us