ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Төрийн дээд одонгоор 28 иргэн шагнагдлаа

Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын баярыг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээ 2018 оны 07 дуггар сарын 10-ны өдөр Дуу, бүжгийн Боржигин чуулгад  боллоо. Ёслолын арга хэмжээг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Батзам үг хэлсэн ба аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 97 дугаар зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг уншиж танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаар зарлигаар Говьсүмбэр аймгаас салбар салбарын төлөөлөл 28 сайчууд маань төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.

Төрийн дээд одон медалийг аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Насанбат, Д.Чинзориг нар гардууллаа.

Дараах нэр бүхий иргэд Төрийн дээд одон медалиар шагнагдлаа.
Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор
1. Сэржээгийн Басан- /Баянтал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга/

Алтан гадас одонгоор
1. Баянтал сумын өндөр настан Лувсанжамцын Батнасан
2. Сүмбэр сумын 1 дүгээр багийн өндөр настан Доржийн Бат-Оросоо
3. Сүмбэр сумын 6-р багийн малчин Норовын Ванган
4. Улсын бүртгэлийн хэлтсийн өндөр настан Гунгаадашийн Ганболд
5. Сүмбэр сумын 2 дугаар багийн өндөр настан Самбуугийн Долгормаа
6. Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш Лодойжамцын Лоохууз
7. Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Сэмжидийн Машлай
8. Бага нуур зүүн өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээний Чойр дахь салбарын монтёр Ирэнтэйн Сүхбаатар
9. Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмчХалтарын Цэрэндолгор
10. Аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Баттөмөрийн Цэцэгмаа
11. Сүмбэр сумын 1 дүгээр багийн өндөр настан Энгелийн Энхтуяа

Хөдөлмөрийн хүндэт медалиар
1. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн сан хариуцсан ахлах мэргэжилтэнТогоогийн Батсайхан
2. Татварын мэргэшсэн зөвлөх Ванчинжавын Бурмаа
3. Сүмбэр сумын 2-р багийн иргэнДоозовын Должинсүрэн
4. Аймгийн Татварын хэлтсийн өндөр настан Дамдинжавын Оюун
5. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Дамбаренчингийн Төгсмөнх
6. Бага нуур зүүн өмнөд бүсийн Цахилгаан дамжуулах сүлжээний Чойр дахь салбарын өндөр настанПэрэнлэйн Төмөрбаатар
7. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Сосорын Уранцэцэг
8. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний албаны дарга Тэрбишийн Эрдэнэбаяр
9. Шивээ-Овоо хувьцаат компаний технологийн авто машины жолооч, оператор Чулуундоржийн Чинзориг
10. Сүмбэр сумын 3 дугаар багийн өндөр настан Бямбажавын Цэрэндулам
11. Улаанбаатар төмөр замын Техник үйлчилгээний газрын дарга Доржсүрэнгийн Мэндбаяр
12. Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн багш Базаржавын Болормаа
13. Нэгдсэн эмнэлгийн өндөр настан Чулууны Одсүрэн
14. Александрын Алтанчимэг – Сүмбэр сумын иргэн

1 36865683_801871503534264_4497660215881105408_o 36916374_801871483534266_8957451082343120896_o 36962848_801871970200884_7922213867785027584_n 36946939_801871543534260_5151101183154192384_o 36909851_801871240200957_281260971375198208_o 2 36884083_801871766867571_3319769781460008960_o 36909142_801870960200985_8389297977906167808_o 3 4 5 6 36858342_801871246867623_6731831679897305088_n 36764819_801872810200800_6894428060708241408_o 36994376_801872736867474_6620070450397446144_o

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us