ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

Аймгийн Засаг дарга 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Шивээговь сумын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулан, иргэдийн саналыг сонсон ажилласан бөгөөд уулзалтанд нийт 200 гаруй иргэн оролцож, 5 иргэнээс гарсан санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Жаргалтай хүүхэд нас” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Өдөрлөгийн үеэр Алдарт эхийн одон болон Дархан бэрийг алдаршуулах ёслолын үйл ажиллагаа, хүүхдийн урлаг, спортын арга хэмжээ болж, нийт 600 хүүхэд хамрагдлаа.

Үндэсний спортын 6 дугаар их наадмын хагас шигшээ тэмцээнийг 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Наадамд 17 байгууллагын 15 багийн 270 албан хаагч, ажилчид оролцсон. Наадмын анхан шатны тэмцээнд үндэсний спортын үндэсний бөх, үндэсний халх сурын харваа, шагайн харваа, ширээний шагай/ шагай шүүрэх, шагай няслах, найман шаргын уралдаан буюу морь уралдуулах/ төрлөөр явагдсан. Энэхүү тэмцээнээс шалгарсан баг тамирчид 8 дугаар сард зохион байгуулагдах явагдах үндэсний спортын 6 дугаар их наадмын шигшээ тэмцээнд аймаг, орон нутгаа төлөөлөн оролцоно.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/192 дугаар захирамжаар аймгийн Баяр наадмыг 2018 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэн, Баяр наадам зохион байгуулах комиссыг томиллоо. Баяр наадам зохион байгуулах комиссын даргаар Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэлийг томилсон бөгөөд комиссын хурлыг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж, баяр наадмыг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу чанартай зохион байгуулахыг салбар хороодод үүрэг болголоо.

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагуудын албан хаагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх зорилгоор 2018 оны 6 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Сүмбэр сум, Шивээговь сум, Баянтал суманд “Иргэдэд үйлчлэх нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр АЗДТГазрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын ЗДТГазрууд иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүргэн,  үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг 283 иргэнд хүргэн, иргэдээс гарсан 6 санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн өдөрлөгийн хүрээнд сумдын Эрүүл мэндийн төвөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж, Мэргэжлийн Хяналтын газраас сумдад үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэн, 16 дугаар зөрлөгийн ундны усны эх үүсвэрт шинжилгээ хийхээр дээж авч, иргэдийн идэвхи оролцоог хангах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор  АХА, дартс, шагайн наадаан зэрэг хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.

Аймгийн соёлын биет бус өвийн их наадмыг багаас суманд, сумаас аймагт зохион байгуулж явууллаа. Сумаас шалгарсан нийт 30 ардын авьяастан, гар урчууд соёлын биет бус өвийн 5 ай савын төрөлд  өрсөлдөж  аймаг, орон нутгаа улсад төлөөлөх 15 ардын аввяастан, гар урчуудыг шалгарууллаа.

Зөвшөөрөлгүй газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг чөлөөлүүлэх ажлыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд эхний ээлжинд аймгийн төвийн “Найрамдал” хотхонд зөвшөөрөлгүй баригдсан гараж, амбаар, контейнер хашааг буулгуулах, газрыг чөлөөлүүлэхээр ажиллаж байна. Тус ажлын хүрээнд нийт 29 объектын газрыг чөлөөлүүлэхээр хууль, журмын дагуу ажиллаж одоогийн байдлаар 11 иргэн зөвшөөрөлгүй ашиглаж байсан газраа чөлөөлөөд байна.

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгээр Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос “Сүрьеэгүй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон талт хамтын оролцоог хангах нөлөөллийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэгт Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал, Ш.Хажидмаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаач их эмч, Б.Цолмон нар “Дэлхий дахины болон Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал”, “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх үүрэг, үр дүн” сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцогчид орон нутгийн түвшинд сүрьеэ өвчнөөс сэргийлэх, бодлого чиглэлээ ярилцаж зөвлөмж гарган хэрэгжүүлэхээр боллоо. Тус уулзалт, хэлэлцүүлэгт холбогдох байгууллагуудын 21 албан хаагч оролцлоо.

Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, сурлагын амжилтыг ахиулах ажлыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн хөгжил авьяас, чадварыг нээн илрүүлэх, тэдэнд урам зориг өгөх, багш, сурагчдыг урамшуулах зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, идэвхи санаачилгатай ажилласан багш нар, улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд амжилттай оролцсон 8 багш, 6 сурагчийг аймгийн Боловсролыг хөгжүүлэх дэд хөтөлбөрөөс 3.6 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Эх соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд шагнал гардуулах арга ажиллагааг амжилттай зохион байгуулж, математик, монгол хэлний хичээлээр амжилттай дүгнэгдсэн ерөнхий боловсролын сургуулийн 6 багш, 9 сурагчийг шагнаж урамшууллаа.

 “Элэг бүтэн Говьсүмбэр’’ төслийн хүрээнд иргэдийг элэгний гепатит С, В вирүсийн оношлогоо, эмчилгээнд хамруулах, сургалт, сурталчилгаа, мэдээлэл түгээх улмаар вирүсийн халдвар, тархалт, элэгний өвчлөлийн эрсдлийг бууруулах зорилгоор аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Омбол ХХК-ны ерөнхий захирал Б.Төмөрбат болон Анагаах ухааны мэргэжилтнүүдийн академийн гүйцэтгэх захирал А.Энхжаргал нар 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар зөвлөгөөн”-ийг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Ахлагч бүрэлдэхүүн нь Цагдаагийн хэлтсийн бие бүрэлдэхүүний 51 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангийн бие бүрэлдэхүүний 71 хувь, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний 75 хувийг эзэлдэг бөгөөд зөвлөгөөний үеэр Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих анги, Онцгой байдлын газрын төлөөлөгчид “Ахлагч бүрэлдэхүүний онцлог, ажлын нөхцөл байдал, өнөөгийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг”-ийн талаар илтгэл тавьж, сэтгэл судлаач Д.Юмжирмааг урьж “Ажлын байрны стресс, түүнээс ангижрах аргууд” сэдвээр сургалт хийлээ. Тус зөвлөгөөнд 64 ахлагч бүрэлдэхүүн, албан хаагчид оролцов.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 6 дугаар сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 2361420.9 мянган төгрөг, хүлээгдэж буй гүйцэтгэл 2416083.6 мянган төгрөг, улсын төвлөрсөн төсөвт 1651654.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс хүлээгдэж буй гүйцэтгэл 1651654.0 мянган төгрөг байна.

Татварын хяналт шалгалтанд төлөвлөгөөт 7 татвар төлөгч, төлөвлөгөөт бус 8 татвар төлөгч  нийт 15 татвар төлөгчийг хамруулан албан татварын ногдуулалт, татварын тайлан, харилцах дансны хуулга , хөндлөнгийн мэдээлэл, гэрээ хэлцэл зэрэг баримт материалд үндэслэн татварын хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ, Хяналт шалгалтын явцад 386514,8 мянган төгрөгийн зөрчилд 23551.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 7065.5 мянган төгрөгийн тогрууль, 2322.6 мянган төгрөгийн алданги нийт 32939.6 мянган төгрөгийн шийтгэл оногдуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Хяналт шалгалтаар үүссэн 32939.6 мянган төгрөгийн өрийн 90.0 хувь буюу 29648.1 мянган төгрөгийн өрийг бүрэн барагдуулж ажилласан.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 2042559.0 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 4561246.9 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэгт 197674.6 мянган төгрөг тус тус олгогдсон байна.

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “Санхүүгийн тайлан хэрхэн гаргах талаар” сургалт зохион байгуулж, аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт байгууллагуудын шинээр томилогдсон 11 нягтлан бодогчийг хамрууллаа.

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр:

Төрөл 2017.06.24 2018.06.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэврийн дүн /мян.төг/
1 Өндөр настан 1472 2859379.1 1561 3412673.0 89
2 Тахир дутуу 340 466663.0 291 463399.5 -49
3 Тэжээгчээ алдсан 127 182699.7 129 211858.7 2
4 Үйлдвэрийн осол 49 129815.6 48 138951.7 -1
  Нийт дүн 1988 3638557.4 2029 4226882.9 41

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмж:

Төрөл 2017.06.24 2018.06.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян.төг/
1 ХЧТА тэтгэмж 875 68237.2 816 76567.2
2 ЖБА тэтгэмж 152 173097.9 216 278336.0
3 Оршуулга 44 44000.0 33 33000.0
4 ҮОМШӨ-ХЧТА 19 9987.3 25 29737.1
5 Ажилгүйдэл 98 172144.7 80 124769.2
  Нийт дүн 1188 467467.1 1170 542409.5

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.06.24 2018.06.24
Шинээр 118 113
Мөнгө тушаасан 1063 520
Тушаасан мөнгөн дүн /мян.төг/ 98500.8 94949.3

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

“Иргэдээ сонсъё” аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Цагдаагийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Захиргааны ерөнхий хууль- захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрт гомдол гаргах нь”, “Зөрчлийн тухай хуульд заасан улсын бүртгэлтэй холбоотой заалтууд”, “Зөрчлийн тухай хууль”, “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн тухай ойлголт” сэдвээр нийт 4 удаагийн сургалт зохион байгуулж, Биеийн тамир спортын газар, Цахилгаан түгээх ТӨХК, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, Шивээ-Овоо ХК-ын нийт 71 албан хаагчийг хамруулав.

Архивын ажлын чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1975-1979 оны 16 хадгаламжийн нэгжийн 1698 хуудас баримтын 1233 заалт 10000 хүний нэр, 1200 байгууллагын нэр, 3694 газар зүйн нэр, нийт 1698 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Архивын баримтаас 13 иргэнд лавлагаа мэдээлийг олгосон байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: Шүүхээс шинээр 3 гүйцэтгэх хуудасны 43602.3 мянган төгрөгийн гүйцэтгэх баримт бичиг хүлээн авч цахим бүртгэлд бүртгэлээ. 2018 оны 6 дугаар сард төлбөрийн 10 гүйцэтгэх баримт бичгийн 11928.2 мянган төгрөг, хүүхдийн тэтгэлэгийн 1 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлсэн.

Тус ангийн арга зүйн зөвлөл 3 удаа хуралдаж, хугацааны өмнө тэнсэн суллагдах 22 хоригдол, шагналын хоног олгох 74 хоригдол, хорих ял эдлүүлэх хорих ангийн дэглэм, зэрэглэл өөрчлөх 1 хоригдол, хорих ангийн гадна хөдөлмөр эрхлэх 8 хоригдлын зөвшөөрөл авах асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.

Ангийн даргын 2017 оны в/71, в/81 дүгээр тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу шинээр 8 хоригдлыг хүлээн авч сургалтын хөтөлбөрийн дагуу 9 сэдвээр, суллагдах хугацаа дөхсөн 15 хоригдолд хууль, эрх зүйн болон амьдрах ухааны сургалтыг тус тус зохион байгууллаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -84
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -106
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 38
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 8
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -3
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -2
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 26
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 5
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -20
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -43
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -32

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 32
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 199
  • Гэрээний бүртгэл –  36
  • Барьцааны гэрээний бүртгэл – 303
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -4

Хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр

  • Шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн бүртгэл -1
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлт -2

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -63
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар 169-ыг олгож, нийт 1140 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 14 удаа оролцож, үүнээс хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт 2, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 2, зам тээврийн ослын 5, бусад хэргийн газрын үзлэгт 5, цогцосны задлан шинжилгээнд 2 удаа оролцож хэргийн газраас гарын мөр 6, гутлын мөр 3, тээврийн хэрэгслэлийн мөр 7, бусад ул мөр, эд мөрийн 4 баримт бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 328 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна. Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг 27 хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 6, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 2, хөнгөн зэргийн гэмтэл 19 байна.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 5 сарын байдлаар 43 холбогдогчтой, 351000.0 мянган төгрөгийн хохиролтой, 98 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс гэмт хэрэг 23 хэргээр буюу 30.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хэлтсээс “Олон нийтийн цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн тус хөтөлбөрийн хүрээнд батлагдсан хуваарийн дагуу аймгийн аж ахуйн нэгж, байгууллагууд нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийт цугларсан цэгүүдэд эргүүл, шалгалтын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс долоо хоногийн 5 дахь өдөр бүр тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулахад 18 аж ахуйн нэгж, байгууллагын 54 ажилтан оролцсон.

            Зөрчлийн хэрэг шалгах эрх бүхий албан тушаалтнуудын дунд “Зөрчлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлье” зөвлөгөөнийг зохион байгуулж, 15 байгууллагын 38 ажилтан, алба хаагч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрч хохирогчийг хамгаалахад тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөнд холбогдох 12 байгууллагын албан хаагчдыг хамруулан зохион байгуулав.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт шалгалтыг 30 объектод, төлөвлөгөөт бус 2 шалгалтыг гүйцэтгэж, зөвлөн туслах үйлчилгээг 4 объектод үзүүлж илэрсэн зөрчлийг арилгуулахаар 7 зөвлөмж, 24 албан шаардлага, 5 акт, 6 дүгнэлтийг хүргүүлж, 2 газарт тандалт судалгаа, 2 газарт хяналт шинжилгээг тус тус хийсэн. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад 25 арчдас, 3 усны шинжилгээ авч, хими, нян судлалын лабораторид шинжилгээнд хамруулахад эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцэж байв.  Шалгалтын явцад зөрчил гаргасан 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 300.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, бүрэн барагдуулсан.

Улсын байцаагчдаас болон ААНБ, иргэний хүсэлтээр ирүүлсэн усны 34, хүнсний бүтээгдэхүүний 5, хуванцар савны 1,  ариун материал 5, арчдасын 42 сорьцонд 2-9 үзүүлэлтээр хими, нян судлалын шинжилгээг гүйцэтгэсэн. Эерэг сорьц  илрээгүй.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР: Иргэн аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу 5 аж ахуйн нэгжид галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулан, шалгалтын явцад нийт 15 зөрчлийг илрүүлж, зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллалаа.

Сүмбэр сумын 5, 6 дугаар багийн нутагт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хяналт шалгалтыг 2 удаа зохион байгуулж, 26 малчин өрхийн 66 иргэнд урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, хээрийн түймэр унтраах 5 бүлгийн 48 иргэнд түймэр унтраах сургалт дадлага зохион байгуулж, түймэр унтраах гар багаж хэрэгслийг нэмэгдүүлэх, үлээгч аппаратад засвар үйлчилгээ хийх, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх зэрэг арга хэмжээг зохион байгуулж бэлэн байдлыг хангууллаа.

Аймгийн хэмжээнд гал түймрийн 4 удаагийн дуудлага бүртгэгдэж, 3 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч ажилласан ба уг гал түймрийн улмаас хохирсон хохирол хэмжээг одоогийн байдлаар хуулийн байгууллага шалгаж байна.

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр: 2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн шалгалтанд 5 дугаар ангийн 321 сурагч, 9 дугаар ангийн 280 сурагч, 12 дугаар ангийн 266 сурагч, нийт 867 сурагч шалгуулж, шалгалтын ерөнхий үнэлгээгээр 75.2 хувьтай дүгнэгдлээ. 2017-2018 оны хичээлийн жилд суурь боловсролын гэрчилгээг 306, бүрэн дунд боловсролын гэрчилгээг 323, нийт 629 суралцагчид олголоо.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 5 хоногийн турш зохион байгуулж, 282 шалгуулагч бүртгүүлснээс 254 нь энэ оны төгсөгч, 28 нь өмнөх оны төгсөгч байсан ба шалгалтанд бүртгүүлсэн 8 шалгуулагч шалгалт өгөөгүй ба 274 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтанд шалгагдлаа.

Малчдын хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх боловсрол олгох нүүдлийн бүлгийн сургалтыг төрийн өмчийн 5 цэцэрлэг харьяа хөдөөгийн багт зохион байгуулж, нийт 120 хүүхдийг хамрууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчны стандартыг хэрэгжүүлэх аргазүй сургалтыг 4 ээлжээр зохион байгуулж нийт 140 орчим багш хамрагдлаа. Сургалтын үр дүнд цэцэрлэгүүд стандартыг хэрэгжүүлэн ажиллах 5 жилийн төлөвлөгөөг боловсруулан орон нутгийн түвшинд тулгамдаж байгаа асуудлаа тодорхойллоо.

Аймгийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн ОУБ, Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгтэй хамтран Сувиллын цэцэрлэг байгуулан ажиллаж байна. Тус цэцэрлэгт хөгжих 100 өрхийн болон суурь өвчтэй эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх шаардлагатай 30 хүүхдийг хамруулж байна.

Соёл, урлагийн чиглэлээр: Аймгийн соёл, урлагийн байгууллагууд нэгдэн “Соёл урлагийн явуулын үйлчилгээ”-г Сүмбэр сумын хөдөөгийн 5, 6 дугаар баг, Шивээговь сумын 21, 22 дүгээр зөрлөг, Баянтал сумын 2 дугаар багийн иргэдэд хүргэж ажиллан, нийт 255 хүнд соёл, урлагийн явуулын үйлчилгээ үзүүллээ.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Хамтарсан багийн гишүүдийн туршлага судлах аялал Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, 8 аймгийн нийт 154 оролцогч хамрагдсан. Аяллын үр дүнд Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, “Хүүхдийн тусламжийн 108 утасны  үйлчилгээний төв”-ийн үйл ажиллагааны танилцуулга, анхаарах асуудал, түр хамгаалах 5 байрны бодит байдалтай танилцах, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйд суралцсан.

Өрх толгойлсон залуу эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга сэдвээр мэдээлэл өгсөн. Сургалтанд нийт 50 эцэг, эх хамрагдлаа.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

¯ç¿¿ëýëò 2017 îíû 6 дугаар саð 2018 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар
Òºðñºí ýõ 199 233
Ãýðèéí òºðºëò 0 0
Àìüд òºðñºí õ¿¿õýä 198 233
Àìüã¿é òºðºëò 1 0
Íàñ áàðàëò 42 25
Ýìíýëãèéí íàñ áàðàëò 4 5
Õîíîã áîëîîã¿é íàñ áàðàëò 4 0
0-1 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 1 0
1-5 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 3 0
Ýìíýëãýýñ ãàðñàí õ¿íèé òîî 2326 2151
Àìáóëàòîðèéí ¿çëýã 56715 51894
Õàëäâàðò ºâ÷èí 105 131

Үйл ажиллагааны талаар: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газраас “Омбол” эмийн компанитай хамтран хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Говьсүмбэр” төслийн хүрээнд элэгний С вирүсийн эмийг эмчлүүлэгч нарт үнэгүй олгох ажлыг эхлүүлж, орон нутагт тус эмийн компанийн төлөөлөгчөөр “Говийн сондор” эмийн сан ажиллаж байна.

‘’Эмзэг хүүхдүүдийн эрх ашгийг дээдлэе’’ төслийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлж, зуны сувиллын 1-р ээлжинд 2-4 насны 15 хүүхэд хамрагдаж байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг агаар цэвэршүүлэгч 3 ширхэг аппаратаар хангалаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан U15 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд Б.Баттогтох дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож алтан медаль хүртлээ. Тамирчин Э.Энхбуян шилдэг тоглогч, Б.Солонго шилдэг төвийн тоглогч, Б.Нандинхүсэлт шилдэг холбон тоглогчоор тус тус шалгарсан байна.

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээний 36-54 насны 5000 метрийн зайд Онцгой байдлын газрын тамирчин ОУХМ Д.Ариунжаргал хүрэл медаль, “БАГАХАНГАЙ МАРАФОН” улсын аварга шалгаруулах тэмцээний 16-17 насны ангиллын 5000м зайд 5-р сургуулийн сурагч П.Төгөлдөр мөнгөн медаль, 35-49 насны ангиллын 5*10км зайд Онцгой байдлын газрын тамирчин ОУХМ Д.Ариунжаргал хүрэл медаль хүртлээ.

Усан спорт сургалтын төвөөр 680 иргэн үйлчлүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган дараах байдлаар зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээгээ хүргэн ажиллаж байна.

 

Нийгмийн халамжийн сангийн зарцуулалтын мэдээ:

   /2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар өссөн дүнгээр/

Үзүүлэлт 2018.01.01-2018.06.19
Хүн тоо Мөнгөн дүн /төг/
1 Гурав ба түүнээс дээш тооны 0-18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг/-ийн тэтгэмж 38 16.400.000
2 Алдарт эхийн одонтой эхчүүдэд үзүүлэх мөнгөн тусламж 1225 163.000.000
3 Алдарт эхийн одонтой эхчүүдэд олгодог дагалдах тэтгэмж 32 680.000
4 Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа  692 37.468.900
Нийгмийн халамжийн сангийн дүн 1987 217.548.900
     

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар: 2018 оны 6 дугаар сарын 20-ны байдлаар 140744 мал төллөж, 120417 төл бойжиж, 21293 төл хорогдсон байна.

Аймгийн хэмжээнд ихэнх нутгаар гандуу, бэлчээрийн гарц муу байгаатай холбоотойгоор өссөн дүнгээр нийт 30505 мал хорогдсон нь нийт малын 7 хувийг эзэлж байна.

Мал төллөлт, төл бойжилт 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар:

Мал төллөлт, төл бойжилт Малын төрөл Сумын нэр Аймгийн дүн
Баянтал Сүмбэр Шивээговь
1 Оны эхний хээлтэгч Бүгд 30027 150785 20664 201476
Ингэ 46 248 58 352
Гүү 1514 5181 659 7354
Үнээ 844 4576 727 6147
Хонь 15068 72075 9828 96971
Ямаа 12555 68705 9392 90652
2 Төллөсөн хээлтэгч Бүгд 26246 97743 16755 140744
Ингэ 14 97 25 136
Гүү 524 1485 505 2514
Үнээ 614 2023 577 3214
Хонь 14003 49452 8010 71465
Ямаа 11091 44686 7638 63415
3 Гарсан төл Бүгд 26295 98195 17220 141710
Ботго 14 97 25 136
Унага 524 1485 505 2514
Тугал 614 2023 577 3214
Хурга 14032 49625 8245 71902
Ишиг 11111 44965 7868 63944
4 Хорогдсон төл Бүгд 1199 20004 90 21293
Ботго 0 6 0 6
Унага 33 160 0 193
Тугал 29 167 0 196
Хурга 501 7297 40 7838
Ишиг 636 11870 50 12556
5 Бойжиж буй төл Бүгд 25096 78191 17130 120417
Ботго 14 91 25 130
Унага 491 1325 505 2321
Тугал 585 1856 577 3018
Хурга 13531 41824 8205 63560
Ишиг 10475 33095 7818 51388
Бойжилтын хувь 95,4 79,6 99,5 85,0

Малын хорогдлын мэдээ 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар:

            № Малын төрөл Сумын нэр Аймгийн дүн
Баянтал Сүмбэр Шивээговь
1 Оны эхний малын тоо Бүгд 66341 324031 48037 438409
Тэмээ 149 654 126 929
Адуу 4639 15770 1862 22271
Үхэр 2006 11100 1797 14903
хонь 32031 151020 22178 205229
ямаа 27516 145487 22074 195077
2 Хорогдсон мал Бүгд 2085 27951 469 30505
Тэмээ 1 4 1 6
Адуу 224 874 41 1139
Үхэр 95 1462 41 1598
хонь 499 10664 146 11309
ямаа 1267 14947 240 16454
3 Өвчнөөр хорогдсон мал Бүгд        
Тэмээ        
Адуу        
Үхэр   52 23 75
хонь        
ямаа        
4 Хорогдсон хээлтэгч Бүгд 354 5862 125 6341
Тэмээ     1 1
Адуу 30 238 20 288
Үхэр 23 302 4 329
хонь 85 1981 46 2112
ямаа 216 3341 54 3611
5 Хорогдсон хээлтүүлэгч Бүгд 57 317 14 388
Тэмээ        
Адуу 4 3   7
Үхэр 5 7 1 13
хонь 26 112 5 143
ямаа 22 195 8 225
Нийт малд эзлэх хорогдлын хувь 2.86 8,63 0.98 6,96

Аймгийн хэмжээнд 3 Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж мал үржлийн ажил үйлчилгээ явуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/69 дугаар тушаал, Улсын Мал эмнэлэг үржлийн газрын даргын А/18 дугаар тушаалын дагуу улсын төсвийн хөрөнгөөр 21000 малд ангилалт хийхээр гэрээ байгуулсан. Ангилалтанд Баянтал сумын 5000, Сүмбэр сумын 13000, Шивээговь сумын 3000 мал хамруулахаар Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулж, 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 11994 малд ангилалт хийж, 57.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Баянтал сум 1 суурьт 63 хуц, 36 ухна, бүгд 99 хуц ухна, Сүмбэр сум  4 суурьт 339 хуц, 135 ухна, бүгд 474 хуц, ухна, Шивээговь сум 1 суурьт 83 хуц, 39 ухна, бүгд 122 хуц, ухна, аймгийн дүнгээр 503 хуц, 222 ухна, бүгд 725 хуц, ухныг ялган төвлөрүүлээд байна. Ялгавал зохих 2509 хуц, ухнаас ялгасан 725, ялгалт 34 хувьтай байна. 2018 онд шинээр байгуулагдсан “Хээнций хангайн сүрэг” Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжийн мэдэлд Сүмбэр сумын 5-р багийн 134 хуц, 67 ухна, бүгд 201 хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлээд байна.

Энэ оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар хаврын үзлэг ангилалтанд 503 хуц, 222 ухна, цөм сүрэгт ангилагдсан 1604 мал, бүгд 2329  малыг ээмэгжүүлэн бүртгээд байна.

Бэлчээрийн менежментийг хэрэгжүүлж, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд Сүмбэр сум, ХХААГ, “Сүмбэр айраг” хоршоо, “Инвест ко-оп Монгол” төсөл хамтран 10га талбайд олон наст царгас, ерхөг, овъёос тариалах ажил хийгдэж байна.

“Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх ажил”-ын хүрээнд аж ахуй нэгж, байгууллагуудаар шувууны суудал хийлгэж, цугларсан 55 суудлаас 45 ширхэг суудлыг Сүмбэр сумын 4, 5, 6-р багийн 14 цэгт байрлуулав. Тус арга хэмжээний хүрээнд Баянтал сум 30, Сүмбэр сум 77, Шивээговь сум 30, нийт 137 ширхэг шувууны суудлыг бэлчээрт суулгасан.

Мал, амьтны гоц халдварт шүлхийн эсрэг хаврын вакцинжуулалтанд 462.1 мян.тол мал хамруулахаас 459.2 мян.тол мал хамруулж, гүйцэтгэл 99 хувьтай байна.

Газар тариалангийн талаар: 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 18.8 га талбайд төмс, хүнсний ногоо тариалав. Үүнд: 9га-д төмс, 7.8га-д хүнсний ногоо, 10 га-д тэжээлийн ургамал тариалжээ. Төмс хүнсний ногоо эрхлэгчдэд 2 цэгээс техникийн үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд чиргүүл машин 7 ашиглагдаж байна. Мөн 15 иргэн 1800м2 талбайд хамгаалагдсан хөрсний тариалан эрхэлж байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа бүтээгдэхүүний

үнийг өнгөрсөн сарын үнэтэй харьцуулан гаргасан 6 дугаар сарын үнийн  мэдээ.

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/ Өссөн бүүрсан үзүүлэлт/+-/  
1 Үхрийн мах Ястай 7500 6000
Цул 8500 8000 -500
2 Хонины мах Ястай 7000 5000 -500
Цул 7500 7500
3 Адууны мах Ястай 6000 5000
Цул 7000 6500
4 Ямааны мах Ястай 5500 4000
Цул 6500 6000
5 Тахианы мах Гуя 7500 6000
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 1500 1300
Хятад 1200 1200
7 Төмс Монгол 1300 1200 +150
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300 +100
Хятад    
9 Чинжүү Монгол    
Хятад 5000 4500
10 Манжин Монгол 3200 2800 +100
Хятад    
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200 +150
12 Улаан лооль Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 5000
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шарслава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000 +200
Сүү ХК 0.5л 3.2% тослогтой    
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 2000 1500
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй  

3000

 

2600

18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 450 370 +25
Монгол 400 370 -25
20 Алтан тариан гурил Задгайдээд 1500 1500 +150
Задгай 1-р зэрэг 1200 1000 +50
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1800 1600
Савлагдсандээд 1800 1500 +150
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100 +150
Савлагдсан 2-р зэрэг 1000 900 +50
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 850

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар:  Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 2018 онд 217.55 сая төгрөг батлагдсанаас хагас жилийн байдлаар 69.3 сая төгрөг зарцуулж 31.0 хувийн гүйцэтгэлтэй дараах ажлуудыг зохион байгуулаад байна. Үүнд:

  • Биндэр Мөнх ХХК-тай 25.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан “Авто замын дагуух ойн зурваст услалтын систем, ус нөөцлөх сав суурилуулах ажил”-ыг гүйцэтгүүлж, 10тоннын багтаамжтай 5 ширхэг ус нөөцлөх сав суурьлууллаа.
    • Найрамдал хотхоны орон сууцны гадна талбайг хашаажуулах ажлыг “Эс жи эм” ХХК-тай 25.0 сая төгрөгөөр гэрээ байгуулан 1650 м хашааг суурилахаар төлөвлөснөөс 1230 м хашааг суурилуулаад байна. Ажлын гүйцэтгэл 80.0 хувьтай байна.
    • Найрамдал хотхоны орон сууцны гадна талбайг зүлэгжүүлэх ажлыг Сум дундын Ойн ангитай 19.09 сая төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгүүлж, нийт 5034 м2 талбайг зүлэгжүүлэхээс 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 3966 м2 талбайг зүлэгжүүлэн гүйцэтгэл 80.0 хувьтай байна.
    • Тусгай хамгаалалттай газар нутаг болон аялал жуулчлалын маршрутын дагуу түр буудаллах цэг байгуулахаар /ариун цэврийн байгууламж, хогийн сав байршуулах/ Алтан булаг уул” ХХК-тай 15.9 сая төгрөгийн гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна.
    • “Аймгийн биологийн олон янз байдал, амьтан ургамлын Фото зургийн цомог хийлгэх ажлыг “Боржигин нутгийн зураг” ХХК-тай 17.0 сая төгрөгийн гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна.

2017 онд байгуулсан аймгийн Засаг дарга, Хөдөө, аж ахуйн их сургуультай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Агро-Экологийн сургуулийн 57 оюутан 7 багш манай аймагт 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 7 хоногийн хугацаанд орон нутгийн байгаль хамгаалах үйл ажиллагаатай танилцах дадлага зохион байгууллаа.

Хур тунадас багатай хаврын хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль орчныг хамгаалах мэдлэг мэдээллээр хангах зорилгоор нэгдсэн эргүүл хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлыг аймгийн Засаг даргын А/159 дүгээр захирамжийн дагуу зохион байгуулж байна. Хуваарийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүмбэр сумын ЗДТГ, Аймгийн ЗДТГ-аас эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, ажлын гүйцэтгэл 70.0 хувьтай байна.

Цаг уур, орчны шинжилгээний талаар: 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар цаг уурын тойм мэдээ: 2, 6, 11, 18-ны өдрүүдэд бага зэргийн бороо орсон. Нийт 4,2мм тунадастай. Салхи 1-6, 10, 11, 14-18-ны өдрүүдэд 10-18 м/сек, бусад хугацаанд 4-9 м/сек хүрч шороон шуурга шуурсан. Агаарын дундаж температур 18,2 градус дулаан, хамгийн хүйтэн нь 4-ний шөнө 3.8 градус, хамгийн дулаан нь 14-ний өдөр 31.0 градус дулаан байсан.

Хөдөө аж ахуйн цаг уурын тойм мэдээгээр бэлчээрийн нийт ургамлын ургалт дунд зэрэг, бэлчээрийн ургамлын ажиглалтын төлөөлөх ургамал болох хялганад хашаалсан талбайд залаалалтын үе шат явагдаж байна. Хөмүүлд хашаалсан ба хашаалаагүй талбайд шинэ үе шат илрээгүй боловч чийг бага хуурайшил их, салхи шороон шуургатай байгаагаас сонгинолог ургамал гэмтэж үзүүрээсээ уг хүртлээ хатаж шарлаж эхэлсэн. Ургамлын дундаж өндөр 4 см байна. Бэлчээрийн ургамлын хөнөөлт хортон мэрэгчдийн ажиглалтаар авгалдай, бие гүйцсэн царцаа ажиглагдаагүй.

Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн 08, 20 цагуудад сорьц авч шинжилгээг хийхэд 6-р сарын азотын давхар ислийн агууламж дундажаар 0.032 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дундажаар 0.011 мкг/м3 байна. Хүлцэх дээд агууламжаас хэтэрсэн ажиглалт байхгүй. Аймгийн төв цэвэрлэх байгууламжаас 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр орох цэгээс дээж авч ПИЧ, ЖБ, РН-метр зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлсон. Цэвэрлэгээний чанар 24.70 хувьтай.

ЦУОШГазрын даргын А/44 тоот тушаалын дагуу “Сүмбэр Бороо-1” экспедицийн бие бүрэлдэхүүн 2018 оны 6 дугаар сарын 11, 17-ны өдрүүдэд цаг агаарын процесст дүн шинжилгээ хийснийг үндэслэн цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулж, Баянтал сум, Сүмбэр суманд 4.2мм, Баянтал суманд 7.8мм, Шивээговь суманд 0.9 мм хур тунадас орлоо.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 2018 оны 6 дугаар сарын 25-ны байдлаар 720 өссөн дүнгээр 2330 тээврийн хэрэгсэл орсон байна. Ажлын явц 50.0 хувьтай байна.

Хот хооронд 3726 иргэн, сум хооронд 69 иргэн зорчиж, 180 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: Аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Хүнд даацын том оврын авто машины маршрут тогтоох тухай“ А/169 дугаар захирамжаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Сүмбэр сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Дундговь аймгийн Баянжаргалан, Хулд, Өлзийт, Говь-Угтаал сумдаас нүүрс, жонш, ашигт малтмалын түүхий эд зөөж тээвэрлэдэг том оврын хүнд даацын авто машины маршрутыг 2 салаа, нийт 75 км замын маршрутыг тогтоогоод байна.

Мөн Сүмбэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу нийт 12 байршил газрыг олгохоор тусгуулан батлуулаад байна.

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар 2016-2017 онд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилсөн, өмчлөх эрхээ баталгаажуулахыг хүссэн нийт 113 иргэний өмчлөлийн мэдээллийг “Лэнд менежер” програм хангамжид оруулан кадастрын зургийг баталгаажуулан хагас жилийн байдлаар нийт 20 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг дүгнээд байна.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 08 дугаар тогтоолоор 2018 онд 132 сая төгрөгийг аймгийн орлогод төвлөрүүлэхээр батлагдсанаас 2018 оны 6 сарын 22-ны өдрийн байдлаар газрын төлбөрийн орлого нийт 84.2 сая төгрөгийг төвлөрүүлэн 63.7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Шивээговь сумын 2018 оны Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөний дагуу 500 м2 газарт үйлчилгээний зориулалтаар, 225000 м2 газарт үйлдвэрлэлийн зориулалтаар олгох нээлттэй дуудлага худалдааг цахим хэлбэрээр зарласан.

Газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй мөн газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй аймгийн Төрийн банк, Шивээ-Овоо ХК-ийн эзэмшилийн газруудыг хүчингүй болгохоор мэдэгдэл хүргүүлээд байна.

Нийтийн эзэмшлийн 8, 15-р байрны гадна фасад дулаалгын ажил 85.0 хувь, Канад цэцэрлэгийн барилгын ажил 85.0 хувь, Сүмбэр сумын 1 дүгээр баг Нийтийн бие засах газар, зөөврийн хогийн сав суурилуулах ажил 98.0 хувь, Сүмбэр сумын 3 дугаар баг, “Найрамдал хотхон”-ны төвийн магистрал шугамын өргөтгөлийн ажил 70.0 хувь, Шивээговь сумын айл өрх, албан байгууллагын хаягжуулалтын ажил 10.0 хувьтай тус тус хийгдэж байна.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Нийт зарлагдсан 23 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтлэн ажилласан. 2018 оны 5 дугаар сарын 22-оос 2018 оны 6 дугаар сар 22 хүртэл нийт 4 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтэлсэн. 2018 оны аймгийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 52.6 хувьтай байна.

2014-2016 оны аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн цахилгааны шугам, сүлжээний 264.6 сая төгрөгийн өртөгтэй 3 ажлыг БЗӨБЦТС ТӨХКомпанид бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/157 тоот захирамжаар “Цөм сүрэг үржлийн төв” ОНӨААТҮГ-ын үндсэн үйл ажиллагаанд хяналт-шалгалт зохион байгуулж, дүгнэлт гаргасанү. Дүгнэлтээр 2010-2018 онд байгууллагын удирдлага 6 удаа солигдсон нь өмч хөрөнгийн хяналтыг сулруулах шалтгаан болоод зогсохгүй удирдлага солигдохоор дагаад малчдыг сольдог, хүний нөөцийн тогтвор суурьшилгүй байдал нь малын тоо, толгой өсөхгүй, тарга тэвээрэг муу, бие жижгэрсэн, тэсвэрт чанар муудсан гол шалтгаан болсон гэж үзлээ.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, 2 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Сум хөгжүүлэх сангаас 2011-2015 онд нийт 48 иргэнд 227600000 төгрөгийн зээл олгогдсон ба зээлээ төлөөгүй 41 иргэнээс 28 иргэний 81667532 төгрөгийн зээлийг зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гарган шүүхэд хүргүүлээд байна. Одоогийн байдлаар Сум хөгжүүлэх санд зээл 27624316 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлж, хүүхэд багачуудын дунд 3 төрлийн тэмцээн, уралдаан, “Манлай ээж-2018” арга хэмжээ болон сумын эмэгтэйчүүдийн дундах волейболын тэмцээнийг тус тус зохион байгуулав.

“Соёлын биет бус өвийн наадмыг” 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулж, ардын авьяастан өв тээгч нарын 18 иргэнийг хамруулж шилдгүүдээ шалгарууллаа. Аймгийн соёлын биет бус өвийн их наадмын эх хэл аман уламжлалын төрөлд С.Доржсүрэн, С.Самданбазар, Ц.Болдбаатар нар шалгарч 2018 оны 8 дугаар сард болох улсын уралдаанд оролцох эрхийг авсан байна.

Бэлчээрийн мэрэгч амьтантай тэмцэх нийтийг хамарсан ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, 18 иргэнийг түр ажлын байраар хангаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 4430500 төгрөг, сумын ЗДТГазраас 2256650 төгрөгийг тус тус зарцуулав.

Сумын хэмжээнд нийт 30027 хээлтэгч төллөхөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 26246 хээлтэгч төллөж, 25096 төл бойжиж, мал төллөлт 96.3 хувьтай байна. Малын зүй бусаар 2,086 мал хорогдож, нийт малын 3.1 хувийг эзэлж байна.

“Сүмбэр зоо” мал үржлийн нэгжтэй гэрээ байгуулж хаврын бог малын ангилалт, хянан баталгаажуулалтанд 1, 2 дугаар багийн 7 малчин өрхийн 3464 толгой малыг хамруулж, гүйцэтгэл 69,2 хувьтай байна. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтанд 81 өрхийн 1993 үхэр, 48433 хонь, 38781 ямаа, бүгд 89207 толгой малыг хамруулж гүйцэтгэл 96.2 хувьтай байна. Ужиг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 3 нэр төрлийн вакцинжуулалтанд 5700 толгой мал хамруулж гүйцэтгэл 80.0 хувьтай хамрагдаад байна.

Сумын хэмжээнд бэлчээрийн хортон мэрэгчийн 1800 га газарт устгалын ажлыг хийж дуусгасан.

2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 13 өрх төмс 0.5 га, хүнсий ногоо 1.8 га, тэжээлийн ургамал 2 га талбайд тариалаад байна. “Инвест ко-оп монгол” төслийн дэмжлэгтэйгээр 600 м2 талбай бүхий 1 хүлэмж шинээр авч хүлэмжийн тариалалтыг хийсэн.

2018 оны 6 дугаар сард сумын 1, 2 дугаар багийн өдөрлөгийг зохион байгуулж, өдөрлөгийн үеэр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхээс гадна, Бөхийн барилдаан, Шагайн харваа,  өсвөр насны хүүхдийн барилдаан, “АХА”, гар бөмбөгийн тэмцээн болов.

Иргэн Х.Хишигбаатартай гэрээ байгуулан орон нутгийн хөгжлийн сангийн 500.0 мянган төгрөгөөр сумын төв орчмын  44 золбин нохойг устгалаа.

СҮМБЭР СУМ: 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаан хуралдаж, 5 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Сум хөгжүүлэх сангийн комисс хуралдаж Түргэн хоолны чиглэлээр 2, авто засварын чиглэлээр 1, хувийн эмнэлгийн чиглэлээр 1, радио телевизийн чиглээр 1, гутал засвар үйлчилгээний чиглэлээр 1, мах нөөцлөн худалдан борлуулах чиглэлээр 1, сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр 1, нийт 8 төсөлд 131.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэлээ.

“Дэлхийн Зөн” Олон улсын байгууллагын “Бор-өндөр-1” Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа хөгжье” аяны хүрээнд “Төгсөлтийн аргачлалд” хамрагдаж буй 40 гаруй иргэдийг хамруулан “Хайр дүүрэн гэр бүл” сургалт, 3 төрөлт спортын тэмцээнийг зохион байгуулж, сургалтанд хамрагдсан айл өрхүүдэд Эко усны сав олголоо.

Сүмбэр сумын Засаг Даргын Тамгын Газраас “Соёлын биет бус өвийн наадмыг” 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Боржигин Чуулгад зохион байгууллаа.”Соёлын биет бус өвийн наадам”-ыг амжилттай зохион байгуулж ардын авьяастан өв тээгч нарын 44 иргэнийг хамруулж шилдгүүдээ шалгаруулсан.

“Эко орчин-Эрүүл амьдрал”, “Миний байр-Манай гэр” аяны хүрээнд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хүүхдийн овоо, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Уулзварын гол, Цоорхой рашаан, Хүрийн ногоо гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ үйлчилгээг зохион байгуулан гол горхи, булаг шанд орчимд үүссэн хог хаягдлыг түүж цэвэрлэн нийт 4.5 тн, Сүмбэр сумын 1,2,3 дугаар багийн гэр байрны орчны цэвэрлэгээг зохион байгуулан 419 өрхийн 629 иргэн хамрагдан 12.5 тн хог хаягдлыг цэвэрлэсэн.

Нохой, муур устгалын ажлыг 2018 оны 6 сарын 6-наас 6 дугаар сарын 11-ний өдрүүдэд төвийн 3 баг болон 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэрэгтийн орчмоор зохион байгуулан, нийт 166 нохойг устгалаа.

Сумын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын 18-ны байдлаар гарсан төлийн бойжилт 76.8 хувь, мал төллөлт 64.8 хувь, том малын зүй бус хорогдол 8.6 хувь, гоц халдварт шүлхий өвчний вакцинжуулалтанд, нийт 301459 толгой мал хамруулж тарилгын гүйцэтгэл 97.8 хувьтай байна.

Сумын хэмжээнд 82 үхэр, 677 хонь, ямаа, нийт 759 малыг ээмэгжүүлэлт бүртгэлжүүлэлтэнд, 16 малчин өрхийн 3508 толгой хонь 2676 толгой ямаа, бүгд 6184 толгой малд ангилалт, баталгаажуулалт хийсэн.

2018 оны 6 дугаар сарын 11-нээс 6 дугаар сарын 13-ны өдрүүдэд малын гоц халдварт шүлхий өвчний голомт үүссэн “Төгрөг, Улаан худаг, Цагаан тойром, хадат толгой ”-д нутаглаж буй 5 өрхийн 7 малын хашаа, саравч, хороо нийт 1400 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Эхэн сүвээ”, “Баян хошуу”, “Айргийн овоо” зэрэг тархалт ихтэй бэлчээр нутагт малчин болон ажилгүй 25 иргэнийг хамруулан 6.0 га талбайд хортон мэрэгчидтэй энгийн механик утах аргаар тэмцэх ажлыг зохион байгуулав.

2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 8 га талбайд төмс, 6.2 га талбайд хүнсний ногоо,10 га талбайд малын тэжээл нийт 24,2 га-д тариалалт хийгээд байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: Нийтийн эзэмшлийн орон сууц ХБ-10, 11-р байрны гадна фасад дээвэр засвар ажлын тендерт оролцогчоос Сангийн яаманд гомдол гарсан тул гэрээ байгуулах эрхийг түр түдгэлзүүлээд байна. Ерөнхий боловсролын сургуулиудад багш, сурагч ширээ сандал худалдан авахаар “Шивээгийн хөгжил” ЗБН-тэй 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 31.3 сая төгрөгөөр гэрээ байгуулсан.

Цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэл шинэчлэхээр “Эрхэм мөнх”ХХК-тай 9.9 сая төгрөгийн гэрээ байгуулан 60 гудас, 35 хөнжил, дэр, цагаан хэрэглэлийг нийлүүлээд байна. Сумын төвийн зөөврийн усан санд ухаалаг систем суурилуулахаар “Сүмбэр зууч”ХХК-тай 10.0 сая төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгүүлж, тоног төхөөрөмж, бараа материалыг татан авсан.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын хагас жилийн малын түүвэр судалгаа тооллогын ажлыг 2018 оны 6 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд зохион байгуулж түүврээр сонгогдсон 30 өрхийн 18227 толгой малыг тооллогод бүрэн хамрууллаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, авьяаслаг 60 гаруй хүүхдүүдийг оролцуулан “Авьяаслаг хүүхдүүд” урлагийн тоглолт, 4-5 насны хүүхдүүдийн дунд үндэсний бөхийн барилдаан зэргийг тус тус зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Алдарт эхийн 1-р зэргийн одонгоор-1, 2-р зэргийн одонгоор-11 ээж шагнагдсан.

“Шивээ-Овоо” ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд сумын Эрүүл мэндийн төвд 15.0 сая төгрөгийн 12 нэр төрлийн хүүхдийн эмчилгээний тоног төхөөрөмж, 7.6 сая төгрөгийн хөрөнгөөр 3 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үндэсний спортын 6 дугаар их наадмын хагас шигшээ тэмцээнд сумаас 3 төрөлд 40 гаруй тамирчин оролцож, Сурын харваа төрөлд багаараа 1-р байранд, шагайн харвааны төрөлд багаараа тусгай байр, үндэсний бөхийн төрөлд нийтийн монгол бөхөд 1, сумын цолтой бөхийн төрөлд 1 бөх тус тус үзүүрлэж, аймгийн цолтой бөхийн төрөлд 1 бөх шөвгөрсөн амжилт үзүүлсэн байна.

Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 3 удаа зохион байгуулан 5 иргэний өргөдлийг шийдвэрлэн мөнгөн тэтгэмжид хамруулсан.

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөлд 1 бүлгийн /2 иргэн/ төслийг дэмжин 3.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүллээ.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Г.Гэрэлхүү, Л.Гэрэл нар 600.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, сумын 2 дугаар багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн П.Цэнд-Аюуш, охин Ц.Мөнхзаяа нарыг магадлан итгэмжлэгдсэн дотоодын “Оргил” рашаан сувилалд сувилуулахаар боллоо.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бүлгийн зохион байгуулалтаар задгай талбайд төмс хүнсний ногоо тариалах ажилд зорилтот бүлгийн 9 иргэнийг хамруулж, түр ажлын байраар хангалаа.

“TOYA” академийн Говьсүмбэр аймаг дахь салбар Соробан сампингийн 1-р түвшингийн сургалтыг зохион байгуулж, хүүхдүүд 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр эцэг эхдээ сурсан мэдсэнээ тайлагнаж, СЕРТИФИКАТ-аа гардан авлаа.

Сумын “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн хүрээнд “Явган аялал”, “Үндэсний шагайн тэмцээн”-ийг тус тус зохион байгуулж, 78 ахмадыг хамрууллаа.

Сумын Засаг даргын 2018 оны “Мал эмнэлгийн ариун цэврийн ажил зохион байгуулах тухай” А\75 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг үхсэн малын сэг зэм устгалын ажлыг зохион байгуулж, 92 толгой мал, 238 зээр, нийт 330 сэг зэм устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж, тус газарт 17 анхааруулга тэмдэглэгээ байршуулав.

Бог малын хээлтүүлэгчийн суурьт хаврын үзлэг ангилалт, баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж 38 ухна, 68 хуцыг хамруулсан.

Нийтийг хамарсан ажилд ажилгүй 10 иргэнийг түр ажлын байраар ханган мал амьтны сэг зэм устгаж булах ажил, босоо тэнхлэгийн авто зам дагуу хог хаягдал, наадмын талбайн хог хаягдал, сумын төвийн нийтийн эзэмшлийн гудамж талбайн элс, хогийг цэвэрлэх, төвлөрсөн хогийн цэгийн орчны хог хаягдлыг цэвэрлүүлж хашааг сэргээн засварлах ажилд тус тус ажиллуулсан.

Нэртийн булаг, Бэхтийн булгийн орчны хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг 5 удаа зохион байгуулж, 5 байгууллагын 39 ажилтан албан хаагчид хамрагдаж, 9.4 м3 хог хаягдлыг түүж, цэвэрлэлээ.

“Зүүн гэр байрны ундны усны худгийг цахимжуулах, зүүн гэр хорооллын худгийн байрыг засварлах” ажлыг “Сүмбэр зууч” ХХК-тай 9.8 сая төгрөгөөр гүйцэтгүүлж, ашиглалтанд хүлээн авах шатандаа байна.

Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, үйлчилгээ хийх ажлыг “Энхжих формат” ХХК-тай 5.7 сая төгрөгийн гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Мөн сумын төвийн гудамж, талбай, албан байгууллага, айл өрхийг үе шаттайгаар хаягжуулах ажлыг “Их эффект” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг эхлүүлсэн.

Малын үүлдэр угсааг сайжруулах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн иргэн Г.Даваадоржтой гэрээ байгуулан махны чиглэлийн Керей үүлдрийн 1 хуц, торгууд үүлдрийн 1 хуц, керей үүлдрийн 6 хурган хуц худалдан авсан.

“Нийтийн эзэмшлийн төв талбайн засвар, тохижилтын ажлыг иргэн Г.Золбоотой 1.9 сая төгрөгөөр гэрээ байгуулан гүйцэтгүүлж, ашиглалтанд хүлээн авах  шатандаа байна.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 1.0 сая төгрөгөөр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн 10 цэгийн 12  га талбайд утах аргаар бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулав.

2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн 50.0 сая төгрөгийн хөрөнгөөр Эрүүл мэндийн төвд эхо томографик 4D аппарат худалдан авах барааны нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийг дахин нээсэн боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй байна.

Шивээговь сумын ерөнхий боловсролын сургуулийн цахилгааны монтажийг хэсэгчлэн шинэчлэх ажлын тендерийг үнэлэх шатандаа байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

        ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА                                   М.АНХБАЯР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us