ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН 2018 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

18

 НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД:

 Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны Зөвлөл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Референт П.Энхсайхан, шинжээч А.Мөнхбат, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, шинжээч А.Амармэнд, Хууль зүй, дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ нар оролцож, аймгийн төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, нийт албан хаагчдад сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт төрийн 253 албан хаагч хамрагдсан байна. Мөн сургалтын үеэр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэн, туршилтаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан 6 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.

“Тогтвортой хөгжил-Сургуулийн өмнөх боловсрол” орон нутгийн анхдугаар зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг тогтвортой нэмэгдүүлэх, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургуулийн өмнөх боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан зөвлөгөөнд сургуулийн өмнөх боловсролын 150 багш, ажилчид, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэдийг хамрууллаа. Тус зөвлөгөөнөөр тогтвортой хөгжлийн боловсрол, сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн байдал, цаашдын зорилт, эрх зүйн орчин, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмж, багшийн хөгжил, ёс зүй, хүний нөөцийн хөгжил, сургуулийн өмнөх боловсролын стандарт, хөтөлбөр, бага насны хүүхдийн хөгжил хамгаалал, гэр бүлийн боловсрол, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал, хоол тэжээлийн хангамжийн талаар хэлэлцэж, холбогдох төрийн байгууллагуудад зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг гардуулж, хамтран ажиллахаар боллоо.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Эерэг сэтгэлгээ эерэг өөрчлөлтөөр эх нутгаа шинэчилье” уриан дор “Орон нутгийн хөгжилд залуучуудын оролцоо” аймгийн залуучуудын нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд орон нутгийн төлөөлөл болсон нийт 250 залуус хамрагдлаа. Тус арга хэмжээний үеэр Аксельфишэр Академийн захирал, амьдралын дасгалжуулагч, лектор Ш.Амартүвшин “Залуу хүн – хөгжлийн түүчээ” сэдэвт илтгэл, лекцийг залуучуудад хүргэв. Мөн орон нутгийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж, үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байгаа аймгийн 8 шилдэг залууг шалгаруулж, шагнаж урамшууллаа.

Иргэдийн эрүүл байх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн хөрөнгөөр чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжийг худалдан авч 5 дугаар сургуулийн дотуур байрны “Б” корпуст бялдаржуулах танхимыг тохижуулан 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр ашиглалтанд хүлээн авлаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадмыг 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн наадамд 70 гаруй байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагчид 14 багт хуваагдан 4 төрлийн 12 номинацид авъяас билгээ уралдуулан өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Багийн дүнгээр Тэргүүн байранд Шивээговь сумын баг хамт олон, дэд байранд Улаанбаатар Төмөр замын Чойр зангилааны хамт олон, гутгаар байранд аймгийн ИТХ, ЗДТГ, Сүмбэр сумын ИТХ, ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Төрийн аудитын газар, “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазрын хамтарсан баг тус тус шалгарсан байна.

ХОЁР. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ, САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 04 дүгээр сарын орон нутгийн татварын орлогын төлөвлөгөө 1718405.0 мянган төгрөг, гүйцэтгэл 1292593.2 мянган төгрөг, улсын төвлөрсөн төсөвт 529626.0 мянган төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэл 498196.9 мянган төгрөг байна.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлтөнд нийт 502 иргэнд 271328.6 мянган төгрөгийг буцаан олгосон байна.

Орон нутгийн төсвийн байгууллагуудад 2148335.2 мянган төгрөг, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудад 292523.9 мянган төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэгт 75711.6 мянган төгрөг тус тус олгогдсон байна.

Статистикийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын нийгэм, эдийн засгийн танилцуулга гаргаж аймгийн болон хэлтсийн цахим хуудсанд байршуулж хэвлэмэл хуудсаар 20 иргэнд тарааж, цахимаар 128 иргэнд, холбогдох албан тушаалтанд хүргүүллээ.

Шилэн дансны цахим хуудсанд шалгалт хийж мэдээлэл дутуу оруулсан, 2018 оны 1 дүгээр улирлын тайлан 3 хүртэл хоногоор хоцроож мэдээллэсэн 20 байгууллагад анхааруулга, зөвлөмж өгч ажиллалаа.

Аймгийн Татварын хэлтсийн 2016-2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж 288.5 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, шалгалтын явцад зөрчлийг арилгуулж, Уул уурхайн жишиг сургууль Политехник коллежийн 2016 оны санхүүгийн баримтанд хяналт шалгалт хийж 2342.1 мянган төгрөгийг орон нутгийн орлого болгохоор, 107.1 мянган төгрөгийг буцаан олгуулахаар төлбөрийн акт тогтоолоо.

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр:

Төрөл 2017.04.24 2018.04.24 Шинээр тогтоолгосон
Хүний тоо Тэтгэврийн дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэврийн дүн /мян.төг/  
1 Өндөр настан 1472 1854570.1 1530 2246145.8 58
2 Тахир дутуу 368 287479 277 214146.4 -91
3 Тэжээгчээ алдсан 144 118287.3 130 140629.7 -14
4 Үйлдвэрийн осол 53 84134.6 47 90151.1 -3
  Нийт дүн 2037 2344471 1984 2791073 -53

Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэмж:

Төрөл 2017.04.24 2018.04.24
Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян.төг/ Хүний тоо Тэтгэмжийн дүн /мян.төг/
1 ХЧТА тэтгэмж 515 38254.2 490 47381
2 ЖБА тэтгэмж 99 111341.6 152 202659
3 Оршуулга 25 25000 19 19000
4 ҮОМШӨ-ХЧТА 15 6412.8 17 20069.2
5 Ажилгүйдэл 66 119766.9 16 77395.3
  Нийт дүн 720 300775.5 694 366504.5

Сайн дурын даатгал:

Сайн дурын даатгалын хамрагдалт 2017.04.24 2018.04.24
Шинээр 86 79
Мөнгө тушаасан 710 469
Тушаасан мөнгөн дүн /мян.төг/ 57775.3 62185.3

ГУРАВ. ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын хөгжих өрхийн 20 иргэнд “Хог хаягдлын тухай хууль”, “Захиргааны ерөнхий хууль”, 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Төрийн банкны 19 ажилчинд “Зөрчлийн тухай хууль”, “Захиргааны ерөнхий хууль”, 04 дүгээр сарын 20-ны өдөр Цэргийн албаны тухай хууль, Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоол болон Зөрчлийн тухай хуулийн танилцуулга сургалтыг аймгийн Засаг даргын А/120 дугаар захирамжаар батлагдсан Цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүн 15 албан хаагчид зохион байгуулав.

Архивын ажлын чиглэлээр: Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 1 хөмрөгийн 1963-1970 оны 3 хадгаламжийн нэгжийн 1535 хуудас баримтын 1457 заалт 10742 хүний нэр, 1491 байгууллагын нэр, 5838 газар зүйн нэр, нийт 1564 хуудас баримтыг программд холбож  цахимжуулалтын мэдээг сар бүрийн 25-ны дотор Архивын ерөнхий газарт хүргүүлээд байна. Мөн 7 хадгаламжийн нэгжийн 1535 хуудас баримтыг скайнердаж фотошоф программаар засварлан, архивын баримтаас 28 иргэнд лавлагаа мэдээллээр үйлчилгээ үзүүлсэн.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЛБА НЬ: 2018 оны 04 дүгээр сард төлбөрийн 19 гүйцэтгэх хуудасны 39991.1 мянган төгрөг, хүүхдийн тэтгэлгийн 3 гүйцэтгэх баримт бичгийг бодитой биелүүлж ажиллалаа.

Ангийн даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн в/81 дүгээр тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу шинээр 22 хоригдлыг хүлээн авч сургалтын хөтөлбөрийн дагуу 9 сэдвээр сургалт зохион байгууллаа.

Аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуультай хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 16 хоригдлыг бичиг үсгийн сургалтанд хамруулж байна. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 11-нд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ”Иргэний шинэчилсэн бүртгэлд яаж хамрагдах”, ”Цахим үнэмлэхийг дахин олгох” сэдвээр сургалт зохион байгууллаа.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС НЬ: Иргэний бүртгэлийн чиглэлээр:

  • Шинээр гадаад паспорт захиалсан -65
  • Иргэний үнэмлэх шинээр олгосон -92
  • Төрснөө бүртгүүлсэн хүүхдийн тоо- 48
  • Гэрлэлт бүртгүүлсэн тоо – 11
  • Гэрлэлт цуцлуулснаа бүртгүүлсэн тоо -1
  • Үрчлэлтийн бүртгэлийн тоо -1
  • Овог, нэр өөрчлөлтийн бүртгэлийн тоо -6
  • Эцэг тогтоолтын бүртгэлийн тоо – 22
  • Нас барсныг бүртгүүлсэн тоо – 7
  • Өөр аймаг, хотоос шилжиж ирсэн нийт иргэн -49
  • Өөр аймаг, хот руу шилжиж явсан нийт иргэн -48
  • Аймаг дотор шилжсэн иргэдийн тоо -32

Эд хөрөнгийн бүртгэлийн чиглэлээр:

  • Үл хөдлөх хөрөнгийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 3
  • Газар өмчлөх эрхийг анхны удаа баталгаажуулах бүртгэл – 132
  • Гэрээний бүртгэл –  35
  • Барьцааны гэрээний бүртгэл – 176
  • Эд хөрөнгөд орсон өөрчлөлт, залруулга -5

Архивын чиглэлээр:

  • Төрийн байгууллагад гаргасан лавлагаа, хуулбар -104
  • Иргэнд гаргасан лавлагаа, хуулбар 223-ыг олгож, нийт 1060 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлсэн байна.

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА НЬ: Хэргийн газрын үзлэгт нийт 24 удаа оролцож, үүнээс хүний амь хохирсон хэргийн газрын үзлэгт 1, хулгайн гэмт хэргийн газрын үзлэгт 1, зам тээврийн ослын 11, бусад хэргийн газрын үзлэгт 11 удаа оролцож, хэргийн газраас гарын мөр 4, гутлын мөр 2, тээврийн хэрэгслэлийн мөр 4, бусад ул мөр, эд мөрийн 6 баримт бэхжүүлэн хураан авч хэргийн материалд хавсаргасан. Хэргийн газрын үзлэгийн болон эд мөрийн баримт, эрэн сурвалжлах, танин олуулах ажиллагаа, хэргийн газрын давтан үзлэг, нэгжлэг, цогцос задлан шинжилгээ зэрэг ажиллагааны 581 кадр гэрэл зургийг хийж боловсруулан холбогдох материалд хавсарган ажилласан байна.

Хүний биед гэмтлийн зэрэг тогтоох 59 үзлэг хийж дүгнэлт гаргасан ба үүнээс гэмтэл тогтоогдоoгүй 18, гэмтлийн зэрэгт хамаарахгүй 13, хөнгөн зэргийн гэмтэл 21, хүндэвтэр зэргийн гэмтэл 4, хүнд зэргийн гэмтэл 1 байна. Нийт криминалистикийн 6 шинжилгээ хийснээс гарын мөр 1, мөр судлалын шинжилгээ 5 хийж 6 дүгнэлт гаргалаа.

ЦАГДААГИЙН ХЭЛТЭС НЬ: Аймгийн хэмжээнд 2018 оны эхний 3 сард 21 холбогдогчтой 12.3 сая төгрөгийн хохиролтой 50 гэмт хэрэг бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс гэмт хэрэг 2 хэргээр буюу 4.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бол аймгийн хэмжээнд 2899 зөрчил илрүүлэн шалгасан нь урьд оны мөн үеэс 1403-аар буюу 32.6 хувиар буурсан.

Мөн 2018 оны эхний 3 сард 2811 иргэн, 4 хуулийн этгээдэд мөнгөн торгууль оногдуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 иргэнийг торгож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасч, 12 иргэнийг захиргааны зөрчлийн улмаас сум дундын шүүхэд материалыг хүргүүлэн 7-30 хоногоор баривчлуулж, 148 иргэнийг зөрчлийн улмаас эрүүлжүүлсэн байна. Урьд оны мөн үетэй харьцуулахад торгуулийн дүн 20 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүний тоо 172-оор буурч, баривчлуулсан хүн 2-оор, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан хүний тоо 5-аар өссөн үзүүлэлттэй байна.

            Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд: Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/06 дугаартай захирамжаар Сүмбэр сумын нутаг дэвсгэрт гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аж ахуйн нэгж байгууллагуудыг батлагдсан хуваарийн дагуу эргүүл хийлгэн ажиллуулж байна.

“Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГ, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллеж, БЗӨБЦТС ТӨХК-ийн Чойр салбарын нийт 128 ажилтан, оюутанд “Хүүхэд хамгаалалын тухай хууль”, “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх ёс заншлын талаар” сургалт зохион байгууллаа.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР НЬ: Төлөвлөгөөт шалгалтыг 18 объектод гүйцэтгэж, зөвлөн туслах үйлчилгээ 3, тандалт судалгаа 1, урьдчилан сэргийлэх хяналт 1, баталгаажуулах үйлчилгээг 2 газарт үзүүлж, 5 төлөвлөгөөт шалгалтын дүнг газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар 10 албан шаардлага, 5 зөвлөмж, 1 акт хүргүүлсэн. Шалгалт, зөвлөн туслах үйлчилгээний явцад 50 арчдас, 4 усны шинжилгээ авч, хими, нян судлалын лабораторид шинжилгээнд хамруулахад эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцэж байв. Шалгалтын явцад хоол үйлдвэрлэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу эрхлээгүй 1 хоолны газарт 300.0 мянган төгрөг, газрын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн нэг иргэнд 50.0 мянган төгрөг, дотоод хяналт хийгээгүй, тогтоож мөрдүүлээгүй 1 хүнд 100.0 мянган төгрөгийн шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан, ажилтнуудад эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй зөрчилд нэг аж ахуйн нэгжид “Зөрчлийн тухай” хуулийн зүйл заалтад заагдсан зөрчилд нийт 3150.0 мянган төгрөгийн шийтгэл ногдуулсан ба барагдуулалт 33 хувьтай байна.

Аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежтэй хамтран 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян”-ыг хамтран зохион байгуулав. Аяны хүрээнд “Сайн туршлага” арга хэмжээг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Шивээ-Овоо” ТӨХК-ийн нүүрсний уурхайд зохион байгуулж, аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, нягтлан бодогч нийт 28 хүн хамрагдлаа.

Баянтал суманд үйл ажиллагаа явуулж буй “Ганболд металл” ХХКийн үйл ажиллагаатай холбогдох гомдлыг шалган шийдвэрлэж, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан зөрчилд 163,0 сая төгрөгийн нөхөн төлбөр тогтоон, захиргааны шийтгэл оногдуулав. Мөн “Чойр ойл” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байж болзошгүй зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагын 2018 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу замын хөдөлгөөний зохицуулагч нарын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллын байдалд хийх тандалт судалгаанд аймгийн Цагдаагийн хэлтсийн замын хөдөлгөөнийг зохицуулах 8, хяналт тавих чиг үүрэг бүхий 4 албан тушаалтныг хамруулан гүйцэтгэв. Аймгийн ЗДТГ-ын хүсэлтээр дулааны станцын газар олголт, “108 ойл” ХХК-ийн барилга байгууламжийн зураг төсөлд урьдчилсан хяналт хийж, дүгнэлт гаргав.

 

ДӨРӨВ. БОЛОВСРОЛ,СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН

ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Боловсролын чиглэлээр: Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар Үндэсний хэл бичиг, соёлын өвийг хамгаалан дэлгэрүүлэх, сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийг дэмжих зорилгоор Их соёл- Эх үндэс хөтөлбөрийг танилцуулах сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн 190 гаруй багш нарт зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр монгол хэл, уран зохиол, математик, физик, түүх нийгмийн ухаан, хими биологи, гадаад хэл, бага ангийн багшийн заах арга зүй гэсэн судлагдахуун тус бүрээр сургалт семинарыг зохион байгууллаа. Мөн Улсын Их Хурлын  гишүүн Г.Мөнхцэцэг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад гал тогооны тоног, төхөөрөмж, дотуур байрны ширээ сандал, сургалтын техник хэрэгсэл олгох батламжийг гардуулан өгсөн юм.

Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааг аймгийн хэмжээнд зохион байгуулж, нийт 13 хичээлийн судлагдахуунаар 85 багш, давхардсан тоогоор 419 сурагч оролцлоо.

Соёл, урлагийн чиглэлээр: “Хөгжмийн эгшиг-2018” бүсийн уралдааныг зохион явуулж, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Төв аймгийн нийт 168 хүүхэд, 20 гаруй багш нар оролцож ур чадвараа сорин өрсөлдлөө.

Дуу бүжгийн Боржигин чуулгын хөгжимчид “Монгол эгшиглэн” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлээ. Тус тоглолтоор Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг уран бүтээл болон Монгол киноны хөгжим, дэлхийн сонгодог уран бүтээлийн дээжсээс үзэгч түмэндээ толиллууллаа.

Хөшөө дурсгал, дурсгалт газруудыг хамгаалах Олон улсын өдөрт зориулан “Музей-Өнгөрсөн ба ирээдүйг холбогч гүүр” сэдвийн дор аймгийн төвд байрлах дурсгалт газраар явган аялал зохион байгуулж, 22 ахмад настныг оролцуулан уралдаан, тэмцээн зохион байгууллаа.

Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Баяндэлгэр уулын эргэн тойронд байрлах 10 булш, 6 хиргисүүрийг эргэх, хяналт тавих, тэмдэг тэмдэглэгээг сэргээх ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр: Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанаар аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн ажлын чиг үүрэг, хүүхдийн төлөө зөвлөлийн 2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хүүхэд хамгааллын дүрмийг хэлэлцүүлэн хэрэгжилтийг ханган ажиллахаар шийдвэрлэлээ.

“Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын дэргэдэх залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж, салбар зөвлөлийн гишүүдийг баталгаажуулах, салбар зөвлөлийн дүрэм, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал”-ын чиглэлээр урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх орон нутаг дахь хүүхэд хамгааллын зураглал, холбогдох хууль болон дагаж гарсан журмын хэрэглээг таниулах, зорилгоор сумдын ерөнхий боловсролын сургуул захирал, сургалтын менежер, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч багш нийт 30 иргэнд сургалт зохион байгуулав. Сургалтын үр дүнд эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, мэдээлэх, хариу үйлчилгээ үзүүлэх, Хүүхэд гэр бүлтэй холбоотой хууль тогтоомж, 108 утасны үйл ажиллагааны талаар холбогдох албан тушаалтан, албан хаагчид тодорхой мэдээлэлтэй болсон.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн танилцуулга хийж “Багшийн ёс зүй, харилцаа хандлага- Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, Уул уурхайн жишиг сургууль Политехникийн коллежийн нийт 160 гаруй албан хаагчийг хамруулан сургалт зохион байгуулав.

Эрүүл мэндийн чиглэлээр: 

¯ç¿¿ëýëò 2017 îíû 04 дүгээр саð 2018 оны 04 сарын 20-ны байдлаар
Òºðñºí ýõ 120 150
Ãýðèéí òºðºëò 0 0
Àìüд òºðñºí õ¿¿õýä 121 150
Àìüã¿é òºðºëò 0 0
Íàñ áàðàëò 28 14
Ýìíýëãèéí íàñ áàðàëò 2 3
Õîíîã áîëîîã¿é íàñ áàðàëò 2 0
0-1 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 1 0
1-5 õ¿ðòýëõ íàñíû õ¿¿õäèéí ýíäýãäýë 2 0
Ýìíýëãýýñ ãàðñàí õ¿íèé òîî 1635 1443
Àìáóëàòîðèéí ¿çëýã 38747 28333
Õàëäâàðò ºâ÷èí 84 77

Үйл ажиллагааны талаар: “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2 дахь шатны арга хэмжээний нээлт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр боллоо. Өдөрлөгийн үеэр 217 иргэнээс элэгний В, С вирусын эрт илрүүлэг шинжилгээ авч, 69 хүнд үзлэг хийж, 30 хүнд зөвлөгөө мэдээлэл өгч, 13 иргэн шинээр эрүүл мэндийн даатгалын дэвтэр авч, нийт 453 иргэн оролцлоо.

“Дэлхийн эмч нарын баярын өдөр”-ийг тэмдэглэн аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын нийт 64 эмч сайн дурын үндсэн дээр хандив цуглуулан нэн ядуу, зорилтот бүлгийн 11 иргэний эрүүл мэндийн даатгалыг жилийн хураамжийг төлж, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдах боломжоор хангаж ажиллалаа.

Биеийн тамир, спортын арга хэмжээ: Монголын Паралимпийн холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара спортын хөгжил” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай аймагт зохион байгууллаа. Сургалтанд хөгжлийн бэрхшээлтэй 23 иргэн хамрагдаж, Паралимпийн түүхэн замнал, ангилал, цол зэрэг, цаашид зохион байгуулах арга хэмжээ, төлөвлөлтийн талаар мэдээлэл авлаа.

Боксын 2018 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд “Шивээ-Овоо” ТӨХК-ны дэргэдэх Хаялага спорт клубын баг тамирчид амжилттай оролцож 2 хүрэл, Жудо бөхийн өсвөр үеийн 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 1 хүрэл медаль тус тус хүртлээ.

Усан спорт сургалтын төвөөр 04 дүгээр сард нийт 610 иргэн үйлчлүүлсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр: 2018 оны 04 дүгээр сарын байдлаар Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хөнгөлөлтөөр нийт 4436 иргэнд 628040.08 мянган төгрөгийг олгосон.

“Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд чанарын шаардлага хангасан ортопед болон тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын жагсаалт”-ыг баримтлан ажиллаж, нийт 1443.22 мянган төгрөгөөр нийгмийн халамжийн хөнгөлөлт тусламжийн үйлчилгээг хүргэсэн.

2018 оны 04 дүгээр сарын байдлаар хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг 657 иргэнд  үзүүлж 22268.0 мянган төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эхийн тэтгэмжийг 780 иргэнд үзүүлж 113700.99 мянган төгрөг, жирэмсэн эхийн мөнгөн тэтгэмжийг 216 иргэнд үзүүлж 23035.07 мянган төгрөг, гурав ба түүнээс дээш тооны 0-18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-ийн тэтгэмжийг 31 эхэд  үзүүлж 7440.0 төгрөгийг тус тус олгож, Нийгмийн халамжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган зорилтот бүлгийн 3709 иргэнд 462257.92 мянган төгрөгийн үйлчилгээ үзүүлсэн байна.

Өрхийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах сургалтыг зохион байгуулж Сүмбэр сум 55 өрх, Баянтал сум 10 өрх, нийтдээ 65 өрхийг хамрууллаа.

“Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр” сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хуулийн дагуу зохион байгуулж, “Мишээгч Очир” ХХК, “Гэзэгт” ЗБН, “Жеззабел” ХХКомпаниуд шалгарч 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Ажил олгогч 20 аж ахуй нэгж, албан байгууллагаас 53 сул чөлөөтэй байгаа ажлын байрны захиалга авч, мэдээллийн нэгдсэн санд бүртгэснээр ажил хайгч, ажилгүй 21 иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилсан.

ТАВ. ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Мал аж ахуйн талаар: 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор мал сүрэг 5 төрөл дээр өсөж, 438409 мал тоологдож урьд оноос 10.2 хувиар өссөн ба 2018 онд төллөх хээлтэгч 201476, хээлтүүлэгч 3556 байна.

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 58793 мал төллөж, 56257 төл бойжиж, 3081 төл хорогдсон байна. Аймгийн дүнгээр 22793 мал хорогдсон нь нийт малын 5.2%-г эзэлж байна.

Мал төллөлтийн мэдээ                                                                                    2018.04.19-ны байдлаар:

Сумдын нэр Оны эхний хээлтэгч Төллөсөн хээлтэгч
Бүгд Ингэ* Гүү Үнээ Хонь Ямаа Бүгд Ингэ Гүү Үнээ Хонь Ямаа
1 Баянтал 30027 46 1514 844 15068 12555 19198 6 149 242 11031 7770
2 Сүмбэр 150785 248 5181 4576 72075 68705 31753 33 217 512 19985 11006
3 Шивээговь 20664 58 659 727 9828 9392 7842 17 114 256 4152 3303
Нийт дүн 201476 352 7354 6147 96971 90652 58793 56 480 1010 35168 22079

Төл малын хорогдлын мэдээ

 

Сумдын нэр

Гарсан төл Хорогдсон төл Үүнээс: Арьснд
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
Баянтал 19233 6 149 242 11054 7782 414 0 11 13 163 227  
Сүмбэр 31848 33 217 512 20029 11057 2596 1 7 22 1851 577 138
Шивээговь 8257 17 114 256 4352 3518 71 0 0 0 25 46  
Нийт дүн 59338 56 480 1010 35435 22357 3081 1 18 35 2039 850 138

Төл малын бойжилтын мэдээ

Сумдын нэр Бойжиж буй төл Бойжилтын хувь  Төллөлтийн хувь
Бүгд Ботго Унага Тугал Хурга Ишиг
Баянтал 18819 6 138 229 10891 7555 97,8 63,9
Сүмбэр 29252 32 210 490 18040 10480 91,8 21,1
Шивээговь 8186 17 114 256 4327 3472 99,1 38,0
Нийт дүн 56257 55 462 975 33258 21507 94,8 29,2

Малын хорогдлын мэдээ

Сумдын нэр Оны эхний малын тоо Хорогдсон мал
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
1 Баянтал 66341 149 4639 2006 32031 27516 1341 0 98 61 397 785
2 Сүмбэр 324031 654 15770 11100 151020 145487 21011 3 656 1154 6966 12232
3 Шивээговь 48037 126 1862 1797 22178 22074 441 1 41 27 138 234
Нийт дүн 438409 929 22271 14903 205229 195077 22793 4 795 1242 7501 13251

Үүнээс өвчнөөр хорогдсон мал Хорогдсон хээлтэгч Хорогдсон хээлтүүлэгч Хорогдлын хувь
Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа Бүгд Тэмээ Адуу Үхэр Хонь Ямаа
0 0 0 0 0 0 270 0 26 19 72 146 57 0 4 5 26 22 2,02
52 0 0 52 0 0 3041 0 124 196 1192 1529 225 0 3 5 67 150 6,48
22 0 0 22 0 0 124 1 20 4 45 54 13     1 5 7 0,92
74 0 0 74 0 0 3435 1 170 219 1309 1729 295 0 7 11 98 179 5,20

Мал эмнэлэг, үржлийн газраас гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 239.8 мян.тун вакциныг хүлээн авч хувийн хэвшлийн мал эмнэлгийн нэгжүүдийг вакцинжуулалтанд гаргаад байна.

Аймгийн төвийн захууд, томоохон худалдааны төвүүдийн хүнсний бараа

бүтээгдэхүүний 2018 оны 04 дүгээр сарын үнийн мэдээ

Бараа бүтээгдэхүүн Дээд үнэ/төг/ Доод үнэ/төг/
1 Үхрийн мах Ястай 7500 6000
Цул 8500 8000
2 Хонины мах Ястай 7000 5000
Цул 7500 7500
3 Адууны мах Ястай 6000 5000
Цул 7000 6500
4 Ямааны мах Ястай 5500 4000
Цул 6500 6000
5 Тахианы мах Гуя 7500 6000
Мөч 7200 6000
6 Лууван Монгол 1500 1300
Хятад 1200 1200
7 Төмс Монгол 1300 1200
Хятад 1200 1000
8 Байцаа Монгол 1500 1300
9 Чинжүү Хятад 5000 4500
10 Манжин Монгол 3200 2800
11 Сонгино /бөөрөнхий/ Монгол 2000 2000
Хятад 1500 1200
12 Помидор Монгол 6000 5500
13 Өргөст хэмх Монгол 6000 5000
14 Элсэн чихэр   2300 2200
15 Будаа Цагаан будаа задгай 1кг /хятад/ 2400 2200
Шар слава 1кг 2200 2000
Гурвалжин слава 1 кг 3500 3000
16 Сүү Задгай 2500 2000
Сүү ХК 1л 3.2% тослогтой 2700 2500
17 Тараг Задгай 1500 1300
Сүү ХК 1л 3.2% цөцгийтэй 3000 2600
18 Талх Чойр /Шивээ/ 1800 600
19 Өндөг ОХУ 450 370
Монгол 400 370
20 Алтан тариан гурил Задгай дээд 1500 1500
Задгай 1-р зэрэг 1200 1000
Задгай 2-р зэрэг 950 900
Савлагдсан д/дээд 1800 1600
Савлагдсан дээд 1800 1500
Савлагдсан 1-р зэрэг 1300 1100
Савлагдсан 2-р зэрэг 1000 900
21 Ургамлын тос Олейна 4800 4500
Алтан 3600 3500
22 Гоймон Алейка 1600 1500
А/т савхан 950 850

ЗУРГАА. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ,

ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Байгаль орчны талаар: Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол соёл, урлагийн газар хамтран 2018 оны 04 дүгээр сарын 01-ээс 04 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд “Тогтвортой хот суурин ба ой-хүүхэд залуучуудын оролцоо” гэрэл зургийн уралдааныг аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 14-18 насны сурагчдын дунд зарлаад байна.

Усны тухай хуулийн дагуу “Шивээ-Овоо” ТӨХК нь 2018 оны ус ашиглуулах дүгнэлтийг “Монгол-Ус” ТӨҮГ-аар гаргуулаад байна. Ус ашиглуулах гэрээг УГГХДТСГЗ-тай хийх гэрээгээр 2018 онд 5,704,272м3 усыг шавхан зайлуулж 949761.288 мянган төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллахаар тусгасан байна.

Аялал жуулчлалын талаар: Монголын Аялал Жуулчлалын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “International Travel Mart-2018” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сүмбэр-Алт зочид буудал, Жанжин чойрын Данжин сахиус НҮТББ, Dream Grill зоогийн газар, Боржигин өв музей хамтран оролцож аймаг орон нутгаа сурталчиллаа.

“Худалдагчийн ёс зүй, хандлага, мэдвэл зохих хууль эрх зүй, стандарт, ур чадварууд” сэдэвт худалдагчийн сургалтыг Байгаль орчин аялал жуулчлалын газар, Гэзэгт ЗБН хамтран зохион байгууллаа.

Цаг уур, орчны шинжилгээний талаар: Хөдөө аж ахуйн бэлчээрийн ургамлын ургалт хашаалсан ба хашаалаагүй талбайд төлөөлөх ургамал /крыловын хялгана, монгол сонгино/-д цухуйлтын үе шат явагдаж байгаа бөгөөд ургамлын дундаж өндөр 1 см нийт ургамлын ургалтын балл муу байна. Хөнөөлт хортон мэрэгч, царцааны ажиглалтаар авгалдай ба бие гүйцсэн царцаа илрээгүй аймгийн нийт нутгаар үлийн цагаан оготны тархалт их байна.

Агаарын хүхэрлэг хий болон азотын давхар ислийн 08, 14, 20 цагуудад сорьц авч шинжилгээг хийхэд 4 дүгээр сарын азотын давхар ислийн агууламж дунджаар 0,017 мкг/м3, хүхэрлэг хийн агууламж дунджаар 0,013 мкг/м3 байгаа нь хүлцэх дээд агууламжаас хэтрээгүй байна.

Шинжилгээнд аймгийн төв цэвэрлэх байгууламжаас 04 дүгээр сарын 07-ны өдөр орох гарах цэгээс дээж авч, цэвэршилтийн чанар 23.4 хувь байна.

Тээвэр, авто замын талаар: Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 590 тээврийн хэрэгсэл орсон байна.

Хот хооронд 43626 иргэн, аймаг хооронд 3408 иргэн, сум хооронд 123 иргэн зорчиж, 80 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн байна.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалт, хөрөнгө оруулалтын талаар: 2018 оны газрын төлбөрийн орлого 132.0 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 61.0 сая төгрөгийг орон нутгийн орлогын дансанд төвлөрүүлээд байна.

Иргэд, олон нийтэд газрын харилцааны чиглэлээр болон орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор аж ахуйн нэгж, албан байгууллагуудад “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй 2018 онд хамтран ажиллах гэрээг байгуулан Сүмбэр, Шивээговь, Баянтал суманд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тус бүр 1 удаа зохион байгуулж, иргэдэд байгууллагын хийж буй томоохон ажлууд болон холбогдох хууль журмын нэмэлт өөрчлөлт, газар зохион байгуулалтын төлөвлөлт зэрэг холбогдох мэдээ, мэдээллийг хүргэн, давхардсан тоогоор 197 иргэнд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж ажиллалаа.

Орон нутгийн өмч, худалдан авах ажиллагааны талаар: Нийт зарлагдсан 17 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn сайтад тухай бүр нийтлэн ажилласан. 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 12 тендерийн урилгыг www.tender.gov.mn, www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn цахим хуудсанд, нээлттэй 7 тендер шалгаруулалтын урилгыг “Монголын үнэн” сонинд нийтлүүлсэн байна. Нэг тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул урилгыг “Монголын үнэн” сонинд дахин нийтлүүлсэн. Нийт 8 ажлыг сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэн захиалагч байгууллагад зөвлөмж дүгнэлтийг хүргүүлсэн байна.

ДОЛОО. СУМ ОРОН НУТГИЙН ТАЛААР

БАЯНТАЛ СУМ: Сумын Онцгой комисс 2018 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг үүрэгжүүлэн, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулж, 04 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллалаа.

Сумын хэмжээнд 2018 оны хавар 30027 хээлтэгч мал төллөхөөс 20482 хээлтэгч төллөж, 20068 мал бойжиж мал төллөлт 66,8 хувьтай байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Ахмад настны тухай хууль, ахмад настанд зориулсан амралтанд амрах эрхийн бичиг авах, төлбөрөө төлөх талаар 13 ахмад настныг хамруулан сургалт зохион байгуулав.

Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон асаргааны тэтгэмжинд 2 иргэнийг хамруулахаар шийдвэрлэлээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар сумын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгууллаа.

СҮМБЭР СУМ: Сумын удирдлагын зүгээс “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГазрын хамт олонтой уулзалт зохион байгуулж, тус байгууллагын тулгамдаж буй асуудлын талаар санал, бодлоо солилцож, “Эрүүл амьдрал-Эко орчин Миний байр-Манай гэр” аяны хүрээнд хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгуулав. Мөн аяны хүрээнд Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр нийтийн эзэмшлийн гудамж талбай, Аяганы хонхорын ил задгай хог хаягдлын нөхцөл байдалтай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Сумын амьжиргааг дэмжих зөвлөл 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 3 ба түүнээс дээш бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх/ эцэг-т олгох нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 5 иргэнд, байнгын асаргаа шаардлагатай 1 хүүхэд, өндөр настны тэтгэмжийг 1 иргэнд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Дорноговь аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэстэй хамтран 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Сүмбэр сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудын бүтээгдэхүүн үйлчилгээнд үнэлгээ хийх, хэмжих хэрэгслийг баталгаажуулах ажлыг зохион байгуулж, тус ажлын хүрээнд нийтийн хоолны 4, худалдаа үйлчилгээний 36, зочид буудал 2, нарийн боов үйлдвэрлэлийн 1, түүхий эдийн 4 цэг хамрагдаж, 7 аж ахуйн нэгжийн 52 шатахуун түгээгүүрийн хошуу, 86 хэмжих хэрэгсэл, хүнд даацын пүү, эзлэхүүн хэмжигчийг баталгаажууллаа. Мөн бүтээгдэхүүн ажил үйлчилгээний тохирлын үнэлгээний салбар зөвлөлийн хурлаар 4 аж ахуй нэгж, 3 иргэнд стандартын тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэв.

Сумын хэмжээнд мах, махан бүтээгдэхүүн худалдаалдаг 16 иргэн, аж ахуйн нэгжийн махыг Мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн шинжилгээнд бүрэн хамруулсан ба шинжилгээгээр эрүүл болохыг тодорхойллоо.

“Хайрлагдсан хүүхэд-Хамгаалагдсан хүүхэд” аяны хүрээнд “Нэг тэр бумаараа тэмцье охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг” хэлэлцүүлгийг хамтарсан багийн гишүүд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь юу байна, үүнээс хэрхэн яаж сэргийлэх вэ зэрэг асуудлаар санал солилцлоо.

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хамтарсан багийн шуурхай хурлыг зохион байгуулан, гэр бүлийн хүчирхийллийн насанд хүрээгүй хохирогч болох 1 дүгээр багийн иргэн “Э”, “Н” нарыг Хамгаалах байранд байрлуулан, хамтарсан багийн гишүүд хуваарь гарган харж байна.

Залуучуудын хөгжлийн дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан сумын Засаг даргын А/68 захирамжаар Сүмбэр сумын “Залуучуудын зөвлөл”-ийг 17 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

Урин дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан сумын багийн цэвэрлэгээ, үйлчилгээг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Тохижилт-Сүмбэр” ОНӨААТҮГ-тай хамтран зохион байгуулан төвийн 1, 2, 3 дугаар багийн гэр, байрны өрхүүдэд цэвэрлэгээ үйлчилгээг хийж нийт 117 өрхийн 151 иргэнийг хамруулан 1,2 тонн орчим хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлэн ажиллалаа.

Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Тэвшид ил задгай хог хаясан гэх гомдол мэдээллийн дагуу газар дээр нь очиж хяналт шалгалт хийн эзэн холбогдогчийг олж тогтоон Сүмбэр сумын 3 дугаар багийн иргэн С-д Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.

Сумын хэмжээнд 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар мал төллөлт 20,8 хувьтай, гарсан төлийн бойжилт 89,5 хувьтай байна.

Малын сэг зэм устгалын ажлыг төвийн 2, 3 дугаар баг, хөдөөгийн 4, 5 дугаар багийн нутгуудаар сумын байгаль орчны хяналтын байцаагчын хяналтан дор үргэлжлүүлэн зохион байгуулж, нийт 18976 толгой мал буюу 21 тн сэг зэмийг устгасан. Тусгай хамгаалалттай газар нутаг болон Уулзварын гол, Шар бүрд, орон нутгийн болон төвлөрсөн зам дагуу ажиллаж бод, бог нийлсэн 300 малын сэг зэм, 8 аргалын сэг зэмийг ачиж устгасан. Мөн сэг зэмийн хаягдлыг зөвшөөрөлгүй хаясан нэр бүхий малчид, иргэдэд холбогдох арга хэмжээг авахуулахаар ажиллаж байна.

ШИВЭЭГОВЬ СУМ: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 9 дүгээр хурлаар 3 асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Газар хөдлөлтийн дуут дохио”-гоор ажиллах дадлага сургуулилтанд сумын 13 аж ахуйн нэгж байгууллага, 1, 2 дугаар багийн нийт 847 иргэн хамрагдлаа.

Сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчдыг идэвхитэй дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжих, орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл аж төрөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор “Хийн дасгал”-ын тэмцээнийг зохион байгуулж, шагнаж урамшууллаа.

Сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлыг 2018 оны 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулж 8 иргэний өргөдлийг шийдвэрлэн мөнгөн тэтгэмжид хамрууллаа. Шинээр нээлгэсэн хувийн хэрэг болон хөнгөлөлт, тусламж, сунгалт хийлгэсэн иргэдийн материалыг баталгаажуулан 25 иргэнд 1824.67 мянган төгрөгийг олгосон.

Сумын хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс гаргасан “Аюулгүй амьдралын төлөө” сарын аяны төлөвлөгөний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ХАБЭА хариуцсан ажилтнуудыг “Шивээ-Овоо” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцуулан туршлага судлуулах ажлыг зохион байгууллаа.

Сумын хэмжээнд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 256 үнээ тугалж 256 тугал, 4152 хонь хургалж 4352 хурга, 3303 ямаа ишиглэж 3518 ишиг гарснаас 25 хурга, 46 ишиг хорогдож нийт 8186 төл бойжиж байна.

Том малын зүй бус хорогдол нь 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар тэмээ-1, адуу-41, үхэр-27, хонь-138, ямаа-234 нийт 441 мал хорогдсон байна.

Орчны бохирдлоос шалтгаалсан аливаа халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа үхсэн мал, амьтны сэг зэмийг устгах ажлыг Сумын Засаг даргын 2018 оны А/30 тоот захирамжаар “Мал эмнэлгийн ариун цэвэр халдваргүйтгэл, сэг зэм устгалын ажил”-ыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон 10 хоног ажиллаж 7 төрлийн 961 мал, амьтны сэг сэмийг устгаж ариутгал, халдваргүйтгэл хийж булах ажлыг зохион байгууллаа.

Сумын малчин өрхүүдээр 2018 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд ажиллаж мал төллөлт, төл бойжилт, малын хорогдлын мэдээ, ноолуурын гарцын судалгаа, малчдын хаваржилтын байдалтай танилцлаа. Хуц, ухна ялгалтын ажил зохион байгуулагдаж 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 49 хуц, 26 ухна ялгаад байна.

Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны хүрээнд: Сумын 2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бараа, ажил үйлчилгээний саналыг 1, 2 дугаар багийн нийт 866 иргэдээс авч, эрэмбэлэх ажил хийгдэж байна.

2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 50.0 сая төгрөгийн хөрөнгөөр сумын Эрүүл мэндийн төвд эхо томографик, 4D аппарат худалдан авах барааны нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, тендерийг зарласан боловч шаардлагад нийцсэн тендер шалгараагүй болно.

Сумын Соёлын төвийн дулаан, цэвэр усны шугамыг сольж шинэчлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж, “Чандмань” иргэдийн бүлэгтэй 4985700 төгрөгөөр тус ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан урьдчилгаа 70 хувийн санхүүжилтийг олгосон.

Сумын 2 дугаар багийн иргэнтэй нохой, муур устгах ажлын гэрээ байгуулан, 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар 23 нохой устгаад байна. Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн урсгал засвар, үйлчилгээ хийх ажлын гүйцэтгэгчээр Эрчим иргэдийн бүлэг шалгарч гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

Сумын 3 дугаар цэцэрлэгийг тохижуулах/гэр зөөлөн эдлэл/ худалдан авах барааг нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж 3 аж ахуйн нэгжид, Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжуудад бут, сөөг тарих, усалгаа, арчилгаа, хамгаалалт хийх, цэцэрлэгт хүрээлэнг цэцэгжүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж 2 аж ахуйн нэгж байгууллага, 1 иргэнд тус бүр үнийн санал авахаар ажлын даалгаврыг хүргүүлсэн.

Сумын бага оврын цэвэрлэх байгууламжийн зураг төсвийн ажлын даалгавар боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ажлын даалгаврыг боловсруулах шатандаа байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН

ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                    Д.СОДНОМ