ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Удирдах ажилтнуудын 04 дүгээр сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүргийн биелэлт

­­

 2018 оны 05 дугаар сарын 07

Өгөгдсөн үүрэг, даалгавар Хэрэгжүүлэх хугацаа Хэрэгжүү

лэх байгууллага

Биелэлт Хэрэгжилтийн хувь
1 Үлийн цагаан оготнотой тэмцэхэд бүх байгууллага идэвхи санаачлагатай оролцох (ХХААГ-с зөвлөгөө авч шувууны суудал хийх) 2018.05.15-ны дотор Бүх байгууллага Сүмбэр сумын ЗДТГ– 4-р багийн бэлчээр нутагт хортон мэрэгчидтэй тэмцэх ажлын хүрээнд ХХҮХэлтсээс зарласан нийтийг хамарсан төсөл хөтөлбөрийн дагуу 25 иргэнийг түр ажлын байраар ханган 10 хоног цалинтай ажиллуулах, мөн” Инвест кооп” төслийн санхүүжилтээр оготно утах 10 ширхэг хөөрөг худалдан авах гэрээ байгуулан ажиллаж байна.

Шивээговь сумын ЗДТГ– Сумын Засаг даргын А/48 тоот захирамжаар бэлчээрийн хортон мэрэгч устгах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэй томилогдсон. Үүрэг даалгаварыг 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлүүлэхээр  ажиллаж байна.

Баянтал сумын ЗДТГ– 13155 га талбайд бэлчээрийн мэрэгч үлийн цагаан оготоны тандалт судалгааг хийж, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газар– Бэлчээрийн хортон мэрэгч үлийн цагаан оготны тоо толгойг бууруулах ажилд дэмжлэг үзүүлж шувууны суудал нийлүүлэх тухай албан тоот, суудал хийх арга зүй, тоо хэмжээ зэргийг 21 байгууллагад хандан хүргүүлсэн. 05 сарын 03-ны өдрийн байдлаар Биеийн тамир спортын газар, ГБХЗХГ, Боржигин өв музей, Татварын хэлтэс, Нийтийн номын сан, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар зэрэг 6 байгууллагаас 8 ш шувууны суудал нийлүүлэгдсэн байна.

Боловсрол, соёл урлагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагууд шувууны суудал хийж хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байна.

Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй
2 Бүх нийтийн их цэвэрлэгээг хийх 2018.05.04-ний дотор Бүх байгууллага Сүмбэр сумын ЗДТГ– 2018 оны 05 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд засмал зам дагуух цэвэрлэгээг ЕБ 1, 5 дугаар сургуулийн сурагчид, Политехникийн коллежийн оюутнууд, ШШГА-ны хүмүүжигчид, Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ-ын ажилчдын оролцоотойгоор зохион байгуулсан. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас бүх нийтийн цэвэрлэгээг дахин зохион байгуулахаар болсон.

Шивээговь сумын ЗДТГ– Нийтийн их цэвэрлэгээг 2018 оны 05-р сарын 03-ны өдөр зохион байгуулж 19 ААНБ-ын 93 иргэн 10,6 м3 хог хаягдлыг түүж цэвэрлэн төв хогийн цэгт ачиж зайлуулсан.

Баянтал сумын ЗДТГ– 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 152,154-р байрны оршин суугчдын төлөөлөл, суманд үйл ажиллагаа явуулдаг ААНБ-тай сумын Засаг дарга хэлэлцүүлэг зохион байгуулж 7 хоног бүрийн баасан гарагт ААНБ-ууд ойр орчмын талбайг цэвэрлэх, 14 хоног тутамд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ. 04 дүгээр сарын 27-ны өдөр нийтийн их цэвэрлэгээг ААНБ-тай хамтран зохион байгуулж нийт 1 тонн гаруй хог хаягдлыг цэвэрлэсэн.

70
3 Аймгийн Засаг даргын нэрэмжит “Боржигин түмний дуулал-2018” урлагийн наадамд байгууллага хамт олноо идэвхтэй  оролцуулах 2018.04.29-ний дотор Бүх байгууллага 2018 оны 04 сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын нэрэмжит “Боржигин түмний дуулал”-ын эхний 3 байрт шалгарсан шилдэг номеруудаас бүрдсэн “ГАЛА ТОГЛОЛТ” амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд 70 гаруй байгууллагын хамтарсан 14 багийн тоглолт болж 600 гаруй ажилтан албан хаагчид оролцож өөрсдийн авъяас чадвараа сорин өрсөлджээ. Наадмыг МУ-ын Ардын жүжигчин Д.Ухнаа, СУИС-ын хүндэт доктор, МУГЖ О.Ичинхорлоо, “Боржигин” чуулгын гоцлол дуучин МУСТА Р.Батболд нар шүүж, хөндлөнгийн ажиглагчаар Уртын дууч МУСТА Ш.Өлзийбат, МУСТА Г.Батсүх, НБХ-ийн мэргэжилтэн Ш.Түмэн-Өлзий нар ажиллалаа. Багийн нэгдсэн дүнгээр Шивээговь сумын ИТХ, ЗДТГ, сумын харьяа төрийн болон бизнесийн байгууллагуудын хамтарсан урлагийн баг 459.8 оноогоор тэргүүн байр эзэлж Өргөмжлөл, 1.0 сая төгрөгөөр, Төмөр замын байгууллагуудын хамтарсан Чойр зангилааны урлагийн баг 418.5 оноогоор дэд байрт шалгарч өргөмжлөл, 800.0 мянган төгрөг, аймгийн ИТХ, ЗДТГ, Аудитын газар, Орон нутгийн өмчийн газар, Сүмбэр сумын ИТХ, ЗДТГ, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ хамтарсан урлагийн баг 408.4 оноогоор гутгаар байрт шалгарч өргөмжлөл, 600.0 мянган төгрөгөөр тус тус шагнагдсан байна. Мөн 12 номинац тус бүрт эхний 3 байрт шалгарсан уран бүтээлчид, баг хамт олныг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. 100
4. Биелэлтийн дундаж хувь 85

 

 

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us