ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Эрх зүйн сургалт, сурталчилгаа зохион байгуулдаг мэргэжилтнүүд болон багийн Засаг дарга нарт сургалт зохион байгуулав

2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрийн байгууллагын эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан албан хаагчид болон багийн Засаг дарга нарт зориулан “Бүх нийтийн эрх зүйн боловсролын дээшлүүлэх нь үндэсний хөтөлбөрийн танилцуулга”, “Эрх зүйн мэдээлэл бэлтгэх, түгээх аргачлал, анхаарах асуудлууд”, “Баримт бичгийн стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Мөн Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газартай хамтарч Багийн Засаг дарга нарт “Шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд багийн Засаг даргын оролцоо”, “Багийн Засаг дарга нарт хуулиар олгогдсон эрх хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх нь” сэдвүүдээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулсан бөгөөд сургалтын гол онцлог нь багийн Засаг дарга нараас 2017 он, 2018 оны 1 дүгээр улиралд гарсан захирамжуудад дүн шинжилгээ хийн танилцуулж, багийн Засаг даргын эрх хэмжээтэй холбоотой хуулиудыг эмхэтгэн багийн Засаг дарга нарт гардуулсан явдал байв. Сургалтын үеэр Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Магвансүрэн, Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа нар иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд багийн Засаг дарга нарын үүрэг оролцоо чухал болохыг дурьдаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

DSCN0337 DSCN0338 DSCN0343 DSCN0348 DSCN0349 nom nuur

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us