ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол улсын гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит Монгол бичгийн олимпиад амжилттай зохион байгууллаа.

Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол үндэсний соёлоо эрхэмлэн дээдлэх, иргэдийг  үндэсний бичгээ сургах зорилготойгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол соёл урлагийн газар, ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль хамтран  Монгол бичгийн аймгийн олимпиадыг  15 дах жилдээ амжилттай  зохион байгууллаа. Олимпиадыг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ЕБС-ийн 6-12 дугаар анги,  мэргэжлийн багш, бага ангийн багш, иргэд гэсэн  10 ангилалаар зохион байгуулж,  нийт 160 гаруй иргэд оролцлоо.

6 дугаар ангийн ангилалд Сүмбэр сумын 1 дүгээр  сургуулийн 6г ангийн сурагч А.Ариунчимэг 1-р байр, Шивээговь сумын  3 дугаар сургууийн сурагч  Г.Ганзул 2-р байр, Шивээговь сумын  3 дугаар сургууийн сурагч   Г.Баяртуяа                    3 дугаар байр эзэллээ.

 7 дугаар ангийн ангилалд Сүмбэр сумын 5-р сургуулийн сурагч Марал 1 дүгээр байр, Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн сурагч Эгшиглэн 2 дугаар байр, Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн сурагч Ариунболор 3 байр эзэллээ.

8 дугаар ангийн ангилалд Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн сурагч М.Пунцагхорлоо 1-р байр, Шивээговь сумын 3 дугаар  сургуулийн сурагч М.Оюундарь 2 дугаар байр, Сүмбэр сумын  5 дугаар сургуулийн сурагч Б.Үүрцайх 3-р байр эзэллээ.

9 дүгээр ангийн ангилалд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн сурагч Э.Бямбасүрэн 1-р байр, Сүмбэр сумын  1 дүгээр  сургуулийн сурагч Л.Мөнхзаяа 2-р байр, Сүмбэр сумын 2 дугаар  сургуулийн сурагч О.Соёлмаа 3-р байр эзэллээ.

10 дугаар ангийн  ангилалд Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн сурагч П.Одонтуяа 1-р байр, Сүмбэр сумын 1 дүгээр  сургуулийн  сурагч Ц.Мөнххүлэг 2-р байр, Сүмбэр сумын 2 дугаар  сургуулийн М.Алтанзул 3-р байр эзэллээ.

11 дүгээр ангийн  ангилалд Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн сурагч Б.Дөлгөөн 1-р байр, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн сурагч М.Эрдэнэтуул нар 2-р байр, Шивээговь сумын 3 дугаар сургуулийн сурагч Э.Сэрчмаа 3-р байр эзэллээ.

12 дугаар ангийн ангилалд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн сурагч М.Анударь 1-р байр, Сүмбэр сумын  2-р сургуулийн сурагч Б.Баярцэцэг 2-р байр,  Сүмбэр сумын  2-р сургуулийн сурагч Б.Буянзаяа 3-р байр эзэллээ.

Иргэдийн ангилалд ДЗОУБ-ын ажилтан Д.Нарангэрэл 1-р байр, Уул уурхайн Политехник коллежийн оюутан Б.Маралмаа 2-р байр, МУИС-ийн эдийн засгийн ангийн оюутан Б.Болортуяа 3-р байр эзэллээ.

 Бага ангийн багшийн ангилалд Шивээговь сумын 3 дугаар сургуулийн бага ангийн багш Л.Цолмон 1-р байр, Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Лхагвасүрэн 2-р байр, Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн бага ангийн багш О.Буянхишиг 3-р байр эзэллээ.

Мэргэжлийн багшийн ангилалд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн багш Э.Олонцэцэг 1-р байр, Сүмбэр сумын 1 дүгээр  сургуулийн багш П.Одонхүү 2-р байр, Сүмбэр сумын 1 дүгээр  сургуулийн багш Л.Лоохууз 3-р байр эзэллээ.

Медалийн тоогоор Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн багш, сурагчид 9, Сүмбэр сумын 2 дугаар сургуулийн  багш,  сурагчид 7, Шивээговь сумын 3 дугаар  сургуулийн багш, сурагчид 5, Сүмбэр сумын  5 дугаар  сургуулийн багш, сурагчид 7 медалийг тус тус  хүртжээ.

Медалийн чанараар нь алтын тоогоор Сүмбэр сумын 5 дугаар сургууль тэргүүлж, мөнгийн тоогоор Сүмбэр сумын 1 дүгээр  сургууль 2 дугаар байр, хүрлийн тоогоор Сүмбэр сумын 1 дүгээр сургууль, Шивээговь сумын 3 дугаар  сургуулиуд  тэнцлээ.

Энэхүү олимпиадын давуу тал нь Сүмбэр сумын 1 дүгээр  сургуулийн                  6-12 дугаар ангийн сурагчдын хичээнгүй бичгийн тайлан үзэсгэлэн гаргаж, оролцогчдын тоо өссөн байна.

Олимпиадад хичээл зүтгэл, цаг зав гарган оролцсон багш, сурагчид, иргэддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

a s

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us