ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны Зөвлөл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Говьсүмбэр аймгийн төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож, чадавхижуулах зорилгоор “Төрийн албан хаагчдын нэгдсэн сургалт”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Референт П.Энхсайхан, шинжээч А.Мөнхбат, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба, шинжээч А.Амармэнд, Хууль, зүй дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ нар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн гишүүд, удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Сургалтанд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамба “Төрийн албаны эрх зүйн шинэчлэл, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага”, шинжээч А.Амармэнд “Төрийн албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Референт П.Энхсайхан “2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласантай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймаг, орон нутагт анхаарах асуудал”, шинжээч А.Мөнхбат “Говьсүмбэр аймгийн хэмжээнд хууль, тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, цаашид бодлого төлөвлөлтөнд анхаарах асуудал”, Хууль, зүй дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Сэлэнгэ “Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвүүдээр аймгийн төрийн нийт албан хаагчдад лекц уншсан юм.
Мөн сургалтын үеэр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болж, төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцэн, туршилтаар ажиллаж байх хугацаандаа цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа нотлон харуулсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Гэрээний хяналт, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн Телегиний Багатгуль, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт, төсөл хариуцсан Гансүхийн Энххишиг, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалт, барилга байгууламж хариуцсан мэргэжилтэн Баясгалангийн Бурмаа, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Төрийн сангийн мэргэжилтэн Бат-Очирын Ариунжаргал, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Отгоншагдарын Долгор, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Батболдын Батчимэг нар “Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангар¬гаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтанд оролцсон болон сургалтанд хамрагдсан нийт төрийн албан хаагчиддаа ажлын их амжилт хүсье.

5 30742357_1983044815099423_4585367974960955392_o 6 4 3 2 31084241_1983044975099407_7043542182694748160_o 1

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us