ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Говьсүмбэр аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2018 оны 1 дүгээр улирлын тайлан

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ

ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРЛЫН ТАЙЛАН

2018.04.05                                                                                                                        Чойр хот

Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон түүний

Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт

шийдвэрлэлтийн байдал

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагууд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бичгээр, амаар, цахим сүлжээ, санал хүсэлтийн хайрцаг, нээлттэй утсаар хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу 15 хоногийн хугацаанд нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улиралд ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэж ажилласан байна. Үүнд:

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 10 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэнийг төрлөөр нь ангилбал алдарт эхийн одон авах, олгохтой холбоотой 7, санхүүгийн дэмжлэг хүссэн 2, ажлаас чөлөөлөгдөх 1 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна. Өргөдлийн дагуу 1 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, санхүүгийн дэмжлэг хүссэн 1 иргэнд 900,0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж ирсэн 10 өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэж, хариуг хүргүүлсэн байна.

            Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт 50 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс аймгийн Засаг даргад 19, Засаг даргын Тамгын газрын даргад 28, нээлттэй утсанд 3 өргөдөл, гомдол, санал, хүсэлт тус тус ирсэн байна.

Аймгийн Засаг даргад ирсэн 19 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг ангилбал санхүүгийн дэмжлэг хүссэн 7, эмчилгээний тусламж болон буцалтгүй тусламж хүссэн 2, чөлөө хүсэх тухай 1, ажлын байр хүсэх тухай 1, тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэх тухай 2, хүсэлт гаргах тухай 2, бусад асуудлаар 4  өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Аймгийн Засаг даргад хандаж ирүүлсэн өргөдлийн дагуу аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1 иргэний эмчилгээний зардалд 500,0 мянган төгрөгийн тусламж, 2 иргэнд /Улс, Олон улсын чанартай тэмцээн, уралдаанд явахад нь зориулж/ 800,0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус үзүүлсэн байна.

Дэмжлэг хүссэн 7 өргөдлийг судалж үзээд 2 иргэнд нийт 800,0 мянган төгрөгийг дэмжлэг үзүүлж, 5 иргэнд өргөдлийг хууль, дүрэм, журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдэж, хариуг хүргүүлсэн байна. Тэтгэмжийн асуудал шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан 2 иргэний өргөдлийг холбогдох байгууллагуудад уламжилсан. Аймгийн Засаг даргад хандаж ирсэн 19 өргөдөл, санал, хүсэлтийн 17 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 2 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэх шатанд байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хандаж ирсэн 28 өргөдөл, гомдол хүсэлтийг ангилбал ажлаас чөлөөлөгдөх хүсэлт 6, чөлөө хүссэн 17, буцалтгүй тусламж хүссэн 3, тэтгэмж хүссэн 1, бусад асуудлаар 1 өргөдөл гомдол, санал, хүсэлт байна. Өргөдлийн дагуу 5 албан хаагчийн хүсэлтийг харгалзан ажлаас нь чөлөөлж, 1 албан хаагчийг өөртэй нь зөвшилцсөний дагуу өөр ажилд шилжүүлэн томилж, давхардсан тоогоор 17 албан хаагчид чөлөө олгож, 3 албан хаагчид 600,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж, 1 албан хаагчид 100,0 мянган төгрөгийн дэмжлэгийг тус тус үзүүлсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн 28 өргөдөл, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

       Засаг даргын Тамгын газар нь албан ёсны “Цахим хуудас” болон “7054-3434 дугаарын нээлттэй утас”-ыг тогтмол ажиллуулан, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, холбогдох хэлтэс, албанд шилжүүлэн шийдвэрлүүлж, хуулийн хугацаанд нь хариуг мэдэгдэн ажиллалаа.

2018 оны 1 дүгээр улирлын байдлаар цахим хуудсанд өргөдөл, гомдол, санал хүсэлт ирээгүй. Нээлттэй утсанд 3 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирснээс дулаан хангамжийн асуудлаар 1, нийтийн хог цэвэрлэгээ, тохижилтын асуудлаар 1, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 1 өргөдөл, санал, хүсэлт, гомдол ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Хоёр. Сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар, хэлтэс, агентлагуудад ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн байдал

            Сүмбэр сум: Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 522 өргөдөл гомдол ирснээс газрын харилцааны чиглэлээр 6, халамжийн чиглэлээр 12, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 1, иргэний бүртгэлийн чиглэлээр 491, бусад асуудлаар 12 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу өндөр насанд хүрсэн болон биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх чадамжгүй болсон 12 иргэнд асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон шийдвэрийг гаргав.

Буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн иргэдийн өргөдлийн дагуу 1 иргэнд 50,0 мянган төгрөгийн тусламж, 5 албан хаагчид 500,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж тус тус үзүүлсэн.

Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 2 аж ахуйн нэгж байгууллагад Тамхины хяналтын тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгов.

Нийт ирсэн 522 өргөдөл, гомдол, санал хүсэлтээс 517 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба 5 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

            Баянтал сум: Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 175 өргөдөл гомдол ирснээс иргэний бүртгэлтэй холбоотой 80, буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн 1, ажлын байртай холбоотой 4, өвс тэжээлийн тусламж хүссэн 90 өргөдөл, гомдол, санал, хүсэлт байна.

Буцалтгүй тусламж, эмчилгээний зардал, тэтгэмж хүссэн 1 иргэний өргөдлийг судалж 100,0 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгосон.

Ажлын байртай холбоотой 4 өргөдлийг судалж үзээд 2 албан хаагчийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, 1 иргэнийг ажилд томилж, 1 иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Мөн өвс, тэжээл зээлээр авах хүсэлт гаргасан 90 иргэний өргөдлийг судалж, холбогдох мэргэжилтнүүдэд шилжүүлэн шийдвэрлүүлэв.

Иргэний бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандаж ирүүлсэн 175 өргөдлөөс 174 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба 1 өргөдөл шийдвэрлэх шатанд байна.

   Шивээговь сум: Сумын Засаг дарга болон Засаг даргын Тамгын газарт 27, иргэний бүртгэлийн асуудлаар 152, нийт 179 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Нийт ирсэн өргөдлийг төрлөөр нь ангилбал 19 өргөдөл буюу 10,6 хувь нь ажлûí áàéðòàé õîëáîîòîé, 152 өргөдөл áóþó 84,9 хувь нь иргэний бүртгэлтэй холбоотой асуудлаар, 8 өргөдөл буюу 4,5 хувь нь бусад өргөдөл ýçýëæ áàéíà.

Ажлын байр хүссэн 5 иргэний өргөдлийн дагуу 4 иргэнийг ажилд томилж, 1 өргөдлийг шийдвэрлэгдэх шатанд байна.  Бусад асуудлаар хандаж гаргасан 8 өргөдөл болох газар хүссэн 2, Сум хөгжүүлэх сангийн зээлийг барагдуулах хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн 2, өлсгөлөн зарлах тухай зөвшөөрөл хүссэн 1, хэрэглээний халуун устай холбож өгөхийг хүссэн 1, мөнгөн тэтгэмжид хамруулж өгөхийг хүссэн 1, ойн медалийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн 1 өргөдлийг тус тус шийдвэрлэж, хуулийн хугацаанд хариуг нь хүргүүлж ажилласан.

Сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт хандаж ирүүлсэн 179 өргөдлөөс 178 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн ба 1 өргөдөл шийдвэрлэх шатанд байна.

Мэргэжлийн хяналтын газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар иргэнээс 16, албан байгууллагаас 22, албан хаагчдаас 9 нийт 47 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн. Чөлөө хүссэн 7, тэтгэмж хүссэн 1, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 1, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай 19, тэтгэмжээ авч чадахгүй байгаа тухай 1, хөдөлмөрийн харилцаатай холбоотой гомдол 2, эрүүл мэндийн байгууллагын албан хаагчидтай холбоотой гомдол 1, улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой гомдол 2, улсын байцаагчийн гаргасан хяналт, шалгалтын баримт бичигтэй холбоотой гомдол 3, бусад асуудлаар 10 өргөдөл гомдол ирсэн байна.

Нийт ирсэн өргөдөл, гомдлын 2 буюу 4,2 хувийг утсаар ирсэн гомдол эзэлж байна. Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн 44 буюу 93,6 хувийг хугацаанд нь шийдвэрлэж хариуг хүргүүлсэн ба үлдсэн 3 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Онцгой байдлын газар: 2018 оны 1 дүгээр улиралд албан хаагчдаас 28, аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс 13, нийт 41 өргөдөл, гомдол ирсэн байна.

Ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг агуулгаар нь ангилбал ажлын байрны дүгнэлт гаргуулахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлт 3, байгууллагын албан хаагчдын сахилга хариуцлагатай холбоотой аймгийн Прокурорын газраас ирүүлсэн мэдэгдэл шаардлага 2, сургалтанд хамрагдах тухай 1, албан хаагчдаас чөлөө хүссэн өргөдөл 24, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгохыг хүссэн 3 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гал түймрийн 8 дуудлагыг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч, эрэн хайх аврах бүлэг, групп, гал унтраах хэсгийг томилон осол аваар, гал унтраах тактикийн алдаа, техникийн сааталгүй, хурдан шуурхай ажиллан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хүсэлтийг биелүүлэн ажилласан. Нийт ирсэн 41 өргөдөл, санал, хүсэлтийг 100 хувь хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн.

Цагдаагийн хэлтэс: Тус хэлтэст 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн болон хүний нөөцтэй холбоотой 4, тэтгэмж хүссэн 2, шилжин ажиллах хүсэлт гаргасан 1 өргөдөл, бусад асуудлаар 2 өргөдөл, нийт 9 өргөдөл бичгээр ирснийг хүлээн авч хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн.

 Улсын бүртгэлийн хэлтэс: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 19 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой 1, хуулийн этгээдийн бүртгэлийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой 1, ажлын байртай холбоотой 2, бүртгэлийн хяналтын үндсэн үйл ажиллагаатай холбоотой 5, иргэний цахим үнэмлэх, шилжилт хөдөлгөөний бүртгэлтэй холбоотой 4, бусад асуудлаар 6 өргөдөл тус тус ирсэн байна.

13 өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариу өгч, 6 өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шатанд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 7 өргөдөл гомдол санал хүсэлт бичгээр ирсэн байна. Ирсэн өргөдлийг агуулгаар нь ангилбал Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулах хүсэлт 2, байгууллагын албан хаагчдаас цалинтай чөлөө хүссэн 4, ажлаас чөлөөлөгдөх 1 хүсэлт тус тус ирсэн. Нийт ирсэн 7 өргөдлийг хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэсэн.

            Хүнс, хөдөө аж ахуйн газар: Тус газарт 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас 7, иргэнээс 1, нийт 8 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн байна. Ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь ангилж үзвэл чөлөө хүссэн 1, жирэмсний болон амаржсаны амралтаа авах тухай 1, ажилд орохыг хүссэн 2, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 2, тэтгэмж авахыг хүссэн 1, малын гоц халдварт өвчинтэй холбоотой 1 гомдол тус тус ирсэн. Нийт ирүүлсэн 8 өргөдлийг 100 хувь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар: Тус газарт 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар газар өмчлөх эрх хүссэн 881, газар эзэмших эрхээ өмчлөл болгуулах 2, газар өмчлөх эрх шилжүүлэх 5, газар эзэмших эрхийг шилжүүлэх 12, газар эзэмших эрх хүссэн 11, газар барьцаалах хүсэлт 40, газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаанаас чөлөөлөх 1, газар хэмжүүлэх хүсэлт 8, гомдол гаргах тухай 1, албан хаагчдаас хүний нөөцтэй холбоотой 14 өргөдөл, нийт 975 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. 2018 оны 1 дүгээр улиралд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 881 иргэнд газар өмчлүүлсэн байна.

Нийт ирсэн өргөдлүүдээс хуулийн хугацаанд 962 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж, 13 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Татварын хэлтэс нь: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 50 өргөдөл бичгээр ирсэн. Иргэдээс улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай 1, татвар төлөгчөөс хасах тухай 1, шилжилт хийх тухай 21, НӨАТатварын төлөгчөөс хасуулах тухай 1, тодорхойлолт авах тухай 12, ХХОАТ-аас чөлөөлүүлэх тухай 1, хөнгөлөлт эдлэх тухай 5, залруулга хийх тухай 2, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлүүлэх тухай 4, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бууруулах тухай 1, албан хаагчдаас 1 өргөдөл гомдол ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэж, хариуг хүргүүлж ажилласан байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс: Тус хэлтэст 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 8 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой 5, тэтгэвэртэй холбоотой 1, бусад асуудлаар 2  өргөдөл, санал, хүсэлт ирснийг хуулийн хугацаанд нь 100 хувь шийдвэрлэсэн байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар бичгээр нийт 1514 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Нийт ирсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь ангилбал хүүхэд асрах чөлөө хүссэн 2, ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 2, ажилд орох хүсэлт гаргасан 1, хүнсний эрхийн бичиг, хүүхдийн мөнгөтэй холбоотой 214, асаргааны мөнгө, тэтгэвэр, тэтгэмжээ шилжүүлэх, үргэлжлүүлэн авах талаар 8 өргөдлийг хүлээн авсан байна. Мөн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг улирлаар авах хүсэлт гаргасан 13 иргэнд 3,61 сая төгрөгийг, “Насны хишиг” болон ахмад настны хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан 53 ахмадад 5,5 сая төгрөгийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлт гаргасан 52 иргэнд хүлээн авч 5,39 сая төгрөгийг, шинээр халамжийн тэтгэвэр, тэтгэмжинд хамрагдахаар хүсэлт гаргасан 100 иргэнд 10,5 сая төгрөгийг, онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж хүссэн 1069 иргэнд 5,72 сая төгрөгийг тус тус олгосон байна. 2 албан хаагчид хүсэлтийн дагуу чөлөө олгож, 2 албан хаагчийг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн байна. Нийт ирсэн 1514 өргөдлийг хуулийн хугацаанд 100 хувь шийдвэрлэж ажилласан.

       Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар: Тус хэлтэст 1 дүгээр улирлын байдлаар албан хаагчдаас чөлөө хүссэн 3, ажилдаа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт 1, бусад асуудлаар 1 өргөдөл гомдол нийт 5 өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсэн. Байгууллагад ирсэн 5 өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн.

Боловсрол, соёл, урлагийн газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 1 дүгээр улирлын байдлаар ажилд орохыг хүссэн 23, ажлаас чөлөөлөгдөх тухай 14, чөлөө олгохыг хүссэн 62, тэтгэмж авах тухай 5, бусад асуудлаар 21 өргөдөл гомдол, нийт 125 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Ирсэн өргөдлийн дагуу 14 албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, 12 иргэнийг ажилд томилж, 62 албан хаагчид чөлөө олгосон байна. Тус газарт ирүүлсэн 125 өргөдлөөс  108 өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, 17 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Эрүүл мэндийн газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 21 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс чөлөө хүссэн 5 өргөдөл, ажилд орохыг хүссэн 3, ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн 3 өргөдөл ирсэн байна. Тус газар нь 20 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж 1 өргөдлийг шийдвэрлэх шатанд байна.

Биеийн тамир, спортын газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 5 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирсэн байна. Өргөдлийн дагуу 5 албан хаагчид чөлөө олгож, өргөдлийг 100 хувь шийдвэрлэсэн.

Орон нутгийн өмчийн газар: 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар хүсэлт гаргах тухай 1, тодруулга авах тухай 1, нийт 2 өргөдөл ирсэн ба 2 өргөдлийг хуулийн 100 хувь шийдвэрлэсэн.

Гурав. Иргэдээс ирсэн нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн судалгаа: Аймгийн хэмжээнд нийт 3772 өргөдөл, гомдол ирснээс 3719 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж, аймгийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт 98,6 хувьтай байна. Нийт ирсэн 53 өргөдөл, гомдлыг шийдвэрлэх шатанд байна.

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг агуулгаар нь ангилбал: нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 1521 буюу 40,3%, газартай холбоотой 967 буюу 25,6%, иргэний бүртгэлтэй холбоотой 740 буюу 19,6%, ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон ажлын байртай холбоотой 252 буюу 6,7%, өвс тэжээлийн тусламжтай холбоотой 90 буюу 2,4%, татвар төлөгчдөөс татвартай холбоотой 49 буюу 1,3%, Мэргэжлийн хяналтаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт 30 буюу 0,8%, тэтгэмж, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 17 буюу 0,4%, санхүүгийн дэмжлэг хүссэн 9 буюу 0,2%, гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 8 буюу 0,2%, алдарт эхийн одон олгох, авахтай холбоотой 7 буюу 0,18%, нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 6 буюу 0,15%, төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 5 буюу 0,1%, бусад өргөдлүүд 76 буюу 2,0 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 3772 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирснээс 3761 нь бичгээр, утсаар 11 өргөдөл гомдол, санал хүсэлт ирсэн байна. Хугацаа хоцорсон өргөдөл, гомдол, санал хүсэлт, байхгүй байна.

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ,

ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ДҮН

Говьсүмбэр аймаг                                                                                                                                               Хүснэгт 1

Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тоо Шийдвэрлэлт Шийдвэрлэлт хувь

 

Шийдвэрлэж хариу өгсөн Бусад байгууллагад шилжүүлсэн Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн Хугацаа болоогүй
1 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 10 100%
2 Аймгийн Засаг дарга,  Засаг даргын Тамгын газар 50 48 2 96.0%
3 Аймгийн Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс, агентлаг 2836 2791 1 44 98,4%
4 Сумд /Сүмбэр, Шивээговь, Баянтал/ 876 869 1 6 99,3%
Дүн 3772 98,5%

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ /ХЭЛБЭРЭЭР/

                                                                                                                                                                        Хүснэгт 2

Байгууллагын нэр Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн тоо Үүнээс:
Бичгээр Цахимаар Нээлттэй утсаар Биечлэн уулзсан Бусад хэлбэрээр
1 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 10 10
2 Аймгийн Засаг дарга,  Засаг даргын Тамгын газар 50 47  

3  

 

3 Аймгийн Засаг даргын дэргэдэх харъяа хэлтэс, агентлаг 2836 2828 8
4 Сумд /Сүмбэр, Шивээговь, Баянтал/ 876 876
Дүн 3772 3761 11

2018 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛД ИРГЭДЭЭС

ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТИЙН АГУУЛГА

                                                                                                                                                                       Хүснэгт 3

Байгууллагын нэр Зонхилж байгаа асуудал

/тоо, нийт өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд эзлэх хувь/

1 Говьсүмбэр аймаг Нийт 3772 өргөдлөөс:

Өргөдөл  буюу 99.5%

Гомдол 17 буюу 0.5%

–        Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж хүссэн 1521 буюу 40,3%

–        газартай холбоотой 967 буюу 25,6%,

–        Иргэний бүртгэлтэй холбоотой 740 буюу 19,6%,

–        Ажилд орох, ажлаас гарах, чөлөө хүссэн болон ажлын байртай холбоотой 252 буюу 6,7%

–        Өвс тэжээлийн тусламжтай холбоотой 90 буюу 2,4%

–        Татвар төлөгчдөөс татвартай холбоотой 49 буюу 1,3%

–        Мэргэжлийн хяналтаар хяналт шалгалт хийлгэх хүсэлт 30 буюу 0,8%

–        Тэтгэмж, буцалтгүй тусламж болон эмчилгээний зардал хүссэн 17 буюу 0,4%

–        Санхүүгийн дэмжлэг хүссэн 9 буюу 0,2%

–        Гал түймэр болон гамшиг аюулт үзэгдлийн дуудлагатай холбоотой 8 буюу 0,2%,

–        Алдарт эхийн одон олгох, авахтай холбоотой 7 буюу 0,18%,

–        Нийгмийн даатгалын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой 6 буюу 0,15%

–        Төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 5 буюу 0,1%

–        Бусад өргөдлүүд 76 буюу 2,0%

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us