ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн санаачилгаар БСШУСЯ, МУБИС-тай хамтран ”ИХ СОЁЛ-ЭХ ҮНДЭС” хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэгийн санаачилгаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын дэмжлэгээр Үндэсний хэл бичиг, соёлын өвийг хамгаалан дэлгэрүүлэх, сурагчдын сурлагын амжилтыг ахиулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хөгжлийг хангах  зорилгоор  ”ИХ СОЁЛ-ЭХ ҮНДЭС” хөтөлбөрийг манай аймаг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд  БСШУСЯ-ны Боловсролын хүрээлэн,  Монгол улсын Боловсролын Их сургуулийн багш нар 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн багш нарт сургалт зохион байгуулж,  190 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчдийг хамрууллаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, БСШУСЯ-ны Боловсролын Хүрээлэнгийн захирал М.Итгэл, МУБИС-ын Монгол судлалын төвийн эрхлэгч, Монгол улсын ардын багш, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Өнөрбаяр,  МУБИС-ийн Насан туршийн боловсрол, Зайн сургалтын тэнхимийн эрхлэгч, Боловсрол судлалын ухааны  доктор Ц.Оюунбилэг, МУБИС-ийн Математик, байгалийн ухааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түмэнцэцэг,  МУБИС-ийн Нийгмийн ухааны  тэнхимийн эрхлэгч, Боловсрол судалын ухааны Философийн ухааны доктор, дэд профессор Т.Нэмэхжаргал, МУБИС-ийн Англи хэлний тэнхимийн ахлах багш Ц.Даваабаяр нар багш нартай уулзаж, Монгол хэл бичгийн хөгжил, хандлага, хэрэглээний талаар багш нартай санал солилцож, мэдээлэл өглөө.

Мөн Монгол хэл, уран зохиол, Математик, Физик, Түүх, нийгмийн ухаан, Хими биологи, Гадаад хэл, бага ангийн багш нарт судлагдахуун тус бүрийн чиглэлээр сургалтуудыг хийсэн нь багшийн хөгжлийг дэмжсэн, багшлах ур чадвар, технологийг сайжруулахад дэмжлэг үзүүлсэн үр дүнтэй арга хэмжээ болсон юм.

dsc_0004

dsc_0003

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us