ГОВЬСҮМБЭР АЙМАГ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ.

Аймгийн засаг даргын нэрэмжит “Яргуйхан, “Яргуй” хүүхдийн урлагийн наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, тэдний урлагийн авьяас билгийг нээн хөгжүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх, ардын болон орчин үеийн урлагийг дэлгэрүүлэх, хүүхэд бүрийн оролцоог нэмэгдүүлж, авъяас чадварыг нээн илрүүлэх зорилгоор Аймгийн Засаг даргын нэрэмжит “ЯРГУЙХАН,” “ЯРГУЙ” хүүхдийн урлагийн наадам 2018 оны 03 дугаар сарын 16, 23, 24 -ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус наадамд Цэцэрлэгийн 300 гаруй, Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй, нийт 700 гаруй хүүхэд, багачууд оролцож, 7 төрлөөр авъяас чадвараа сорьж өрсөлдлөө.                                                                                                                                                   Энэ удаагийн наадамд цэцэрлэгийн насны ангилалд  медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр ТЭРГҮҮН байранд Х.Алтанцэцэг эрхлэгчтэй “Буян” цэцэрлэг,  сургуулийн насны ангилалд А.Зургаанжин захиралтай Сүмбэр сумын 1 дүгээр  сургууль  тус тус ТЭРГҮҮН байранд шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

Шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Г. Батзам, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С. Уранцэцэг, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг нар гардуулсан байна.

21 23 24

 

Сэтгэгдэл үлдээх

Говьсүмбэр аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөө

Говьсүмбэр аймгийг 2021-2025 хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл

Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Тогтоол шийдвэрүүд

ЗАХИРАМЖ

ТУШААЛ

Утасны жагсаалт

Таны бидэнд илгээх санал, хүсэлт

Contact Us