Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг 2019 оноос Улаанбаатар хотын хэмжээнд зогсоохоор шийдвэрлэж байгаатай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат албаны холбогдох бусад хүмүүсийн хамт 2018 оны 02 сарын 01 ний өдөр тус аймагт бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж буй шахмал түлшний үйлдвэртэй танилцах ажлаар тус аймгийн Сүмбэр, Шивээговь сумдад ажиллан шахмал түлш боловсруулах “Усу коал” , “Баялаг Эрдэнэ цом” зэрэг компаниудын шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа болон техник тоног төхөөрөмжтэй газар дээр нь танилцлаа.
Мөн энэ үеэр Байгаль орчны салбарын үйл ажиллагааны мэдээлэл сонсож 2018 онд орон нутагтай байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.