2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга Г.Батсуурь малын гоц халдварт шүлхий өвчин гарсан сумдын хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцан, өвөлжилт хүндэрсэн Сүмбэр сумын 4,5,6-р багийн малчин айл өрхүүдтэй уулзлаа. Энэ үеээр малчдад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгон голомтын болон хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдэд бензин түлш, түлээ нүүрс, өвс тэжээл болон бусад шаардлагатай ахуйн хэрэглээний зүйлсийг хяналтын постуудаар дамжуулан олгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн шатахуун түгээх газарууд жижиг саваар бензин түлш олгохгүй байгаа асуудлыг шийдвэрлэж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр холбогдох байгууллагуудтай уулзан малчдад шаардлагатай шатахууныг олгож эхэллээ.