Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2018 оны 01 дүгээр сарын 17-нд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний асуудлын агентлаг, сумдын Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ болон дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарт Засгийн газрын 2017 оны 89 тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам, “Дотоод аудит, дотоод хяналтын тухай ойлголт, аймгийн Засаг даргын 2017 оны А/264 дүгээр захирамжаар батлагдсан “Баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам” сэдвээр сургалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, арга зүйгээр хангаж ажиллалаа.